зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.08.26
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
Элчин сайд ярьж байна
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • Элчин сайд ярьж байна
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Судлаач Д.Ганхуяг: Хятадууд юу гэдэг вэ?

2012-8-25
0
ЖИРГЭХ
ganhuyag_uls_tur_sudlaach-middleСаяхан америкууд ирж лекц уншаад явав. Бидэнд хорин жилийн өмнөх шигээ ардчилал чухал гэдгийг хэлэв.
    ganhuyag_uls_tur_sudlaach-middleСаяхан америкууд ирж лекц уншаад явав. Бидэнд хорин жилийн өмнөх шигээ ардчилал чухал гэдгийг хэлэв. Удалгүй Хятадын хэвлэлд Монголын тухай нэг доромж өгүүлэл гарав. Энэ бол улс төр юм. Манайх НАТО-д орно гээд давхиад байхаар тэд ингэх нь аргагүй байх. Тэгвэл тэдний том эрдэмтэд юу гэж боддогийг бид мэдэх хэрэгтэй л дээ. Ер нь бол бид америкаас бусад нь юу гэж бодож, юу хэлдэгийг заавал мэдэж байх ёстой. Мэдээж Оросыг бол бид амархан мэдэж чадна. Харин Хятадыг бол тийм ч амархан мэдэж чадахгүй. Тэгээд энэ талаар хятадын онолч эрдэмтдийн зарим санааг манай уншигчдад хүргэхээр шийдвэрлэв.

Хятадын бахархал

Би нэг зүйл зориуд тэмдэглэх гэсэн юм. Хятадууд Чан Кай Ши-ийн тавьсан гадаад өрийг ядуу байхдаа нэгд нэгэнгүй төлж дуусгасан байдаг. Үндэслэл нь эх орны нэр төрийн хэрэг гэж үзсэн. Тэдний ойлголтоор Чан Кай Ши ч гэсэн “буруу зөв” нь хамаагүй эх орны төлөө тэмцсэн болж байгаа юм. Манайд бол яасан “сайхан” муу хэлж байх бол ?!
Дараа нь тэд Японоос дайны төлбөр гэж нэхээгүй, тэгээд аваагүй. Үндэслэл нь эх орноо өөрсдөө хөгжүүлж чадна гэж үзсэн. Айхтар байгаа биз. Тэд үүгээрээ аливаа улс гүрэнд нэр төр, бахархал гэж юу байдгийг дэлхий дахинд харуулж чадсан юм. Тэдний түүх, нийгэм, хувь хүн, нэр төрөө үнэлэх энэ занг хүндэтгэхээс өөр аргагүй гэж би бодож байна.
Одоо тэд Хятадын Хуурай замын хүчний стратегийн зорилтыг “Барууныг номхотгож, Умардад тулгуурлан, Дорно болон Өмнө зүг тэмцэх” гэж тодорхойлдог. Харин Тэнгисийн хүчний стратегаа ” “Өмнө зүг, Далайг дамжин Даяар ертөнц рүү” гэж томъёолдог.

Хятадын эрдэм шинжилгээний олон бүтээлд олон туйлт гэсэн нэр томъёо тааралдах боловч яг тусгайлсан ил судалгаа ховор. Гэхдээ байж л таараа. Энэ нь Хятадад ил гаргаад маргаад байх сэдэв биш бололтой.
Одоо Хятадын геополитикийн зарим томчуудын гол санааг товч авч үзье.

1. Е Зичэн (Ye Zicheng). Бээжингийн олон улсын харилцааны Их Сургуулийн Стратегийн Судалгааны Төвийн захирал.
Энэ хүн Хуурай газрын хүчний хөгжлийн гурван шатны онолыг анх дэвшүүлсэн. Чингэхдээ Барууныг хуулбарлаагүй, харин Хятадын өөрийн түүх, соёл, гүн ухаанд үндэслэсэн онол гаргасан юм. Түүний онолын үндэслэл нь газар, хүн, хөгжил, евроази, иж бүрэн байдал (ялангуяа мэдээлэл зүй) гэсэн суурь дээр тогтоно. Энэ болгонд харгалзсан хятад ханз байдаг юм билээ. Эдгээрийн дотроос Е Зичэн Евроазийн асуудалд хамгийн их анхаарал тавьсан. Тэрээр Хятад бол Евроазийн дорнод хэсгийн улс учраас Евроазийн хуурай газрын орон зайн улсуудтай стратегийн хамтын ажиллагааг хөгжүүлэх ёстой гэж үзсэн. Энэ үүднээс Хятад нь зөвхөн Европ, Орос, Энэтхэг зэрэг Евроазийн хүчний гурван төвтэй бүх талаар хамтран ажиллах ёстой. Тэдэнтэй хамтран ажиллах нь Хятадын хувьд ирээдүйтэй гэж үзсэн. Зөвхөн хүрээлэн буй энх тайван орчинд Хятадад зохистой ертөнц бүтээж болно. Е Зичэны энэ онол нь Оросын А.Г.Дугины олон туйлт хүчний онолтой нэлээд төстэй. Гэхдээ Хятад гүн ухаантайгаараа ихээхэн ялгаатай.

2. Юан Пэн (Yuan Peng) Орчин үеийн Олон улсын Харилцааны Хятадын Академийн АНУ-ын Институтын захирал.
Олон улсын харилцааны системийн өөрчлөлтийн шинэ эрин үед Хятад нь бусад орнуудтай хамт “бие даасан” хийгээд “хамтарсан” шилжилтийн үйл явцад оршиж байна. Энэ утгаараа Хятад нь дэлхийн системийн өөрчлөлтийн чухал хөдөлгөгч хүч, түүнчлэн түүний гол үр дүн болж байгаа аж.
Ийм учраас XXI зуунд Хятадын эзлэх байр суурийн тухай асуудал зүй ёсоор гарч ирнэ. Юан Пэний ойлголтоор Хятад нь мөн чанараараа адилгүй дөрвөн зүйлийг тусгасан улс болох ба үүнийг нөхцөлт байдлаар “нэгд буй дөрөв” гэж нэрлэж болох аж. Бас л хятад ханзаар нэрлэсэн байна. Хамгийн нэгдүгээрт Хятад нь хөгжиж буй орон (developing country) бөгөөд удаан хугацаанд ийм байна. Дараа нь Хятад өндийж буй орон (rising power) бөгөөд БРИКС-ийн орны нэг, шинээр босч буй орнуудын биелэл болно. Мөн Хятад нь даяар гүрэн (global power) бөгөөд зарим эрдэмтдийн хэлдгээр “тодорхой даяар нөлөөлөл бүхий бүс нутгийн гүрэн” юм.

Хятадыг аль ч талаас нь харлаа гэсэн тэр нь НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн байнгын таван гишүүний нэг, эсвэл эдийн засгийн цар хэмжээ, аль эсвэл валютын нөөц, хүн амын тоо, газар зүйн хэмжээ, олон улсын нөлөөлөл зэргээрээ Хятад даяар гүрний шалгуурт бүрэн нийцдэг юм. Хамгийн сүүлд Хятад бол квази-хэт их гүрэн (quasi-superpower) бөгөөд АНУ-ын дараа дэлхийд хоёрт ордог их гүрэн юм. Үлдэх бусад гүрнүүд түүнээс хамаагүй хол хоцордог. Энэ бол Хятадын өөртөө өгч буй үнэлгээ учраас их чухал юм. Эндээс Юан Пэн их чухал дүгнэлт хийж байгаа.
Нэг. Хэдийгээр сулрах үйл явц байгаа хэдий ч туйлын хүчин чадлаар АНУ урьдын адил эхэнд байна. Гэхдээ АНУ-ын нэг туйлт дарангуйлын эрин үе ахиж эргэж ирэхгүй. Обамагийн “шинэ бодлого” АНУ-ын “зөөлөн” хийгээд “хатуу” хүчинд зөвхөн түлхэц өгч чадна, харин XX зууны 90-ээд оны дунд болон сүүл үеийнх шиг хүчтэй байж хэзээ ч чадахгүй. АНУ бол урьдын адил “нэг хэт гүрэн” боловч харин “нэг дарангуйлагч” биш юм.
Хоёр. Богино хугацааны хэтийн төлөвт “хоёр туйлын эрин үе” болохгүй. Хэдийгээр АНУ “G2″-ын санааг дэвшүүлж өөрөө том ахын үүрэг гүйцэтгэх гэж байгаа боловч Хятад энэ талаар идэвхи гаргахгүй.
Гурав. Олон туйлын үйл явц хурдасч байна. G20 бол энэ үйл явцын илэрхийлэл мөн. Хэрэв “хүйтэн дайны” дараа “нэг хэт гүрэн ба олон хүчтэй орон” гэсэн нөхцөл байдал үүссэн бол сүүлийн 5-10 жилд үүний яг эсрэгээр “олон хүчтэй ба нэг дээгүүр” нөхцөл байдал бий болов. Хэрэв өмнө нь АНУ дэлхийг удирддаг цорын ганц хүч байсан бол одоо дэлхийг хамтын ажиллагаагаар удирддаг “олон хүчтэй гүрэн” бий болоод байна.
Юан Пэн “чөлөөт ардчилал + зах зээлийн эдийн засаг” гэсэн англи-америкийн хөгжлийн загвараас гадна Герман, Францын европын эх газрын, хятад, орос, далайн хойгийн орнууд, латин америк, АСЕАН-ы орнуудын гэсэн хөгжлийн олон загварууд бий. Эдгээр загварууд өрсөлдөж, харилцан нэвчиж байгаа нь манай эрин үеийн инноваци хийгээд шинэ хандлага юм.
Хөгжлийн ийм олон янзийн хэлбэр байгаа нь Хятадын загварыг хөгжиж буй орнуудад тулган хүлээлгэж байна гэсэн Барууны шүүмжлэлээс зайлсхийх боломжийг бидэнд (Хятадад-Д.Г) олгож байна.

3. Лю Липин (Liu Liping). Улсуудын орон зайн харилцааны судлаач, “Contemporary International Relations” сэтгүүлийн редактор, Орчин үеийн Олон улсын Харилцааны Хятадын Академийн ажилтан.
Орчин үеийн ертөнцөд хэт гүрэн, хүчтэй, дунд, сул гэсэн дөрвөн хэв шинжийн улсууд байдаг. Эхний хэт гүрэн гэдэгт цорын ганц орон АНУ ордог. АНУ “олон улсын харгис цагдаагийн” үүрэг гүйцэтгэхийн тулд цэргийн зардлаа өндөр түвшинд хадгалах ёстой. АНУ-ын бодлого бол реализмын онол, түүнчлэн геополитик, Мэхэний “далайн хүчин чадлын” онолд тулгуурлаж байдаг. Өөрийн даяар худалдаа-эдийн засгийн ашиг сонирхлыг хамгаалахын тулд АНУ олон улсын хууль боловсруулах ажлыг удирдах ёстой. Үүнтэй холбоотойгоор АНУ-ын бодлого даяар шинжтэй байдаг ба америкийн эрдэмтэд хүссэн хүсээгүй “тоглоомын дүрэм” боловсруулдаг, иймээс олон улсын харилцааны бараг бүхий л гол онолыг америкчууд санаачилдаг.

“Хүчтэй орнууд” гэсэн удаах бүлэгт Англи, Франц, Герман, Япон, Хятад, Орос, Энэтхэг, Бразил ордог. Эдгээр орон тус бүрийн хүчин чадал америкаас бага, гэхдээ дэлхийн эхний хорин оронд ордог. Эдгээр нь даяар үйл хэрэгт оролцдог ба гэхдээ гол хүчин чармайлтаа өөрийн бүс нутагт чиглүүлдэг. Энэ нөхцөлд байдалд реализмын байр суурь баримталж, түүний дотор хүчний балансын онолыг харгалзах шаардлага үүсдэг. “Хүчний баланс” барих зарчмыг холбоотон болох зорилгоор буюу бодит холбоо тогтоох, эсвэл холбоо тогтоохоор сүрдүүлэх зэргээр Хятад АНУ-ын эсрэг голдуу ашиглаж ирсэн.
