Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.24
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Монголоо Монголоор нь авч үлдсэн гэр бүл

2019-5-30
0
ЖИРГЭХ

Даяаршлын эрин үетэй монголчууд хөл нийлүүлэн алхсаар байна. Дэлхийн улс орнуудын хөгжилтэй мөр зэрэгцэхийн тулд бид бүхэн даяаршлыг чухалчлах ёстой боловч дангааршлыг орхигдуулж болохгүй гэдэг нь чухам үнэн юм. Өнөөдөр дэлхий нийтэд улс эх орныхоо онцлог, үнэт өв, түүх соёлоо түгээн сурталчилж, таниулах тулгамдсан асуудал болоод байна. Тэгвэл нүүдэлчдийн ахуй амьдралыг гаднын улсын иргэдэд суртчилан таниулахад гар, бие оролцож яваа нэгэн эрхмийг танилцуулъя.

Түүнийг Жамсранжавын Бэгзсүрэн гэдэг. Тэрбээр 1998 онд МУИС-ийн математик, компютерийн сургуулийг компютерийн программист мэргэжлээр төгсчээ. Гэвч эзэмшсэн мэргэжлээрээ бус аялал жуулчлалын чиглэлээр ажиллахыг илүүд үзсэн байна. Ийн өөр мэргэжлээр ажиллах болсон шалтгаан нь их сонин. Их сургуулиа төгссний дараахан Д.Нацагдоржийн номын санд мэргэжлээрээ ажиллаж байхдаа нэгэн америк залуутай танилцжээ. Монголын талаар бага мэдээлэлгүй шахуу америк нөхөрт эх орноо танилцуулах тэрхэн үеэс л дуртай мэргэжлээ орхих ёстойг ухаарсан байна. Ингээд л Монголын ахуй амьдралыг сонирхохоор ирсэн гадаадын жуулчдад “Бид ямар уламжлалтай иргэд вэ” гэдгийг таниулах их аянд мордсон нь энэ.

Шинэхэн танил америк залуу жуулчдыг орон нутгийн иргэдтэй холбож өгдөг веб байдаг талаар түүнд хэлсэн байна. Ингээд Ж.Бэгзсүрэн тус веб хуудаст бүртгүүлж бусад орны аялагчдыг гэртээ урьдаг болжээ. Ийнхүү өдөр хоног өнгөрч, Ж.Бэгзсүрэнгийн танилын цар хүрээ нэмэгдсээр нэг мэдэх нь ээ 11 дэх жилтэйгээ золгож байна. Энэ хугацаанд 50 орны нийт 800 гаруй жуулчдыг гэртээ хүлээн авч, Монголын ард түмний соёл, ахуй амьдралыг танилцуулжээ. Бусдад түүх соёл, уламжлалаа танилцуулахын тулд гадаад, дотоодын эрдэмтдийн ном зохиол, судалгааны материалыг уншиж судлахад чамгүй хугацаа зарцуулдаг аж.

Бид гадаад иргэнээс Монгол орны талаар өмнө ямар төсөөлөлтэй байсныг асуухаар ихэвчлэн “Монгол орныг Чингис хаанаар төсөөлдөг байсан”, “Монголчуудыг орон сууцанд амьдардаг гэж бодоогүй”, “Монголчуудыг ажил, сургуульдаа мориор явдаг байх гэж бодсон” хэмээн хариулдагт  уншигта та бүхэнд танил санагдаж байгаа байх.

Тэд ийн төсөөлдөг учраас л аялагчид Монгол ахуй ямар байдгийг харах гэж ихэд сонирхон ирдэг байх. Гэр гэдэг ямар орон сууц байдаг, түүнд хүмүүс яаж амьдардаг, хаана нь унтаж, алт хэсэгт нь хоолоо хийдэг, ариун цэврийн өрөөний асуудлыг хэрхэн шийддэг нь магад жуулчдын сонирхлыг татдаг биз ээ. Учир нь цахим сүлжээгээр Монголын талаар хайхад мал аж ахуй эрхэлдэг, монгол гэр, тал нутаг л гардаг гэнэ. Тийм ч учраас гадаадын аялал жуулчлалын ихэнх тал нутгаар төсөөлж ирдэг гэнэ.

Ж.Бэгзсүрэн гуай “Бид гэртээ гадаад хүнийг ирүүлэхийг зөвшөөрч байгаа нь Монгол ахуй, соёл, амьдралын онцлогийг аялагчдад бодитоор нь үзүүлж байгаа гэсэн үг юм” хэмээн хэлсэн. Ийм ч учраас тэд гэр бүлээрээ байр, байшин бус Монгол гэрт амьдарч өдөр тутмын энгийн мөртлөө амттай амьдралаа гадаад найзууддаа танилцуулдаг биз. Тухайбал түүний гэрт орчин үеийн нэг ч тавилга байдаггүй. Хөшиггүй хана, хивсгүй шал, авдар, ор, аяга, шанага, хусуур гээд бүх зүйл тун энгийн. Түүнд гоё, ганган эдлэл чамирхал мэт санагддаг гэнэ. Энгийн зүйл л хамгийн сайхан гэж тэрбээр үздэг. Үүнээс гадна тэрбээр гэртээ гадаад иргэн авч ирдэг Монгол айлд химийн бодис орсон зүйл байвал утгагүй. Тэрийг тэд заавал Монголд ирэхгүйгээр их орондоо үзчихэж болно шүү дээ" хэмээн хуучилж байсан нь бас л бодууштай санагдаж байлаа. Түүний гэрт химийн бодис орсон нэг л зүйл байдаг нь будаг нь халцарч хуучирсан шал. "Манайд ороход эхлээд хүмүүс гутлаа тайлна даа хэмээн хошигноод. Химийн найрлага ороогүй шалыг будчих ямар бүтээгдэхүүн байна. Би энэ шалыг химийн найрлага орсон зүйлээр огт будмааргүй байна. Будаггүй шалтай байя гэхээр өргөс сөрдийгөөд байх юм" хэмээн хуучилсан юм.

Тэрбээр Монгол ахуйгаас гадна ийн ярилаа. “Монгол хүн яаж тоглодог гэдэг зүйлийг үзүүлэх шаардлага гарна. Тоглоомон дотор шатар, даам, эвлүүлж, угсардаг тоглоом, хөзөр гээд олон тоглоом байна. Эндээс хамгийн үр өгөөжтэй тоглоом нь шагай байдаг. Тоглоомын үр өгөөж гэдэг нь тоглоогүй үед хог болдоггүй байхийг хэлж байгаа юм. Шагайг 80 гаруй төрлөөр тоглож болно гээд номонд бичсэн байдаг. Би хүмүүст дөрвөн шагайгаар олон тоглоом тоглохыг зааж өгч, сонирхуулъя гэж боддог. Гэхдээ үүнээсээ өмнө шагай гэдэг нь амьтны цул яс. Энэ цул яс нь байгалийн хийц гэдгийг хүмүүст ойлгуулахыг хичээдэг. Мөн шагайг ганц Монгол Улс нээсэн юм биш гэдгийг ойлгуулж хэлдэг. Тухайлбал, Ром, Итали, Грек, Австраличууд зэрэг бүх улсад шагайг амьдрал ахуйдаа хэрэглэж байсан. Тэр нь мэдээж амьтантай, байгальтай ойр байх үедээ хэрэглэж байсан гэсэн үг шүү. Эндээс үйлдвэржилтийн үе улс орон яаж нөлөөлсөн бэ гэдгийг дүгнэх боломжтой болох байх. Үйлдвэржилтийн үе сайн сайхан нөлөөллийг үзүүлэхийн зэрэгцээгээр өмнөх үеийнх нь зарим зүйлийг мартагдуулж байхгүй болгосон. Үүнээс болж шагай хэрэглээнээс хасагдаж мартагдсан. Би аялагч нарт дөрвөн шагайг 10 төрлөөр яаж тоглохыг танилцуулдаг. Тухайлбал, нэгдүгээрт дөрвөн бэрх орхихыг аз сорьсон тоглоом гэж тайлбарлаж өгдөг” гэв.

Үүнээс гадна аялагчдад тухайн орны хоол хүнс, хоолны соёл сонирхолтой санагддаг. Тэгвэл тэрбээр мөн аялагчдын хүмүүсийн сонирхол хүсэлд тулгуурлаж хоолыг олон янзаар хийдэг. Түүний гэргий хоолны технологич мэргэжилтэй бөгөөд мэргэжилдээ тулгуурлаж тухайн аялагчийн хүссэн хоолыг хийж өгөхийн зэрэгцээ Монгол хоолыг Монголын ургамалтай хэрхэн уялдуулж хийдэг байна. Тэд аялагчдаас “Би Монголчуудыг дандаа мах иддэг гэж бодсон чинь үгүй юм байна. Монголчуудыг махыг жилийн дөрвөн улиралдаа тохируулж хэрэглэдэг юм байна. Та нар чинь зун адууны мах иддэггүй юм байна ш дээ. Монголчуудыг огт ногоо хэрэглэдэггүй гэж бодсон” гэх мэтчилэн үгийг их сонсдог гэнэ.

Мөн тэрбээр “Бид гадаад иргэнийг гэртээ ирүүлэх тоолонд илүү энгийн илүү Монголлог байх хэрэгтэйг ойлгодог. Уламжлалаар Монгол гэрт химийн гаралтай зүйл огт байдаггүй байсан. Монгол гэрийн онцлог нь бүх хэрэглэл нь байгальд уусч чаддаг, хог новш болж үлддэггүй. Тухайлбал, гэрийн бүс нь малын хялгас, ноос, хэрэглэл нь модон байдаг.  Ер нь гэртээ хүн гадаад иргэн авчрана гэдэг нь хүн өөрийгөө танихад нөлөөлдөг. Монгол хүн гэж ямар хүнийг хэлэх вэ гэхээр Монгол цустай, Монгол эцэг, эхээс үүдсэн хүнийг хэлнэ гэж тодорхойлох байх. Минйи хувьд Монгол ахуй соёлоороо амьдардаг хүнийг Монгол хүн гэж хэлнэ” гэхийг сонсоод өөрийн эрхгүй Монгол даяарчлагдаж байгааг ойлгож байлаа.

Ийн орчин цагт Монгол уламжлалаа хадгалж байгаа айлууд аялагч хүмүүст танилцуулах боломжтой болсон талаар танилцуулахын тулд энэхүү нийтлэлийг хүргэлээ.

 

Р.Хишигжаргал

0
ЖИРГЭХ
Санал болгох
Архангай аймагт 150 ортой цэцэрлэгийн барилга ашиглалтад орлоо
Тамхины хяналтын тухай хуулийн хэлэлцүүлэг хуульд нийцсэн үү?
СХД-ийн Засаг дарга Ц.Баттөр: Тахилтын 122 дугаар сургууль шүдний кабинеттэй боллоо
Хотын албан татварыг нэг хувь болгон бууруулах тогтоолын төсөл өргөн барина
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (2)

  • ярилцлагын эзэн Ж.Бэгзсүрэн (192.82.65.42)
    Монгол хүмүүсийн мэддэг, хүн өөрийн гэсэн аягатай байж, аягаа долоож эрүүл мэндээ дэмжих, зулыг тогтмол барьж сэтгэлээ номхотгох, суниаж мөргөж дасгал хийх, хоолыг үргэлж шинээр хийж иддэг, шагайгаар тоглож байхад нь гар бие нь сайн тосоор тослогдож байдаг, энэ бүхэн нь бие биедээ төдийгүй гадаад хүмүүст таниулж ярих хэрэгтэй зүйл байдгийг #ХоостАйл бид ойлгож мэдэрсэн. Энэ ярилцлагыг авч, нийтэлсэн сэтгүүлч Хишигжаргал танд баярлалаа, ажлын амжилт хүсье.
    2019 оны 06 сарын 03 | Хариулах
  • irgen (188.155.76.116)
    mongolooroo baigaa ni ene geed zavaan baij bolohgui shyy
    2019 оны 05 сарын 30 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Архангай аймагт 150 ортой цэцэрлэгийн барилга ашиглалтад орлоо
    11 цаг 10 мин
  • Тамхины хяналтын тухай хуулийн хэлэлцүүлэг хуульд нийцсэн үү?
    11 цаг 36 мин
  • СХД-ийн Засаг дарга Ц.Баттөр: Тахилтын 122 дугаар сургууль шүдний кабинеттэй боллоо
    11 цаг 43 мин
  • Танилц: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд
    11 цаг 59 мин
  • АНУ-ын 2028 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдийн нэр ТОДРОВ уу?
    12 цаг 38 мин
  • Хятадын дарга Ши Жиньпин 11 жилийн дараа АНУ-д албан ёсны айлчлал хийлээ
    13 цаг 3 мин
  • Хотын албан татварыг нэг хувь болгон бууруулах тогтоолын төсөл өргөн барина
    13 цаг 9 мин
  • Ц.Сандаг-Очир: 1980-аад оноос хойш хүрэн баавгайг тоолоогүй учир ойрын хугацаанд тоолно
    13 цаг 50 мин
  • Дуучин Н.Ундрал “Сайхан ч юм даа” тоглолтоо хийнэ
    14 цаг 12 мин
  • Г.Отгонтамир: Автомашингүй өдрөөр замын хөдөлгөөн хязгаарлах бүсчлэл багассан
    16 цаг 5 мин
  • Б.Сэмжидмаа: “Автомашингүй өдөр” өдрийг “Шөнийн марафон”-той хамтатган зохион байгуулна
    16 цаг 10 мин
  • Зургаан настай охин Рубикийн шооны дэлхийн рекордыг гурван хоногийн дотор хоёр удаа шинэчилжээ
    16 цаг 41 мин
  • У.Хүрэлсүх: “Монголын их амар амгалан”-гийн үзэл санаанд тулгуурлан энх амгалан дэлхий ертөнцийг бүтээе
    17 цаг 6 мин
  • Трампын засаг захиргаа ирэх онд 17,500 цагаан арьст Өмнөд Африкийн дүрвэгчийг хүлээн авна
    17 цаг 8 мин
  • Далай ван гаргийг хэрхэн математикийн аргаар олсон бэ?
    17 цаг 24 мин
  • ЗГ: Визийн шаардлагаас харилцан чөлөөлөх тухай хэлэлцээрийг хэлэлцэнэ
    17 цаг 29 мин
  • ХЗДХ-ийн сайдаар томилогдсон Г.Тэмүүлэн гэж хэн бэ?
    17 цаг 37 мин
  • “Намрын ногоон өдрүүд-Үндэсний үйлдвэрлэл 2026” нэгдсэн үйл ажиллагааны нээлт болно
    18 цаг 47 мин
  • Төвийн аймгуудын ихэнх нутгаар бороо нойтон цас орно
    18 цаг 53 мин
  • Туул голын эрэг дагуу үүссэн хогийн цэгийг цэвэрлэж, зардлыг хууль зөрчсөн ААН-үүдээс гаргуулна
    Уржигдар 17 цаг 24 мин
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • ДЭМБ: 10 өвчтөн тутмын 1 нь эмнэлгийн тусламж авах явцдаа хохирдог
  • Япон улс 32 жилийн дараа зохион байгуулж буй Айчи–Нагояа азийн наадмын тухай 24 баримт
  • НАМРЫН ТУХАЙ 24 БАРИМТ: Амьтад таргалж, хэрэм олон газар самар нуудаг улирал
  • "GenZ" үеийнхний хүсэмжит дуучин Л.Болдбаатарын шилдэг 15 дуу
  • 3 секунд тутамд нэг шинэ тохиолдол бүртгэгддэг "Альцгеймер" өвчний тухай 24 баримт
  • Гудамжны хөлбөмбөгөөс дэлхийн оргилд хүрсэн “Феномен” хочит Роналдо Назариогийн тухай 24 сонирхолтой баримт
  • Хятад улс өсвөр үеийнхэнд хайр дурлалын тухай ойлгуулахдаа хуучны Англи зохиолыг ашиглаж байна
  • 2026 оны хамгийн их борлуулалттай 5 ном
  • Амралтын өдрийн жор: Яргай загасны стейк
  • Хууль зүйн сайдад дэмжигдсэн Г.Тэмүүлэн гишүүний хөрөнгө, орлогын мэдүүлэг
  • Ерөнхийлөгчийн бичлэг эрүүл амьдралын хэв маягийг сурталчлав
  • Баавгай дайрвал амьд үлдэх 10 зөвлөгөө
  • Төрийн банк “Гялс цэвэрлэгээ” аяныхаа 9 жилийн ойн хүрээнд “World cleanup day in Mongolia-6” арга хэмжээг хамтран зохион байгуулна
  • ИРГЭНИЙ ӨМЧЛӨЛИЙН НЭГ АВТО ЗОГСООЛЫГ ҮЛ ХӨДЛӨХ ЭД ХӨРӨНГИЙН ТАТВАРААС ЧӨЛӨӨЛНӨ
  • Эрчим хүчний зохицуулах хорооны даргаар Л.Жамбааг томиллоо
  • Трамп Иран дахь дайн дуусах боломж бүрдсэн талаар мэдэгдэв
  • Эбола вирусын улмаас амиа алдсан хүмүүсийн тоо 3269 хүрлээ
  • Мөнгөний бодлогын хорооны МЭДЭГДЭЛ
  • Завхан аймгийн Их-Уул суманд гарсан ойн түймрийг унтраажээ
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • Ерөнхийлөгчийн бичлэг эрүүл амьдралын хэв маягийг сурталчлав
  • С.Амарсайхан: Монгол улсын дотоод аюулгүй байдал хутганы ирэн дээр байна
  • Тендерийн баталгаа авахад илүү хялбар, илүү хурдан боллоо
  • Баавгай дайрвал амьд үлдэх 10 зөвлөгөө
  • Хятад улс өсвөр үеийнхэнд хайр дурлалын тухай ойлгуулахдаа хуучны Англи зохиолыг ашиглаж байна
  • Төрийн банк “Гялс цэвэрлэгээ” аяныхаа 9 жилийн ойн хүрээнд “World cleanup day in Mongolia-6” арга хэмжээг хамтран зохион байгуулна
  • Завхан аймгийн Их-Уул суманд гарсан ойн түймрийг унтраажээ
  • ХББОСЯ-ны төрийн нарийн бичгийн дарга М.Баяраагаар ахлуулсан ажлын хэсэг орон нутагт ажиллаж байна
  • “Үндэсний бичиг соёл, номын өдрүүд-2026” намрын баяр үргэлжилж байна
  • 3 секунд тутамд нэг шинэ тохиолдол бүртгэгддэг "Альцгеймер" өвчний тухай 24 баримт
  • НАМРЫН ТУХАЙ 24 БАРИМТ: Амьтад таргалж, хэрэм олон газар самар нуудаг улирал
  • Маклмор, Эд Ширан нар Палестинд олон сая ам.долларын хандив өргөнө
  • Трамп Иран дахь дайн дуусах боломж бүрдсэн талаар мэдэгдэв
  • Япон улс 32 жилийн дараа зохион байгуулж буй Айчи–Нагояа азийн наадмын тухай 24 баримт
  • “Эх дэлхийгээ цэвэрлэх өдөр”-т 16,500 гаруй хүн нэгдэж байна
  • Томуугийн эсрэг вакцинжуулалтад 245 мянган хүн хамрагджээ
  • Ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө дулаан байна
  • УИХ: 2027 оны төсвийн хүрээний мэдэгдлийг хэлэлцэнэ
  • Дэлхийн хүүхдийн бүжгийн аваргууд Монголд өрсөлдөнө
24 баримт
  • У.Хүрэлсүх: “Монголын их амар амгалан”-гийн үзэл санаанд тулгуурлан энх амгалан дэлхий ертөнцийг бүтээе
  • Гудамжны хөлбөмбөгөөс дэлхийн оргилд хүрсэн “Феномен” хочит Роналдо Назариогийн тухай 24 сонирхолтой баримт
  • НАМРЫН ТУХАЙ 24 БАРИМТ: Амьтад таргалж, хэрэм олон газар самар нуудаг улирал
  • 3 секунд тутамд нэг шинэ тохиолдол бүртгэгддэг "Альцгеймер" өвчний тухай 24 баримт
  • Япон улс 32 жилийн дараа зохион байгуулж буй Айчи–Нагояа азийн наадмын тухай 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК