
Үүнтэй зэрэгцэн Енбенд барьж байгаа цөмийн реакторын дээр хамгаалалтын тусгай бөмбөгөр бий болгосон тухай "Associated Press" агентлаг мэдээллээ. Сансраас авсан гэрэл зураг үүнийг гэрчилж байгаа гэнэ. Умард Солонгос цөмийн обьект барих ажиллагаагаа эхлүүлсэн талаар тавдугаар сард дэлхийн олон орны хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдээлж байсан билээ. 2012 оны хоёрдугаар сард цөмийн туршилт болон уран баяжуулах ажиллагаагаа зогсоохыг Умард Солонгосын засаг захиргааныхан зөвшөөрсөн бөгөөд үүний хариуд хүнсний тусламж авах ёстой байлаа. Гэвч дөрөвдүгээр сар гэхэд нэгэнт байгуулсан гэрээнээс татгалзсан юм.
Э.Индра