зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.12.16
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Ж.Дугаржав: ”Хуматон” бэлдмэл адууны хурд, хүчийг нэмэгдүүлдэг

2019-3-08
0
ЖИРГЭХ

-Монгол эрдэмтний бүтээсэн энэхүү бэлдмэл нь мал, амьтны дархлааг идэвхжүүлэх

болон антиоксидант онцгой үйлчилгээтэй-

ШУА-ын Хими, химийн технологийн хүрээлэнгийн буурал эрдэмтэн Ж.Дугаржавтай та бүхнийг уулзуулж байна. Түүнийг салбарынхан “Нүүрсний Дугаржав” хэмээн овоглодог билээ. Судалгааных нь гол хэсэг эх орны нүүрсний ангилал, сертификаци, химийн бүтэц, технологийн  асуудлууд юм. Тэр дундаа Шивээ-Овоо, Өвдөг, Худаг, Таван толгой, Алагтогоо, Зээгт, Шарын гол, Адуунчулуун, Багануур зэрэг ордын нүүрсний найрлага, бүтцийг  судлах, тэдгээрээс кокс, шингэн ба хийн бүтээгдэхүүн, сайжруулсан хатуу түлш гарган авах  технологи боловсруулах ажилд амьдралынхаа олон  он цагуудыг зориулжээ. Ж.Дугаржав эрдэмтэн судалгааныхаа явцад хүрэн нүүрс, леонардитын ялзмагийн хүчлүүд малын дархлалд нэн тустай болохыг  илрүүлсэн байна. Тэрбээр энэхүү туршилтаа баталгаажуулж “Хуматон” MNS 6555:2015 бэлдмэлийг үйлдвэрлэлд нэвтрүүлжээ.

-Мал, амьтны дархлааг сайжруулах “Хуматон” хэмээх бэлдмэлийнхээ талаар та танилцуулахгүй юу?

Тэжээлийн хуматон бэлдмэл маань мал, амьтны өсөлт хөгжилтийг тэтгэх, дархлал идэвхжүүлэх хийгээд антиоксидантүйлчлэлтэй.Малын биеэс хорыг зайлуулна, гэмтсэн эд эсийн нөхөн төлжилтийг түргэтгэнэ,өсөлт хөгжилтийг идэвхжүүлж жинг нэмэгдүүлнэ, сүүний гарцыгихэсгэнэ. Төл ба том малын энгийн ба хорт биж ижбалнад, гастроэнтерит, уушгины үрэвсэл, богийн балцруу буюу некробактериоз,тугалын цахлай  өвчнийг илааршуулахад туслана.

Манай эрдэмтдийн олон жилийн  судалгааны үр дүн болох “Хуматон” хэмээх бүтээгдэхүүнийг Хими, химийн технологийн хүрээлэн энэ оноос эхэлж, хэрэглэгчдэд хүргэх бүрэн боломжтой болоод байна.

-Та бүхэн судалгааныхаа ажилд хэдэн жилийг зарцуулав?

-Хими, химийн технологийн хүрээлэн, Мал эмнэлэгийн хүрээлэнгийн эрдэмтэдтэй хамтарч 1990-ээд оноос  судалгаа туршилт хийсэн.МЭХ – ийн Ц.Цэндсүрэн, Д.Ганболд, Ч.Буянтогтох нарын эрдэмтэд бидэнтэй олон жилийн турш хамтран ажиллаж ихээхэн үүрэг гүйцэтгэсэнийг талархан тэмдэглэхийг хүсч байна. Олон тооны мал дээр явуулсан үйлдвэрлэлийн туршилтуудыг Архангай аймаг дахь Өндөр уулын бүсийн  хөдөө аж ахуйн эрдэм шинжилгээ-үйлдвэрлэлийн станц, Ихтамир, Чулуут сумын мал эмнэлгийн тасгуудад голчлон хийсэн. Мал эмнэлгийн хүрээлэнгийн арга зүйн удирдамжийн дагуу 100-600 мал дээр явуулсан цахлай, балцруу өвчнийэсрэг туршилтууд 95-аас дээш хувийн үр дүн өгсөн бол төл, том малын биж, ил балнад, гастроэнтерит өвчний эсрэг 700 гаруй мал дээр туршсан ажлынэерэг үр дүн 92-100 хувьд хүрсэн билээ. Түүнчлэн Архангай аймгийн Ихтамир сумын Хан-Өндөр бригадын эмчилгээ тэжээлийн цэгт малын тарга тэвээрэгт ялмагийн хүчлүүд хэрхэн нөлөөлөхийг тогтоох зорилгоор явуулсан туршилтын дүнгээс үзвэл, бог малын жингийн хоногийн нэмэгдэл 200-300  г-аар ихэсч байлаа. Бордожнядлах 10 мянган хонийгэнэ жишгээр, 20 хоног ингэж сувилахад 50 мянган кг мах илүү авна. Өнөөгийн ханшаар бодвол,  200 сая төгрөгийн  илүү ашиг олно  гэсэн үг.  Ямаанд өгөхөд сүүний гарцыг 16 хувиар нэмэгдүүлсэн байдаг.

-Та ярилцлагынхаа эхэнд “Хуматон” бэлдмэлийг дархлал идэвжүүлэх ба  антиоксидант  үйлчилгээтэй гэж хэлснээ тодруулахгүй юу?

-Мал эмнэлгийн хүрээлэн, ОХУ-ын Санктпетрбургийн Мал эмнэлгийн хүрээлэнгүүд дээр хийсэн туршилтуудын дүнгээр; хүрэн нүүрс,  шаврын ялзмагийн хүчлүүд өвчтэй малын цусан дахь идэвхгүй  О лимфоцитын тоог 26 хувиар бууруулж Т лимфоцитыг 26.5 хувь, В лимфоцитыг 38 хувиар тус тус нэмэгдүүлж дархлалыг хүчтэй сэргээн идэвхжүүлдэг иммунномодулятор үйлдэлтэй болох нь батлагдсан.Иймд “Хуматон” бэлдмэлийн үнэт чанарын нэг нь малын биеийн эсэргүүцлийг сайжруулж өвчин эмгэгт үл өртөх чадавхийг өсгөдөгт оршино. Физик технологийн хүрээлэн дээршинжлэх ухааны доктор Д.Найдан, биофизикч Б.Отгонзаяа нарын судлаачдын 2017 онд фотохемилюминесценцийн аргаар хийсэн судалгааны дүнгээс үзвэл, хуматон бэлдмэл дэх ялзмагийн хүчлүүд, тэдгээрийн фракцуудын антиоксидант идэвх альбумин уурагтай ойролцоо төвшинд байгаа нь тогтоогдсон.

ХААИС  - ийн Мал эмнэлгийн хүрээлэн дээр доктор Д.Дэлгэрмөрөн нарын судлаачид туршилтын амьтаны элэгний гомогенатыг устөрөгчийн хэт ислээр өдөөж зохиомлоор хэт исэлдлийн процесс үүсгэн түүнд ялзмагийн хүчлийн үзүүлэх нөлөөгмалондиальдегид (МДА) – ын  концентрациар тодорхойлоход МДА - ийн концентрацийг 4 дахин бууруулж хүчтэй антиоксидант идэвхи үзүүлсэн болно. Антиоксидант бодисууд нь амьтаны эд, эсэд явагддаг хэт исэлдлийн процесст үүсдэг хортой бодисуудын сөрөг нөлөөллөөс организмыг хамгаалж доройтож өтлөх явцыг удаашруулдаг, бүр залуужуулдаг идтэй.

 

-Вирусын гаралтай малын өвчлөлийг анагааж болох нь ээ?

-“Хуматон” нь дархлал идэвхжүүлэх, антиоксидант үйлчлэлтэй  болохоор мал аж ахуйд  ихээхэн хохирол учруулдаг шүлхий мэтийн өвчин үүсгэгч  вирусын үйлчлэлд малыг тэсвэртэй болгоно. Энэ үндсэн дээр бид  малын шүлхий өвчний эсрэг эм гарган авах боломжийг цаашид судлах болно. Шүлхий болон вирусын гаралтай  өвчний эсрэг эм гарган авч ашиглах нь манай орны хувьдихээхэн ач холбогдолтой,мал аж ахуйн тогтвортой хөгжлийн хүчин зүйлийн нэг болно.

-Мал, амьтанд“Хуматон” бэлдмэлийг яаж өгөх вэ. Тогтмол хэрэглэх ёстой юу?

-Малын амьдын жингээс хамаарч өдөрт нэг удаа, 10- 100 мл-ийг тэжээл эсвэл уух усанд нь хольж өгнө. Хээлтэй үнээг тугалахаас нь өмнө амьдын жингийнх нь кг тутамд 0.3 – 0.4  мл - ээр бодож 21-30 хоног өгөхөд хагсаатах мэтийн хүндрэлээс сэргийлнэ. Бэлмэлийг хэрэглэсэн  үнээний үржлийн эрхтний сэргэлт түргэсч орооны хугацаа наашилна. Өндгөвчний үйл ажиллагааны хомсдолтой эх малд “Хуматон” бэлдмэлийг өгөхөд илааршиж, хээл авах чадал боломж нь нэмэгддэг. Өсвөр насны үхрийнамьдын жингийн кг тутамд  0.3 мл - ээр бодож 40 хоногийн турш өгнө. Нэг сар завсарлаад давтан өгч болно. Ингэж бордоход жингийнх нь өсөлт 30 хүртэл хувиар нэмэгддэг. Тахианы 1000 кг тэжээлд 2-3 л, уух усанд 1 – 2 л бэлдмэл найруулж өгнө.  

-Манай уяачид хурдан буяндаа их мөнгө зардаг. Гадаадын өндөр үнэтэй бэлдмэлүүдийг ихээр хэрэглэдэг л дээ. Тэгэхээр “Хуматон”-ыг хурдан моринд өгвөл ямар үр дүнтэй вэ?

-“Хуматон” бэлдмэл адууны хурд, хүчийг нэмэгдүүлнэ.  200 кг жинтэй адуунд өдөрт 70 – 80 мл бэлдмэл өгнө. 

 

МАЛЧИД “ХУМАТОН” БЭЛДМЭЛИЙН АЧААР ӨВЛИЙГ ӨНТЭЙ

САЙХАН ДАВЛАА ГЭЦГЭЭВ

Б.ЦЭРЭННАДМИД: Малын тарга тэвээрэг, хүч тамирыг тэтгэж, сүүний гарцыг нэмэгдүүлсэн

Манайх энэ өвөл сүүгээр тасарсангүй гэж малчин бүсгүй Б.Цэрэннадмид ярилаа. Тэрбээр “Хуматон” бэлдмэлийг намаржин хэдэн үнээндээ зааврын дагуу өгчээ. Ингээд сүү сааль татрах цагаар “Хуматон” өгсөн үнээнүүдийнх нь сүүний гарц хэвийн байсан гэнэ. Харин бусад үнээнийх нь сүү урьдын адил татаржээ. Уг бэлдмэлийг малдаа хэдий хугацаанд яаж өгсөн талаар Б.Цэрэннадмидаас тодруулахад “Манайх 20 гаруй үнээ саадаг юм. Дөн өвлийн хүйтнээр үнээгээ сааж байгаагүй л дээ. Өвс тэжээл их шаардагддаг болохоор бэлчээрт гаргачихдаг. Ингээд хавар мал төллөтөл ер нь сүү саалийн бараа харна гэж байхгүй. Харин өнгөрсөн өвөл 11 дүгээр сараас эхлэн яг гарын таван үнээндээ “Хуматон” бэлдмэлийг өгч эхэлсэн. Тэжээлтэй нь хамт холиод зааврынх нь дагуу өгсөн юм. Энэ бэлдмэл үнэхээр сайн юм аа. Энэ таван үнээ маань онд мэнд тарган тавлаг орсны дээр сүү нь ерөөсөө татраагүй. Өвөлжин сүүтэй цай уугаад зогсохгүй цагаан сарын өмнө Улаанбаатар хотод болдог цагаан идээний үзэсгэлэнд хураасан сүүгээ худалдсан шүү” гэлээ.

Малчин Ш.Жамъяншарав: Муудсан малыг сэргээхэд гаргууд сайн

Архангай аймгийн Чулуут сумын малчин Ш.Жамъяншарав “Хуматон” бэлдмэлийг өнгөрсөн хавраас хойш малдаа өгч байгаа ажээ. Түүнтэй уулзаж, бэлдмэлийн үр дүнг сонирхоход “Би “Хуматон” бэлдмэлийн заавартай нь танилцаад эргэж буцалтгүйгээр хэрэглэж үзэхээр шийдсэн юм. “Төл ба том малын энгийн ба хорт биж иж балнад, гастроэнтерит,  уушгины үрэвсэл, богийн балцруу буюу некробактериоз, тугалын цахлай  өвчнийг илааршуулахад туслана” гэж бичсэн байсныг нь хараад ихэд олзуурхсан. Яагаад гэвэл малынхаа ашиг шимийг хүртэж амьдардаг бид чинь малаа өсгөж, эрүүл байлгах л туйлын хүсэлтэй улс шүү дээ. Бэлчээрийн гарц тааруу жил онд орж чадахааргүй хэдэн малаа яалт ч үгүй махалдаг. Харин  тэжээлийн “Хуматон” бэлдмэл мал, амьтны өсөлт хөгжилтийг тэтгэх, дархлал идэвхжүүлээд зогсохгүй антиоксидант үйлчлэлтэй юм билээ. Малын биеэс хорыг зайлуулна. Гэмтсэн эд эсийн нөхөн төлжилтийг түргэтгэнэ. Муудсан малд өгөхөд гаргууд сайн. Дорхноо л сэвхийгээд босоод ирнэ. Өсөлт хөгжилтийг идэвхжүүлж жинг нэмэгдүүлнэ. Үүнээс гадна сүүний гарцыг ихэсдэг гээч. Манайх 20-иод үнээ саахад өглөө оройныхоо саалинаас нийлээд 40-өөд литр сүү авдаг байсан. Харин “Хуматон” өгснөөр сүүний гарц нь эрс нэмэгдсэн.  Өнгөрсөн цагаан сарын өмнөхөн хотод ирэхдээ энэ бэлдмэлийн талаар анх дуулаад эрэл сураг болж байж олж авсан юм. “Хуматон”-ы ачаар хүнд хаврыг эрсдэлгүй давж зунтай золгосон доо. Манайх сарлаг голдуу. Тийм болохоор шүлхий өвчнөөс хамгийн их эмээдэг. “Хуматон”-ы ачаар манай мал элдэв өвчлөлгүй, тарган тавтай өвөлжиж байна даа.

Ер нь хэрэглэх зааврынх нь дагуу малынхаа амьдын жингээс хамаарч 10-100 мл-ийг өдөрт нэг удаа тэжээл эсвэл уух усанд нь холиод өгдөг юм. Хээлтэй үнээг тугалахаас нь өмнө амьдын жингийнх нь кг тутамд 0.3-0.4  мл-ээр бодож 21-30 хоног өгөхөд хаг саатах мэтийн хүндрэлээс сэргийлж байна лээ. Бэлмэлийг хэрэглэсэн  үнээний үржлийн эрхтний сэргэлт түргэсч орооны хугацаа ч наашилсан. Сониноос өндгөвчний үйл ажиллагааны хомсдолтой эх малд “Хуматон” бэлдмэлийг өгөхөд илааршиж, хээл авах чадал боломж нь нэмэгддэг. Өсвөр насны үхрийн амьдын жингийн кг тутамд  0.3 мл-ээр бодож 40 хоногийн турш өгөөд, нэг сар завсарлаад дахиад өгч болдог гэсэн. Ингэж бордоход жингийнх нь өсөлт 30 хүртэл  хувиар нэмэгддэг шүү. Энэ өвөл “Хуматон”-той байхад өнтэй сайхан давна гэж бодож байгаа” гэлээ.

Н.Цогт: Адууны хурд, хүчийг нэмэгдүүлдэг юм байна

Уяач Н.Цогтын хурдан буян өнөө жилийн наадмаар өнгөтэй сайхан байжээ. Гурван насны адуу нь аймаг, сумын наадамд аман хүзүү, айргийн тавд хурдалсан байна. Төв аймгийн харьяат тэрбээр “Хуматон” бэлдмэлийг адуундаа өгснөөр ийнхүү амжилтын эзэн болсон ажээ.  Энэ тухайгаа Н.Цогт ярихдаа “Манай аав мундаг уяач хүн л дээ. Би аавыгаа дагаа моринд дуртай гэж жигтэйхэн. Ер нь хурдан морь уяна гэдэг хувь хүний сонирхолоос гадна их хөрөнгө мөнгө ордог ажил гэдгийг уяачид сайн мэдэж байгаа байх. Уураг, витамин гээд л тамир тэнхээг нь тэтгэх бүх л сайн юмыг хэрэглэнэ шүү дээ. Дээрээс нь ханиад томуугаар өвчилбөл үнэтэй тариа, дусал хүртэл хийдэг. Ингээд бодохоор морь уях нь зардал өндөртэй. Гэхдээ хурдан буянаа наадамд айрагдуулчихаад суух нь уяач хүний жаргал юм даа. Миний хувьд гадаадын сайн гэсэн болгоныг мориндоо өгдөг байлаа. Тэр нь ч сайн, энэ нь ч сайн гээд ам дамжсан зүйл болгоныг туршиж байсан. Харин “Хуматон” бэлдмэл бол надад маш их таалагдаж байгаа. Импортын бүтээгдэхүүнийг бодвол өртөг багатай. Чанарын хувьд дагуулахгүй. Манай адуунууд “Хуматон”-ыг хэрэглээд их сайхан өнгөтэй байгаа. Өнгөрсөн хавраас эхэлж өгсөн. Энэ хугацаанд тарга тэвээрэг, хурд, хүчтэй хийморьлог байна. Тэжээлд оруулаад уясан адуунууддаа өдөрт нэг удаа ус юм уу овъёос тэжээлтэй нь холиод өгчихдөг. Жишээлбэл, 200 кг жинтэй адуунд өдөрт 70-80 мл бэлдмэл өгнө. Ямарсайнлаа манай хөгшин даага, шүдлэн, хязаалан, соёолон гээд нас насаар нь ангилж бичиж байгаад л ард нь бэлдмэлийнхээ хэмжээг тус бүрээр нь бичээд униндаа хавчуулчихсан байхав(инээв)” гэсэн юм.

П.Чанцалсүрэн: Хонины жин таван кг-аар нэмэгдсэн

Дундговь аймгийн малчин П.Чанцалсүрэнгийнх 200 гаруй толгой хоньтой ажээ. Эднийх “Хуматон” бэлдмэлийг есдүгээр сараас хойш малдаа өгч байгаа гэнэ. Ямар үр дүнтэй үзүүлсэн талаар ингэж ярив. “Энэ намар “Хуматон” бэлдмэлийн талаар дуулсан юм. Хонин сүрэгтээ өгөөд хоёр сар гаруй хугацаа өнгөрч байна. Ажиглаад байхад хонинууд маань өдөр өдрөөр томроод байгаа юм шиг санагдаад байгаа. Саяхан найрын ширээний ууц бэлдлээ. Тэгтэл лунзгар болсон байна лээ.  Тиймэрхүү ууцны мах гулуузаараа үсрээд 22 кг татдаг байв. Харин “Хуматон” өгч байсан хонины мах 27 кг байсан. Ер нь нядалгааны малыг “Хуматон”-оор бордвол илүү ашиг олох юм байна гэсэн итгэл төрсөн шүү. Монголчууд үнэхээр юм хийж чадаж байна гэдгийг “Хуматон” бэлдмэл баталж байна” гэв.

Ийнхүү малчид “Хуматон” бэлдмэлийн ашиг тусыг мэдэрч байгаадаа туйлын сэтгэл хангалуун байлаа. Хөдөө аж ахуйн салбар бол манай улсын эдийн засгийн нэг тулгуур багана. Тэр дундаа мал аж ахуйн үр шимийг нэмэгдүүлж, ашиг хүртэнэ гэсэн том зорилготой орон. Гэтэл монгол малын махыг дэлхийд гаргах тэр боломжид малын элдэв халдварт өвчин, замбараагүй вакцинжуулалт, тарилгууд тээг болдог. Тэгвэл монгол эрдэмтний бүтээсэн “Хуматон” бэлдмэл нь малчдад төдийгүй улс орны өмнө тулгамдсан энэхүү асуудлыг шийдэж, мал аж ахуйн хөгжлийг хангах шийдэл юм.

Н.Ариунболд: Адууны туузан хорхойг гаргууд сайн тууж байна лээ

“Монголчууд моринд үнэхээр хайртай ард түмэн. Тиймээс би арваад жилийн өмнөөс адуу сонирхож эхэлсэн юм. Хурдны удмын, эрлийз гээд сайхан адуунд гар татдаггүй л дээ. Би өөрөө хотод амьдардаг. Харин адуугаа Сүхбаатар аймагт малчнаар харуулдаг юм. Өнгөрсөн 2017 оны өвөл 20 гаруй унага маань онд эсэн мэнд орж чадаагүй. Хайран сайхан унагануудаа алдсандаа их харамсаж байлаа. Би урьд нь адуундаа гадаадын аль сайн гэсэн болгоныг л харамладаггүй байлаа. Гэвч олигтой үр дүн гардаггүй байсан. Үйлчилгээ нь хурдан явагдаад дуусдаг, байнгын хэрэглээ болдог юм шиг санагдсан. Харин “Хуматон” бэлдмэл малын тарга тэвээрэг, хүч тамирыг тэтгэдэг болохыг найзаасаа сонссон юм. Монгол эрдэмтний олон жилийн нөр их хөдөлмөрийн үр шим болох энэ бэлдмэлд асар их итгэл төрсөн л дөө. Эхний ээлжинд өеөдсөн байсан нэг адуундаа туршилтын маягаар өгсөн юм. Хурдын удмын үрээ маань бөгсөн биеэ ороож унаад байсан. Харин “Хуматон”-ыг тэжээлтэй нь холиод өгтөл хурдан тэнхэрсэн. Ажиглаад байхад хомоолтой нь хамт туузан хорхой их гарч байсан шүү. Ингээд “Хуматон” үнэхээр муудсан малд гаргууд сайныг нь мэдрээд энэ өвөл бүх унагандаа өгсөн. Ямар ч хорогдолгүй, бас тарга тэвээрэг сайтай онд мэнд орсонд баяртай байна. Иймд малчин түмэндээ захиж хэлэхэд “Хуматон” бэлдмэл шилдэг нь юм билээ.

“Хуматон” бэлдмэлийг мал эмийн сангуудаар худалдаалж байгаа бөгөөд 88019954, 88004307, 96681901 дугаарын утсаар холбогдож дэлгэрэнгүй мэдээлэл авах боломжтой ажээ.

 М.Мөнхцэцэг

0
ЖИРГЭХ
Санал болгох
Ирэх онд нийслэлд 26982 нэгж талбарыг чөлөөлөхөөр бэлтгэл хангаж байна
Ойрын тав хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
Фортуна Н.Батбаяр, түүний охин УИХ-ын гишүүн Б.Жаргалан нар “Чингис” бондтой холбоотой юу
Хүүхдийн яаралтай тусламжийн тасгаар 1,643 хүүхэд үзүүлсний 66.4 хувь нь томуу, томуу төст өвчний шалтгаантай байна
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Дарь (66.181.178.77)
    Бас л допинг бишүү
    2019 оны 03 сарын 08 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Монголоос явахдаа заавал авч явдаг хоол — “Талын Монгол” брэнд
    11 цаг 9 мин
  • Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газрын даргаар Цэнджавын Борхүүг томиллоо
    11 цаг 22 мин
  • Ирэх онд нийслэлд 26982 нэгж талбарыг чөлөөлөхөөр бэлтгэл хангаж байна
    12 цаг 9 мин
  • "Ерөнхийлөгчийн нэрэмжит шилжин явах цом–2025” шагайн харвааны аваргууд тодорчээ
    12 цаг 21 мин
  • Алтан цом: "Эм-Си-Эс Энержи" баг нэг ялагдалгүй тэргүүлж байна
    12 цаг 30 мин
  • Ойрын тав хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
    12 цаг 38 мин
  • Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнд нэр дэвшигчийн сонсголыг зохион байгуулна
    12 цаг 42 мин
  • Фортуна Н.Батбаяр, түүний охин УИХ-ын гишүүн Б.Жаргалан нар “Чингис” бондтой холбоотой юу
    12 цаг 43 мин
  • Хүүхдийн яаралтай тусламжийн тасгаар 1,643 хүүхэд үзүүлсний 66.4 хувь нь томуу, томуу төст өвчний шалтгаантай байна
    12 цаг 44 мин
  • Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн МУИС-ийн Бизнесийн сургуулийн “Хүндэт доктор” боллоо
    14 цаг 6 мин
  • Энэ онд нийслэлийн мал аж ахуй эрхлэхийг хориглосон бүсээс 214 айлын 8495 малыг гаргав
    15 цаг 28 мин
  • Дараах төрийн өмчит компаниудын энгийн хувьцааг нэмж гарган олон нийтэд худалдана
    15 цаг 32 мин
  • Сэлбэ 20 минутын хотод 3 сургууль, 5 цэцэрлэг барина
    16 цаг 16 мин
  • Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэж байна
    18 цаг 3 мин
  • Батсүмбэрээс бадарч буй хүчтэн М.Өсөхбаяр гэж хэн бэ?
    18 цаг 14 мин
  • Энэ долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
    18 цаг 38 мин
  • "Шар гэгээ" киноны уран бүтээлчид Б.Лхагвасүрэнгийн зохиолоос сэдэвлэсэн “Холын цагаан манан” УСК-гоор үзэгчдэд бэлэг барина
    18 цаг 42 мин
  • Сурагчдын өвлийн амралт 12 дугаар сарын 22-ноос эхэлнэ
    18 цаг 49 мин
  • Өнөөдөр 1, 6-гаар төгссөн улсын дугаартай тээврийн хэрэгсэл замын хөдөлгөөнд оролцохгүй
    18 цаг 54 мин
  • Улаанбаатарт өдөртөө -11 хэм хүйтэн байна
    18 цаг 57 мин
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Улсын начин аавтай, МУГТ ээжтэй Ж.Энхсоёл охин БНСУ-ын волейболын дээд лигт тоглоно
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Туулсан тэмцэл, тулгарсан өрсөлдөгч ихтэй Т.Тулга гавьяат
  • Оюутолгой руу чиглэсэн Оросын бойкот бодитой юм байна
  • Хамгийн залуу гишүүн С.Цэнгүүн гадаад томилолтод 22 удаа явжээ
  • Зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт хотын тухай 24 баримт
  • Батсүмбэрээс бадарч буй хүчтэн М.Өсөхбаяр гэж хэн бэ?
  • Ц.Анандбазар Б.Ариун-Эрдэнэ нар Булган аймгаа бусниулж байна уу?
  • Г.Занданшатар хавар хүртэл тэсэх үү?!
  • “Хэмнэлт” ярьдаг Г.Занданшатарын Засгийн газар хэмнэх ч мөнгөгүй болжээ
  • Г.Занданшатар Ерөнхий сайд болоод дандаа залдаг болов
  • Нийслэлийн зарим байршилд голуудын халиа 25-35 см нэмэгдсэн байна
  • Б.Жавхлан: АН-ын бүлэг "Татварын өршөөл үзүүлнэ" гэж мэдэгдсэнээс хойш татвар төлөлт дээр асуудал үүссэн
  • Оюутолгойн бүлэг ордын асуудлаарх сонсгол өндөрлөлөө
  • Өнөөдөр тодрох “Бөртэ чоно-2025” наадмын шилдгүүд
  • АЛТАН ЦОМ: Улсын арслан Б.Орхонбаяр VS Улсын арслан Э.Батмагнай
  • ТАНИЛЦ: "Бөртэ Чоно 2025" наадмаар шилдэг 24 амжилтыг мялаажээ
  • "Cү.Батболдын Засгийн газар 2012 онд давхар татварыг бууруулснаар 1,7 их наяд төгрөгийг Монголд үлдээж чадсан"
  • АЛТАН ЦОМ: Улсын дархан аварга Н.Батсуурь VS Улсын арслан Ц.Бямба-Отгон
  • Оюутолгой руу чиглэсэн Оросын бойкот бодитой юм байна
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Хамгийн залуу гишүүн С.Цэнгүүн гадаад томилолтод 22 удаа явжээ
  • Туулсан тэмцэл, тулгарсан өрсөлдөгч ихтэй Т.Тулга гавьяат
  • Улсын начин аавтай, МУГТ ээжтэй Ж.Энхсоёл охин БНСУ-ын волейболын дээд лигт тоглоно
  • Г.Занданшатар хавар хүртэл тэсэх үү?!
  • Нийслэлийн зарим байршилд голуудын халиа 25-35 см нэмэгдсэн байна
  • Оюутолгойн бүлэг ордын асуудлаарх сонсгол өндөрлөлөө
  • “Хэмнэлт” ярьдаг Г.Занданшатарын Засгийн газар хэмнэх ч мөнгөгүй болжээ
  • Ц.Анандбазар Б.Ариун-Эрдэнэ нар Булган аймгаа бусниулж байна уу?
  • Г.Занданшатар Ерөнхий сайд болоод дандаа залдаг болов
  • “Нийслэлийн төсөв, асуудал, шийдэл: Иргэдийн хяналт” сэдэвт хэлэлцүүлэг боллоо
  • Суданы агаарын хүчин агаараас бөмбөгдөж 1700 энгийн иргэнийг хөнөөжээ
  • Австралид 16-аас доош насныханд TikTok, Facebook, YouTube, X, Reddit зэргийг хориглож эхэллээ
  • Төрийн банк “Ногоон ирээдүй” бондын төлбөрийг амжилттай төллөө
  • Барселона vs Айнтрахт Франкфурт: Удаан хугацаанд мартагдахгүй тулаан
  • Налайх дүүрэгт монгол өв уламжлал, ёс заншлын өргөө 100 ортой цэцэрлэгийн барилга угсралтын ажил дууслаа
  • УИХ-ын өнөөдрийн чуулганаар хэлэлцэх асуудлууд
  • "Cү.Батболдын Засгийн газар 2012 онд давхар татварыг бууруулснаар 1,7 их наяд төгрөгийг Монголд үлдээж чадсан"
24 баримт
  • Батсүмбэрээс бадарч буй хүчтэн М.Өсөхбаяр гэж хэн бэ?
  • Зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт хотын тухай 24 баримт
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК