зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.08.23
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
Элчин сайд ярьж байна
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • Элчин сайд ярьж байна
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

ЧУУЛГАН: Эрүүдэн шүүсэн бичлэгийг үзүүлэхийг дэмжлээ

2019-3-27
0
ЖИРГЭХ

УИХ-ын ээлжит бус чуулганы өнөөдрийн хуралдаанаар Ерөнхийлөгч Х.Баттулгын өргөн барьсан Авилгын эсрэг, прокурорын тухай, шүүгчийн эрхзүйн байдлын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж байна.


 

Ц.Гарамжав: Монгол Улс нийгэм эдийн засгийн шинэ тогтолцоонд шилжсэнээс хойш ардчилалын хэмээгдэх 27, 28 жилийн хугацаанд шинээр байгуулсан нийгмийнхээ алдаа, ололттой талын бүх зүйлийг ард түмнээрээ мэдэрч байна. Энд гараад байгаа хамгийн том гажуудал нь шүүх, прокурорын байгууллагад гарсан гажуудал. ХХI зуунд хүнийг эрүүдэн шүүх, хүүхэд, эмэгтэйчүүдийг хүчирхийлэл тархаж байгаад харамсаж байна. Хууль тогтоох байгууллагын хувьд энэ талаар нэлээн арга хэмжээ авч хэрэгжүүлж байна. Авилгын эсрэг, прокурорын тухай, Шүүгчийн эрхзүйн байдлын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж байна. Эдгээр хуулиуд анхны хэлэлцүүлэгээр батлагдах боломж байгаа юу. Хэрвээ батлагдвал хэзээнээс хэрэгжиж эхлэх вэ. Хоёрдугаарт, эрүүдэн шүүсэн бичлэгийг хэзээ үзүүлэх вэ. Бид ч гэсэн үзмээр байна гэдгийг олон нийт, хэвлэл мэдээллийнхэн ярьж байна. Тиймээс энэ бичлэгийг хэзээ ил болгохоо олон нийтэд мэдээлмээр байна. 

Ш.Раднаасэд: Хуралдааны явцад ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ “Засгийн газраас эрүүдэн шүүсэн гэх бичлэгийг үзүүлэхэд бэлэн байна. Үүнийг үзүүлье” гэдэг гормын санал гаргасан. Гормын саналаар байнгын хорооны хурлаар биш харин чуулганы хуралдаанаар үзье гэсэн шийдвэр гарсан. Тиймээс үзэх нээлттэй. Үүнийг чуулганы танхимд бус олон нийтэд нээлттэй байгаагаар нь телевизээр гаргамаар байна. Дахиж ийм хэрэг гаргуулахгүйн тулд үзүүлэх нь зүйтэй.

Т.Аюурсайхан: С.Зориг агсны хэргийг шалгах ажиллагааны хүрээнд зарим хүмүүсийг эрүүдэн шүүсэн нь Монгол Улсын хууль тогтоомж болоод эрүүдэн шүүхийн эсрэг олон улсын конвенцыг зөрчсөн зүйл. Энэ явдал бол Авилгын эсрэг, Прокурорын тухай, Шүүгчийн эрхзүйн байдлын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хангалттай шалтгаан. Энэ бол ганцхан л үндэслэл нь. Үүнээс гадна олон үндэслэл бий. Шүүх хуулийн байгуулагууд хараат гэдэг нэрийн цаана улс төрчид болон мөнгөнөөс хараат болсон. Зөвхөн эрүүдэн шүүсэн байдлаар хариуцлага хүлээлгэх гэдэг заалт хуулийн үзэл баримтлалтай хэрхэн нийцэж байгаа юм бэ. Хоёрдугаарт, Шүүгчийн эрхзүйн байдлын тухай хуулийн 17-р зүйл шүүгчийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх зохицуулалт байгаа. 17.1.8-д эрүүдэн шүүх үйлдэл үлдэгдсэн гэж үзэх хангалттай үндэслэлээр ҮАБЗ-ийн зөвлөмж гарсан бол шүүгчийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх эрх зүйн орчин бүрдэж байна. Тэгэхээр тэр шүүгч би эрүүдэн шүүгээгүй шүүсэн гэдэг асуудал үүсэх юм биш үү. Хоёрдугаарт, шүүгч хэргийг таслан шийдвэрлэхдээ тухайн мөрдөн байцаах байгууллагын тогтоосон шийдвэрээр болон тэр шийдвэрийг хянасан прокурорын шийдвэрээр дэнсэлж байж шийдвэрээ гаргаж байгаа. 

Х.Нямбаатар: Эрүүдэн шүүх гэдэг бол саяны нэг тохиолдлын хүрээнд ярьж болохгүй. АТГ хүртэл эрүүдэн шүүх явдал гаргахыг хязгаарласан зорилго агуулж байгаа. Конвенцын 1-р зүйлд хэн нэг хүн буюу гуравдагч этгээдээс мэдээ сэлт, мэдүүлэг авах буюу тухайн хүн буюу гуравдагч этгээдийн үйлдсэн буюу сэрдэгдсэн хэрэгт шийтгэх, айлгах сүрдүүлэх, шахалт үзүүлэх, аливаа байдлаар алагчлах зорилгоор төрийн албан тушаалтан албан үүрэг гүйцэж буй бусад хүний өдөөн хатгалт ил, далд зөвшөөрлөөр тухайн хүн буюу гуравдагч этгээдийн бие махбод, сэтгэл санааг хүчтэй шаналган зовоох аливаа санаатай үйлдлийг хэлэн” гэсэн өргөн хүрээтэй тодорхойлт бий. дээрх хууль хяналтын дарга нар ийм үйлдэл гаргасан бол үүнийг эрүүдэн шүүх хэлбэр үзүүлсэн гэж ойлгоно гэж байгаа юм. Гэхдээ конвенцын гол агууллага нь эрүүдэн шүүлт нууц хэлбээр явагддаг гэж байгаа юм.

О.Баасанхүү: Эрүүдэн шүүх гэдэг зүйлийг ямар ч эрүүл ухаантай хүн хүлээн зөвшөөрч дэмжихгүй. Тэр битгий хэл дэмжсэн этгээдийг өөгшүүлэхгүй байх. Өнөөдөр үүнийг таслан зогсоох нь зөв. Би эрүүдэн шүүлтийг эрүүдэн шүүлтийг гүйцэтгэсэн, эрүүдэн шүүлтэд оролцсон гэж үзээд байгаа юм. Эрүүдэн шүүлтийг гүйцэтгэсэн этгээд зохих хариуцлагаа үүрэх байх. С.Зориг агсны хэргээс гадна Л.Бямбаа гэдэг шүүгчийн амь насаа алдсан хэрэг байна. Хорих ангид төрийн хамгаалалттай газар дахин гэмт хэрэг хийхгүй байх, дээрээс нь бусдад хорлогдохгүй байх өөрийгөө хорлохгүй байх зорилготойгоор таслан сэргийлэх ажил авагдсан гэж ойлгож байгаа. Гэтэл амиа хорлосон. Энэ бол эрүүдэн шүүлтийн нэг хэлбэр. Очоод эрүүдэн шүүгээд амиа хорлоход хүргээгүй байлаа гэхэд хянадаг байгууллага, албан тушаалтнууд нь төрийн хамгаалалттай газар амиа хорлоход хүргэж байна гэдэг аймшигтай л даа. Ийм бодлогыг дэмжиж байгаа хүмүүс төрд байж болохгүй.

М.Оюунчимэг: Хууль дээдэлдэг оронд шүүхийн хараат бус байдал гэдэг чухал зүйл. Хууль дээдэлдэг ёс уландаа гишгэгдсэн. Шүүх, хуулийн байгууллагын хараат бус байдал нь эрх мэдэлнүүд, мөнгөнөөс хамааралтай болсон учир Үндсэн хуулийн хэмжээнд өндрөө авч байна. Бид үүнийг зогсоохын тулд өөрсдөө эхлэх хэрэгтэй.

Ж.Батзандан: Эрүүдэн шүүх гэдэг бол зөвхөн эрүүгийн хэргийг хянан шийдвэрдэхтэй холбоотой асуудал. Иргэний хэргийг шийдвэрлэхдээ өөртөө болон өрөөлд ашигтай байдлаар шийдвэрлээд байгаа шүүгч нарыг яах юм бэ. Шүүх засаглалаа шинэчлэх зорилго эрх баригч намд байгаа юм уу байхгүй юм уу. Үүнийг нэг бодоорой. Зөвхөн С.Зоригийг хөнөөсөн хэрэгт л үйлчлэх хууль болж хувирлаа шүү. Албан тушаалаа урвуулан ашигласан прокурор, шүүгчдэд хамаагүй болж байна уу. Анх орж ирсэн зорилгоосоо хазайгаад явчихлаа. С.Зоригийн хэрэг нэг л жишээ нь. Маш олон эрүүдэн шүүсэн хэрэг байгаа, өнөөдөр сандарч байгаа хэдэн хүн байна аа. Маш сайн хууль орж ирсэн гэдэг нь Ц.Элбэгдорж, С.Эрдэнийн сандарч байгаагаар илэрч байна. Төрийн эргэлт ордонд ер гараагүй ээ. Хууль бусаар, хүч хэрэглэхийг төрийн эрх мэдлийг авах гэдэг юм. Энд хүч хэрэглэж байгаа хүн алга. С.Эрдэнэ дарга аа, Д.Эрдэнэбат дарга аа сайн ойлгоорой. Маш сайн хуулийг маш муу хэлбэр үү оруулаад арга ядсан болгож баталж байна шүү. МАН-ыг шинэчлэлт өөрчлөлт рүү орох гэж байна гэж бодсон, хуулийн төслийн өөрчлөлтөөс итгэл алдрах гэж байна. Сайн бодоорой.

Б.Пүрэвдорж: 30 жил хүн нь байвал хэрэг нь олдоно гэдэ зарчимыг байхгүй болгохын төлд, хүний эрхийг хангах гэж Монгол улс төрөл бүрийн конвенцид нэгдэг орсон. Эрүүдэн шүүх үйлдэл үйлдэгдсэн гэсэн хангалттай үндэслэлээр гээд өнөөдөр зарчмын зөрүүтэй санал орж ирж байна. ҮАБЗ-ийн гурван хүн чинь гурвуулаа хуулийн мэдлэггүй. Тиймээс үүнийг тогтоохгүй. Үүнийг тогтоохын тулд  хүний эрхийн комисс ажиллах ёстой. Та бүхний өгч байгаа хариулт хангалттай биш байна. Энд хүний эрхийн комиссын гишүүдийг дуудаж тодорхой хариултыг авах ёстой. Би Ерөнхийлөгч Х.Баттулга, ЕТГЗ-ын дарга З.Энхболд нарыг У.Хүрэлсүхийн хорт явуулгад орчлоо гэж бодож байна. Та нар яагаад хүний гараар могой бариулаад байгаа юм бэ. Хуулийн төсөл 64-үүлээ байж бариад ороод ирэх боломж байхад яагаад хүний гараар могой бариулаад байгаа юм бэ. Та нар 64-үүлээ ямар ч хуулийг өөрчилж чадна. Бүр Үндсэн хуулийг ч өөрчилж чадна. АТГ-ын дарга шүүхийн дарга, прокурорын дарга хариуцлагагүй ажилласан гэдэг ганцхан зүйлээр хариуцлага тооцож болно. Гэтэл бүхэл бүтэн төрийн тогтолцоогоор засаглалыг нураасан ийм хуулийн төсөл оруулж ирсэнд харамсаж байна. Засаглалыг өөрчлөх гэж байгаад чинь бид эсэргүүцэж байгаа болохоос АТГ-ын дарга, шүүхийн дарга, прокурорын орлогчийг солих асуудал чинь ямар ч хамаагүй.

Ингээд гишүүд асуулт асууж дууссаны дараа Ц.Нямдорж тус бичлэгийг үзүүлэх гормын санал гаргасныг гишүүдийн олонхи дэмжсэн юм. Энэ үеэр МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн "Үзэхийн хувьд үзье. Гэхдээ тангараг өргөсөн, төрийн сүлдтэй чуулганы танхимд бус өөр танхимд очиж үзье” гэв.

Харин ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ "Ч.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг эрүүдэн шүүсэн бичлэгийг төрийн нууцаас гаргаж ил болгосон тогтоолыг танилцууллаа. Тэрбээр Ч.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг эрүүдэн шүүж байгаа 2015.9.1-2017.6 дугаар сар хүртэлх нийт 22 сар 660 хоногийн бичлэг байгаа бөгөөд үүнээс эхний зургаан өдөр буюу 2015.9.1-7 хүртэлх бичлэгийг Тагнуулын ерөнхий газраас олон нийтэд ил болгох боломжтой гэсэн дүгнэлт гарсан” гэлээ.

Ингээд тус бичлэгийг Төрийн ордны А танхимд одоо үзэхээр санал хураалт явуулахад гишүүдийн 78.3 хувь нь дэмжлээ.

Ж.Эрдэнэбат: Би УИХ-ын Жаргалтулгын Эрдэнэбат гэж хүн байна. Намайг таньдаг байж байгаад танихаа больсон, мэддэг байж байгаад мэдэхээ больсон хөгийн улсуудад зориулж нэрээ хэлж байя гэж бодож байна.

Өнөөдөр бид засаглалын хямрал гэдэг зүйл рүү орлоо. Эрүүдэн шүүх ажиллагаа гэдэг буруу. Үүнийг бүх нийтээрээ жигшин зэвүүцэж байгаа нь үнэн. Гэхдээ шүүх, хууль хяналтын байгууллагын засаглал хараат болох нь мөн адил буруу зүйл. Нэгийг нь буруу гээд нөгөөг нь зөв гэж яриад байгаа УИХ-ын гишүүдийнхээ өмнөөс би харамсч байна. Хоёулаа адилхан буруу зүйл. 

Заавал засаг төрийн хямрал руу оруулахгүйгээр арай өөрөөр шийдэж болохгүй байгаа юм уу.  Энэ гарцыг ол л доо. Мэргэжлийн байнгын хороо, мэргэжлийн хуульчид ярьж байгаад гаргаад ирсэн юмыг юугаа ч мэдэхгүй улсууд нь эсрэг шийдвэр гаргаад суугаад байх юм. Зарим нэг хүмүүст "Хамрынхаа дор ангархайтай юм шиг мэдэх мэдэхгүй зүйлээ битгий чалчиж бай" гэж хэлээд уурыг хүргээд танигдахгүй болчихлоо. Одоо ч гэсэн энэ зүйлийг хэлмээр байна.

Бид яах гэж УИХ-аас мэргэжлийн байнгын хороо байгуулдаг юм бэ. Алдаатай шийдвэр гаргахгүйн тулд байгуулдаг биз дээ. Тэр мэргэжлийн байнгын хороо чинь шүүх засаглал зөрчих гээд байна. Шүүх засаглалыг хараат болгох гээд байна гэж хуульчид хэлээд байхад хуульч биш улсууд няцааж байгааг гайхаж байна.

 

Р.Хишигжаргал

 

0
ЖИРГЭХ
Санал болгох
Хүний эрхийг хангах үндэсний II хөтөлбөрийг боловсруулахад олон нийтийн оролцоог нэмэгдүүлнэ
Хүнсний баталгаат байдлын мэдээлэл, хариу арга хэмжээний нэгдсэн мэдээллийн системийг бэхжүүлэх тоног төхөөрөмжийг гардууллаа
Удтал “сураг алдарсан” Ч.Улаан гарч ирэв
ТНБД Т.Жамбалцэрэн Хэнтий аймгийн ургацын төлөв, өвөлжилтийн бэлтгэлтэй танилцлаа
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (4)

  • Зочин (64.119.21.206)
    Шүүхийн шүүгч нарт ийм үйлдэл гаргадаг маш олог шүүнч нар бий тэдгээр Шүүгч нарт хэн яаж хариуцлага хүлээлгэдэг байх вэ? Шүүхийн шүүгч нарыг хэн шүүх вэ? хуулинд яаралтай өөрчлөлт оруул шүүхийг шүүгч нарыг хүн согтуугаар дайрч алсан хүн томилох нь хэр ёс зүйтэй үйлдэл вэ? Шүүгч нар хариуцлага хүлээх заалт ямар хуулинд байхгүй учир тэд шүүхийн байгуулагаар үйлчлүүлж байгаа тэдний цалинг өгч байгаа татвар төлөгч нарыг хүн байна чинээ хардаггүй сэтгэхүйтэй этгээдүүд байдаг яагаад гэвэл шүүгч хүг ямар хариуцлага хүлээдэггүй гэдэг хуулийн үаалтыг маш сайн мэддэш түүнийгээ ч хуулиндаа сайн тусгаж оруулж өгсөнөө мэддэш учир.
    2019 оны 03 сарын 28 | Хариулах
  • Зочин (66.181.190.59)
    Жаргалтулгын Эрдэнэбат гэж ямар ч мэдлэггүй, аймхай, шийдвэр гаргаж чадахгүй хөгийн амьтан Миеогомбын бууны нохой
    2019 оны 03 сарын 27 | Хариулах
  • Зочин (66.181.178.217)
    Үзлээ гээд та нар яах юм бэ??? Ямар ч нэмэргүй утсан хүүхэлдэйнүүд!!!
    2019 оны 03 сарын 27 | Хариулах
    • Үзээд дараа нь чамайг очих газар чинь хүргэж өгнө дөө
      2019 оны 03 сарын 27
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Монгол бахархал: “MONGOLZ”-ын 12 жил
    Өчигдөр 18 цаг 07 мин
  • Улаанбаатар төмөр зам өөрийн ашиглалтын 2.3 га газарт далд зогсоол бүхий цэцэрлэгт хүрээлэн байгуулна
    Өчигдөр 18 цаг 03 мин
  • Пакистанд үерийн улмаас 427 хүн амиа алджээ
    Өчигдөр 16 цаг 11 мин
  • “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестиваль эхэллээ
    Өчигдөр 15 цаг 32 мин
  • Үр тарианы ургац хураалт ангилан хадалтаар эхэллээ
    Өчигдөр 12 цаг 59 мин
  • Хүний эрхийг хангах үндэсний II хөтөлбөрийг боловсруулахад олон нийтийн оролцоог нэмэгдүүлнэ
    Өчигдөр 12 цаг 54 мин
  • Энэтхэг улсын Матеран хотод 382.5 мм хур тунадас оржээ
    Өчигдөр 12 цаг 52 мин
  • Хүнсний баталгаат байдлын мэдээлэл, хариу арга хэмжээний нэгдсэн мэдээллийн системийг бэхжүүлэх тоног төхөөрөмжийг гардууллаа
    Өчигдөр 12 цаг 11 мин
  • “The Mongolz”-ынхон мөнхийн өрсөлдөгч “Vitality”-гийн эсрэг 11 дэх удаагаа тулна
    Өчигдөр 12 цаг 03 мин
  • Удтал “сураг алдарсан” Ч.Улаан гарч ирэв
    Өчигдөр 11 цаг 49 мин
  • Хоёрдугаар эмнэлэг дурангийн 3D технологи ашиглан дөрвөн удаа ЭЛЭГ ШИЛЖҮҮЛЭН СУУЛГАХ мэс заслыг хийлээ
    Өчигдөр 11 цаг 40 мин
  • Т.Нямжаргалтай өнөөдөр UFC-ийн дэвжээнд тулах “буруу эргэлт” хочит Терранс Саетерн гэж хэн бэ?
    Өчигдөр 11 цаг 16 мин
  • Victoria Danny: Би ирээдүйд илүү олон гоо бүсгүйн тэмцээнд оролцож, алдартай болохыг хүсдэг
    Өчигдөр 11 цаг 06 мин
  • Шүүхээс Доналд Трампын 500 сая ам.долларын төлбөртэй залилангийн хэргийг хэрэгсэхгүй болгожээ
    Өчигдөр 10 цаг 59 мин
  • Үерийн үед болон дараа сахих эрүүл ахуйн зөвлөмж
    Өчигдөр 10 цаг 10 мин
  • Хайлаастын уулзвараас Долоон буудлын эцэс хүртэлх замыг хааж шинэчилнэ
    Өчигдөр 10 цаг 07 мин
  • ХӨСҮТ: Улаанбурхан өвчний нийт батлагдсан тохиолдол 13378 болжээ
    Өчигдөр 09 цаг 58 мин
  • Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
    Өчигдөр 09 цаг 52 мин
  • Өнгөрсөн шөнө 30 байршилд алба хаагчид 39 мотопомп, 87 техник хэрэгсэлтэй үерийн эрсдэлээс сэргийлж ажиллалаа
    Өчигдөр 09 цаг 33 мин
  • Улаанбаатарт 18 градус дулаан байна
    Өчигдөр 09 цаг 20 мин
  • Хоёр улсын "Гавьяат тамирчин" Дархан аварга Н.Батсуурийн тухай сонирхолтой баримтууд
  • Найранд дуулахад "хамгийн сайхан" 24 дуу
  • 2026 оны төсвийн төсөлд ИРГЭД хэрхэн саналаа өгсөн бэ?
  • МУГТ Н.Нандинхүсэлийг орлох Амари Робинсон гэж хэн бэ?
  • UFC-ийн дэвжээнд ГАНГАН байгаа Т.Нямжаргалын тухай 12 баримт
  • Борооны тухай тунгалаг мөртүүд
  • Эмгэнэл
  • Rokit Bay: Өөрийгөө хамгаалж эхэлье дээ, энэ чинь одоо...
  • Б.Чойжилсүрэн: Бөөрөлжүүтийн цахилгаан станцын II блок ашиглалтад орсноор цахилгааны хязгаарлалт хийгдэхгүй
  • Танилц: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд
  • Европын холбооны удирдагчдын "хошуу дүрсэн" уулзалтын ард бид юуг ойлгох ёстой болов?
  • П.Наранбаяр: Бага ангийн сурах бичгийг нөхөн хэвлэж, есдүгээр сарын эхээр сургуулиудад хүргүүлнэ
  • ФОТО: "Lumino-The One" тоглолт...
  • Суррон, мотоцикльтой насанд хүрээгүй жолооч нар авто зам дээр "нисэж" байна
  • Монгол Японы бизнес инновацын форумыг нээлээ
  • С.Амарсайхан: Хадлан тэжээл экспортлохыг зогсоосон
  • Г.Занданшатар: Засгийн газрын хэмнэлтийн бодлогод төрийн өмчит компаниуд манлайлал үзүүлэх ёстой
  • Энэ сарын 25-наас тэгш, сондгой дугаарын хязгаарлалт үйлчилнэ
  • Бороотой өдрийн банштай цайны ЖОР
  • Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайханы өгсөн үүрэг даалгаврын хүрээнд бүх шатны онцгой комисс өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байна
  • Хоёр улсын "Гавьяат тамирчин" Дархан аварга Н.Батсуурийн тухай сонирхолтой баримтууд
  • 2026 оны төсвийн төсөлд ИРГЭД хэрхэн саналаа өгсөн бэ?
  • Найранд дуулахад "хамгийн сайхан" 24 дуу
  • П.Наранбаяр: Бага ангийн сурах бичгийг нөхөн хэвлэж, есдүгээр сарын эхээр сургуулиудад хүргүүлнэ
  • Г.Занданшатар: Засгийн газрын хэмнэлтийн бодлогод төрийн өмчит компаниуд манлайлал үзүүлэх ёстой
  • UFC-ийн дэвжээнд ГАНГАН байгаа Т.Нямжаргалын тухай 12 баримт
  • Удтал “сураг алдарсан” Ч.Улаан гарч ирэв
  • Б.Чойжилсүрэн: Бөөрөлжүүтийн цахилгаан станцын II блок ашиглалтад орсноор цахилгааны хязгаарлалт хийгдэхгүй
  • Улаанбаатар ногоон орон сууц төслийн эхний ээлжийн 220 айлын орон сууцны барилга угсралтын ажил дууслаа
  • Энэ долоо хоногт хийгдэх цахилгаан засварын хуваарь
  • Энэ сарын 25-наас тэгш, сондгой дугаарын хязгаарлалт үйлчилнэ
  • МУГТ Н.Нандинхүсэлийг орлох Амари Робинсон гэж хэн бэ?
  • Суррон, мотоцикльтой насанд хүрээгүй жолооч нар авто зам дээр "нисэж" байна
  • С.Амарсайхан: Хадлан тэжээл экспортлохыг зогсоосон
  • Монгол Японы бизнес инновацын форумыг нээлээ
  • Үер, усны аюулаас сэрэмжлүүлж байна
  • Бороотой өдрийн банштай цайны ЖОР
  • Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайханы өгсөн үүрэг даалгаврын хүрээнд бүх шатны онцгой комисс өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байна
  • Танилц: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд
  • Хөдөө аж ахуйн салбарын 2025–2026 оны өвөлжилт, хаваржилтын бэлтгэлийг хангах тогтоол батлагдлаа
24 баримт
  • UFC-ийн дэвжээнд ГАНГАН байгаа Т.Нямжаргалын тухай 12 баримт
  • МУГТ Н.Нандинхүсэлийг орлох Амари Робинсон гэж хэн бэ?
  • 2026 оны төсвийн төсөлд ИРГЭД хэрхэн саналаа өгсөн бэ?
  • Хоёр улсын "Гавьяат тамирчин" Дархан аварга Н.Батсуурийн тухай сонирхолтой баримтууд
  • Улсын начин Ш.Отгонтөгсийн тухай ОНЦГОЙЛОХ баримтууд
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото Элчин сайд ярьж байна Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК