
Хойд Солонгосын удирдагч Ким Чен-Ун эхнэр Ли Сол Жүгийн хамт өнгөрсөн долоо хоногт өөрийн улсын баруун өмнөд талын далайн хил дээр очин модон завинд хамгаалагчгүйгээр сууж хилээ тойрон цэргийн ангид зочилсоноороо ард түмнийхээ хайрыг ихэд хүлээсэн байна. Мөн энэ удаа тэрээр эхнэрийн хамт Өмнөд Солонгостой хуурай газраар хиллэдэг зүүн өмнөд хил дээрх цэргийн ангид зочилжээ.Тэнд байрлах эмэгтэйчүүдийн 4302 дугаар цэргийн анги болон хилийн цэргийн ангиар орсон тэд цэргүүдийн байр, гал тогооны өрөө болон ариун цэврийн өрөөнүүдээр орж шалган үзэж тэдэнд эх орноо хамгаалахад шаардлагатай бүхий л зүйлийг хангалттайгаар олгож байхыг удирдлагуудад нь даалгасан байна.