АНУ хятад-оросын болон хятад-орос-энэтхэгийн харилцаанд нэг эмзэг ханддаг. Ийм учраас хүчтэй орнууд өөрийн стратегидаа хүчний баланс барих аргыг ашиглах хэрэгтэй.
Дээр дурдсаныг харгалзан Хятад Шанхайн хамтын ажиллагаа болон БРИКС-т орж байгаа нь АНУ-ын дарангуйллыг сөрөн зогсож буйн жишээ юм.

Гурав дахь “дунд түвшний орнууд” гэсэн бүлэгт маш олон орнууд ордог. Энд Хойт болон Дорнод Европ, Төв болон Зүүн-Өмнөд Ази, Африк болон Латин Америкийн ихэнхи орнууд орно. Эдгээр орнууд нь даяар болон бүс нутгийн асуудалд бие даасан нөлөөлөл үзүүлэх боломжгүй.
Тэдний дипломат хүчин чармайлтын гол нь хоёр талын болон хил орчмын асуудлууд, түүнчлэн хязгаарлагдмал цар хүрээнд цэргийн хүчээр хил орчмын асуудлыг шийдэхэд чиглэгддэг. Эдгээр холбоод нь хүчний баланс дээр тогтсон хүчтэй улсуудын холбооноос огт өөр байдаг. Дунд орнуудын холбоонд дор хаяж арваас дээш орон орж байж сая үр ашигтай болдог бөгөөд үүнийг “чонон сүргийн стратеги” гэж нэрлэж болно.
Сүүлчийн дөрөв дэх бүлэг сул орнуудад Европын Люксембург, Андорра, Азийн Бутан, Бруней, Африкийн Гамби, Свазилен, мөн арлын жижиг орнууд орно. Тэдний олонхи олон улсын бодлогыг “хөндлөнгөөс ажиглагчид” юм. Тэдгээр нь том гүрнүүдэд “наалдаж” амьдардаг, тэгээд голдуу төвийг сахидаг.

4. Ван Хунган (Wang Honggang). Орчин үеийн Олон улсын Харилцааны Хятадын Академийн аналитик.
Дэлхийн санхүүгийн хямралын дараа Хятад өөрийн байр суурийг дахин үнэлэх ёстой. Орос, Хятад, Энэтхэг, Бразил зэрэг орнууд даяар түвшинд улам их үүрэг гүйцэтгэж байна.
Дэлхийн бодлогод хүчний балансад мөн чанарын өөрчлөлт гарсан боловч олон улсын институтууд одоо болтол өөрчлөгдөөгүй байна. Энэ нь олон улсын байгууллагуудад барууны орнууд ноёрхож, сэргэж буй орнууд бага төлөөлөлтэй байгаатай холбоотой, ийм учраас даяар удирдлага баланслаагүй, үр ашиггүй байна. Энэ нөхцөл байдал нь “Хятад, АНУ гэсэн даяар гол зохицуулагч” шийдэл гаргахыг шаардаж байна. “Даяар гол зохицуулагч” гэсэн шинэ нэр томъёо энд гарч ирж байна. Энэ бол Хятад “шинэ үүргийг” онолын хувьд томъёолсон хэрэг юм.

Хятадын чадавхи

Сүүлийн хэдэн жил Хятад дэлхийн геополитикийн нэгэн төв болов. Хятадын ДНБ 2011 оны байдлаар АНУ-ын түвшингийн 47 хувьд хүрэв.
Мөн аж үйлдвэрлэлийн үйлдвэрлэл, эдийн засгийн бодит сектороор АНУ-ыг гүйцэв. Алт валютын нөөц 3,2 триллион доллар болов. Гадаад худалдаа 3,74 триллион доллар болов. Олгосон зээлээрээ ОУВС-аас даван гарав.
2011 оны 2-3 дугаар сард ХАЧА Ливээс агаарын болон ус замаар Хятадын 36.000 иргэнийг шилжүүлж цэргийн тээврийн хүчин чадлаа дэлхийд гайхуулав. Энэ нь гайхалтай хурд, бас асар их хүчин чадал юм гэнэ.
Хятад НҮБ, ОУВС, G20, БРИКС, мөн бүс нутгийн АПЕК, АСЕАН+1, Шанхайн гэрээний байгууллага зэрэгт гол үүрэг гүйцэтгэх болов. Ингээд тэд АНУ болон Европын Холбоотой энэ зэрэгцэх болжээ. Гэхдээ тэд манлайлж, зонхилж байна гэсэн ганц ч яриа гаргадаггүй байна.
Ухаандаа 2010 онд Хятадын эдийн засгийн чадавхи 5,9 триллион доллар байхад БРИКС-ийн орнууд нийлээд 5,4 триллион байх жишээний. Ингэхлээр бусад нь Хятад АНУ-ын өрсөлдөөнийг ажиглагчийн үүрэгтэй л байдаг аж.
Одоо Хятадууд 20 гаруй оронтой чөлөөт худалдааны гэрээ буюу бүс байгуулаад байна. Үүнийг нь АНУ Дэлхийн Худалдааны байгууллагатай зэрэгцээ бүтэц гэж шүүмжилдэг. Гэхдээ Хятадууд ОУВС-аас давсан их мөнгийг хоёр талын гэрээний үндсэн дээр зээлүүлж, оронд нь хятад бараа авах ганц л нөхцөл тавьдаг байна.
Манайд Хятадыг эсвэл хараадаг, эсвэл айдаг тэнэг зангаа татаж, сайн судлах л хэрэгтэй гэж бодож байна. Пивоны ширээний ард толгойдоо орсныг чалчихийг геополитик гэж монголчууд л боддог байх. Уусан пивоо “юүлээд” л мартчихдаг “геополитик” чинь баарны жорлонд л үлддэг юм.
Харин сайн судалбал арга нь олдож л таарна…
Судлаач Д.Ганхуяг
2012 оны 8 дугаар сарын 25.
http://gankhuyag.wordpress.com
0
ЖИРГЭХ
Санал болгох
Арьс судлалын үндэсний төвд агаар шүүгч хүлээлгэн өглөө
Монголын баг, тамирчид бишкекийг зорилоо
Улсын шалгалт зохион байгуулах хуваарь гарчээ
Оюутан цэргийн бүртгэл ирэх сарын 2-ноос эхэлнэ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • (203.194.115.252)
    хүны олноор цөөн хүнтэй улсыг дарамталж айлгавал өөрсдөө дампуурч мэдэхээр Асиметрын эрин зуунд амьдарч бна Хятадын Ахилын өсгий хаана бгааг Асиметрын аргаар судалж үзвэл Монголчууд нэлээн хүчирхэг болно шүү
    2012 оны 08 сарын 27 | Хариулах
  • (202.126.91.60)
    ИРГЭД НЬ ЭХ ОРОНДООН ЭЗЭН БОЛСОН ТӨРТЭЙ БАЙХ ХЭРЭГТЭЙ
    2012 оны 08 сарын 26 | Хариулах
  • (202.126.91.60)
    МОНГОЛ ТӨР ЭХНИЙ ЭЭЛЖЭНД ТӨР ШИГ БОЛОХ ХЭРЭГТЭЙ ХЯТАДЫН ГАР ХӨЛ БОЛСОН ЛУЙВАРЧАДЫГ ТӨРИЙН ЭРХЭЭС ЗАЙЛУУЛАХ ХЭРЭГТЭЙ НАМУУДИЙГ ТАРААХ ХЭРЭГТЭЙ ИРГЭНИЙ АРДЧАЛСАН ТӨРИЙГ ЖЭНХЭН УТГААР НЬ БАЙГУУЛАХ ХЭРЭГТЭЙ ҮҮНИЙГ ХИЙГЭЭГҮЙ ЦАГТ МОНГОЛ НЭГ МЭДХЭНЭЭ МӨХСӨН БАЙНА ШҮҮ ИРГЭДЭЭ ОДОО БАЙЖ БАЙГААГААН НЭГ САЙН ХАРААЧ ТЭГЭЭД ОЙЛГОХ БАЙЛГҮЙ
    2012 оны 08 сарын 26 | Хариулах
  • (122.201.18.162)
    Yajch bodsonkhyatad manai khorcsh amerk manai nokhor mon shuu
    2012 оны 08 сарын 26 | Хариулах
  • Цолмон (122.201.18.139)
    Олон сая жунгаагууд нэг хүн шиг сэтгэж хөдөлж байхад бид нар цөөхүүлээ байж шуудайнд хийсэн үхрийн эвэр шиг байна шүү дээ. Харин нэг хүний засаглалтай болж эдийн засгийн хүчирхэг чадалтай болох хэрэгтэй шүү.
    2012 оны 08 сарын 26 | Хариулах
  • (203.91.117.3)
    судлаач чухал сэдвийг хөнджээ.бид хятадуудын талаар мэдлэг нимгэн.бид сэтгэлийн мухартаа айдас тээж байдаг бөгөөд тэр нь хараал, үзэн ядалтаар илэрдэг болуу . энэ нь ухаалаг байр суурь,зөв бодлого барих боломжийг ч үгүйсгэдэг . ийм арга зам хайхыг оролдсон нэгийгээ айдаст автсан олонхи нь үл тэвчих уур амьсгал одоо ноёрхож байна уу даа. бид тэсч үлдэе гэвэл сайн судалгаатай түүн дээр үндэслэсэн өөрийн зөв бодлоготой,эмх цэгцтэй ,нэгдмэл байр суурьтай баймаар.үнэхээрсайн судлавал арга нь олдож таараа.
    2012 оны 08 сарын 25 | Хариулах
  • (121.162.66.89)
    Монголыг оросын бизнесмен уурлаж хэлэхдээ чигчийн чинээ могойн зулзага тэнгэрийн луутай тэрсэлдэж байгаа нь ёстой тэнэгүүдийн улс гэхээс өөрөөр хэлэх үг алга гэж билээ.
    2012 оны 08 сарын 25 | Хариулах
  • soyolo (124.234.144.143)
    china tsaashda hend ch diildehgui bhaa,tor uls n tsegtstei
    2012 оны 08 сарын 25 | Хариулах
  • boldoo (178.196.159.45)
    Uneheer zuv yum bichjee.. Bid nar oorsnoo yu ch chadahgui murtluu Umhii hujaanuud l geed hudlaa zeejee deldeed baidag bolohoos nogoo hujanuuud gehed barag Delhiid gaihuulah gej baina. Bi Evropt amidardag Hyatad hool hyatad soel hel us sonirhdog humuus mash ih baidag. Juulchlah sonirhol bur ih. Tegeed Manai monogloos hyamdahan uilchilgee saitai geed buzaj irdeg ..Sain nariin zohion baiguulaltai dandaa gaiugui yumaa uzuuleed hool und buh yuman deeree ih anhaardag yu mshig bainalee
    2012 оны 08 сарын 25 | Хариулах
  • odavaa (89.126.18.171)
    tegekhdee mongol soyol urlagaa shyy bid dajgyi soyoliin tyerelt khiliinkhee ergen toirond khiichikh bolomj baina sh deee.ingeed bagaar ekhlekh ni zov shyy deee
    2012 оны 08 сарын 25 | Хариулах
  • odavaa (89.126.18.171)
    kharin estoi zov bichsen baina bid er ni 2 khorshiinkhoo talaar iluu ikh sudlakh yalangyua khyatad tegeed avtonomit regionuudtai ni ediin zasag soyol urlagiin nyagt kholbootoi bolokh kheregtei ene ni yag temeeg byrantagaar khotoldog shig tednii kharitsaag tentsverjuulekh chukhal alkham bolokh um bish yyy.thanks
    2012 оны 08 сарын 25 | Хариулах
  • (182.160.36.52)
    Тийм шүү. Таны судалгааны ажилд амжилт хүсье
    2012 оны 08 сарын 25 | Хариулах
  • зочин (202.179.27.224)
    Ганаа үргэлжлүүлээд бичээд байгаарай
    2012 оны 08 сарын 25 | Хариулах
  • zochin (85.218.60.11)
    yaag unen .bid hyatadiig myylah bish harin sydlaad heregteig ni abah estoi. Хятадууд Чан Кай Ши-ийн тавьсан гадаад өрийг ядуу байхдаа нэгд нэгэнгүй төлж дуусгасан байдаг. Үндэслэл нь эх орны нэр төрийн хэрэг гэж үзсэн. Тэдний ойлголтоор Чан Кай Ши ч гэсэн “буруу зөв” нь хамаагүй эх орны төлөө тэмцсэн болж байгаа юм. Манайд бол яасан “сайхан” муу хэлж байх бол !ene hseg buur ch unen.odoo enhbyariig yaj myy helj uzen yadaj bn.mongolchyyd myy heldeg,yaridaga jaahan bagasgaj uuursuduu hiij buteeh tsag ni bolson.hiij buteesne hunee bid mash ih myyllaa.dood daragiin garch irsennuudiig ni goochloo myylaal bj bn... hezee ene myyhai yaridag zangaa zogsooh be
    2012 оны 08 сарын 25 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Б.Уянга: "Мандала Турс" компанид хулхидуулсан хүмүүс хамтдаа тэмцмээр байна
    14 мин
  • Дуудлага худалдаагаар Шуудангийн 24 дүгээр салбар байрлаж байсан барилгыг 1.6 тэрбум төгрөгөөр зарлаа
    41 мин
  • Манай улсын 17 аймгийн 137 сум ТАРВАГАН ТАХАЛ өвчний байгалийн голомттой
    1 цаг 0 мин
  • Монгол-Хятадын 5 дахь удаагийн экспод монголын 350 гаруй ААН оролцож байна
    1 цаг 24 мин
  • Голуудын усны түвшин өмнөх өдрийнхөөс 5-30 см нэмэгдсэн байна
    1 цаг 30 мин
  • Маргаашаас тэгш, сондгойгоор зорчино
    2 цаг 43 мин
  • "The Beatles"-ийн ард байсан хүн
    3 цаг 1 мин
  • Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
    3 цаг 5 мин
  • Ирэх оноос тохижилт, хог тээврийн үйл ажиллагааг хороодод бүрэн хариуцуулна
    3 цаг 14 мин
  • Малчны хүүхэд ХААИС-д үнэ төлбөргүй суралцахын тулд ямар шаардлагыг хангасан байх ёстой вэ?
    3 цаг 19 мин
  • Хичээл орохоос өмнө амжуулах хэрэгтэй ЗҮЙЛС
    3 цаг 54 мин
  • 2024–2025 оны хичээлийн жилд боловсрол нөхөн олгох сургалтад нийт 5251 хүн хамрагджээ
    3 цаг 55 мин
  • Хоёрдугаар тойрог замын ТЭЗҮ боловсруулах ажил 70 хувьтай үргэлжилж байна
    4 цаг 8 мин
  • Есдүгээр сарын цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
    4 цаг 9 мин
  • Ерөнхий сайд Г.Занданшатар КОЙКА-ын ерөнхийлөгчтэй уулзав
    4 цаг 9 мин
  • ӨНӨӨДӨР: Дэлхийн бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн чуулга уулзалт үргэлжилж байна
    4 цаг 12 мин
  • Зурхай: Удирдлагын суудалд суухад сайн өдөр
    4 цаг 17 мин
  • Улаанбаатарт 23 градус дулаан байна
    4 цаг 25 мин
  • Х.Нямбаатар: Бүгдэд хошуу дэвсээд, чимээгүй өнгөрөөгөөд байх юм бол би энд Хотын дарга хийгээд ч хэрэггүй
    19 цаг 37 мин
  • Их сургуулиудын дундын менежментийг өргөжүүлнэ
    20 цаг 1 мин
  • Найранд дуулахад "хамгийн сайхан" 24 дуу
  • МУГТ Н.Нандинхүсэлийг орлох Амари Робинсон гэж хэн бэ?
  • UFC-ийн дэвжээнд ГАНГАН байгаа Т.Нямжаргалын тухай 12 баримт
  • “T-ARA”-гийн таны мэдэхгүй байж мэдэх БАРИМТУУД
  • "The Mongolz" багийн тухай таны мэдэх ёстой баримтууд
  • Борооны тухай тунгалаг мөртүүд
  • Rokit Bay: Өөрийгөө хамгаалж эхэлье дээ, энэ чинь одоо...
  • Victoria Danny: Би ирээдүйд илүү олон гоо бүсгүйн тэмцээнд оролцож, алдартай болохыг хүсдэг
  • Танилц: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд
  • Г.Занданшатар: Засгийн газрын хэмнэлтийн бодлогод төрийн өмчит компаниуд манлайлал үзүүлэх ёстой
  • Удтал “сураг алдарсан” Ч.Улаан гарч ирэв
  • Энэ сарын 25-наас тэгш, сондгой дугаарын хязгаарлалт үйлчилнэ
  • Бороотой өдрийн банштай цайны ЖОР
  • Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайханы өгсөн үүрэг даалгаврын хүрээнд бүх шатны онцгой комисс өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байна
  • Үер, усны аюулаас сэрэмжлүүлж байна
  • Улаанбаатар ногоон орон сууц төслийн эхний ээлжийн 220 айлын орон сууцны барилга угсралтын ажил дууслаа
  • Энэ долоо хоногт хийгдэх цахилгаан засварын хуваарь
  • Монгол бахархал: “MONGOLZ”-ын 12 жил
  • Т.Нямжаргалтай өнөөдөр UFC-ийн дэвжээнд тулах “буруу эргэлт” хочит Терранс Саетерн гэж хэн бэ?
  • “Мандал турс” аяллын компани Жининь-Датон-Хөх хотын аялалд явсан аялагчдаа замын дундаас хаяжээ
  • Найранд дуулахад "хамгийн сайхан" 24 дуу
  • UFC-ийн дэвжээнд ГАНГАН байгаа Т.Нямжаргалын тухай 12 баримт
  • МУГТ Н.Нандинхүсэлийг орлох Амари Робинсон гэж хэн бэ?
  • Г.Занданшатар: Засгийн газрын хэмнэлтийн бодлогод төрийн өмчит компаниуд манлайлал үзүүлэх ёстой
  • Удтал “сураг алдарсан” Ч.Улаан гарч ирэв
  • “T-ARA”-гийн таны мэдэхгүй байж мэдэх БАРИМТУУД
  • Нүглийн нүдийг гурилаар хуурсаар удав!
  • Х.Нямбаатар: Бүгдэд хошуу дэвсээд, чимээгүй өнгөрөөгөөд байх юм бол би энд Хотын дарга хийгээд ч хэрэггүй
  • Victoria Danny: Би ирээдүйд илүү олон гоо бүсгүйн тэмцээнд оролцож, алдартай болохыг хүсдэг
  • Улаанбаатар ногоон орон сууц төслийн эхний ээлжийн 220 айлын орон сууцны барилга угсралтын ажил дууслаа
  • Энэ долоо хоногт хийгдэх цахилгаан засварын хуваарь
  • Энэ сарын 25-наас тэгш, сондгой дугаарын хязгаарлалт үйлчилнэ
  • Rokit Bay: Өөрийгөө хамгаалж эхэлье дээ, энэ чинь одоо...
  • Роботууд "найз охид"-ыг орлох цаг ОЙРТСООР...
  • Дэлхийн 25 орны бизнес эрхлэгч эмэгтэйчүүд Улаанбаатар хотноо чуулж байна
  • Борооны тухай тунгалаг мөртүүд
  • Үер, усны аюулаас сэрэмжлүүлж байна
  • Бороотой өдрийн банштай цайны ЖОР
  • Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайханы өгсөн үүрэг даалгаврын хүрээнд бүх шатны онцгой комисс өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байна
  • Танилц: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд
24 баримт
  • "The Mongolz" багийн тухай таны мэдэх ёстой баримтууд
  • “T-ARA”-гийн таны мэдэхгүй байж мэдэх БАРИМТУУД
  • UFC-ийн дэвжээнд ГАНГАН байгаа Т.Нямжаргалын тухай 12 баримт
  • МУГТ Н.Нандинхүсэлийг орлох Амари Робинсон гэж хэн бэ?
  • 2026 оны төсвийн төсөлд ИРГЭД хэрхэн саналаа өгсөн бэ?
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото Элчин сайд ярьж байна Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК