
Энэхүү тоглолтод “Чингис хаан” хамтлагийн ахлагч, МУГЖ дуучин Д.Жаргалсайхан, Б.Сарантуяа, Төрийн соёрхолт, дуучин Д.Болд, “Харанга” хамтлагийн дуучин Х.Лхагвасүрэн, бөмбөрчин Н.Пүрэвдаш, дуучин С.Наран, хөгжмийн зохиолч Б.Чинбат, “Sweetymotion” хамтлаг, хийлч Ч.Дэлгэрцэцэг, гитарчин Д.Өлзий-Орших, “Никитон” хамтлагийн гитарчин Ц.Цогтбаяр зэрэг рок попын одод нэг дор чуулж, ая дуугаа өргөнө. Энэ өдөр бүх дууны хөгжмийг Монгол төрийн Үндэсний их найрал хөгжимдөх юм байна.