
"Рио Тинто" компани Оюутолгойн алт, зэсийн ордыг ашиглалтанд оруулахад
шаардлагатай эрчим хүчийг Хятадаас импортлох яриа хэлэлцээ амжилттай
болно гэдэгт итгэлтэй байгаа талаар тус компаний зэсийн салбарын
гүйцэтгэх захирал Эндрю Хардинг "Ройтерс"-т ярьжээ.

"Рио Тинто" компани Оюутолгойн алт, зэсийн ордыг ашиглалтанд оруулахад шаардлагатай эрчим хүчийг Хятадаас импортлох яриа хэлэлцээ амжилттай болно гэдэгт итгэлтэй байгаа талаар тус компаний зэсийн салбарын гүйцэтгэх захирал Эндрю Хардинг "Ройтерс"-т ярьжээ. Тэрбээр Австралийн Паркест сэтгүүлчидтэй уулзах үеэрээ "Яриа хэлэлцээ маш амжилттай явагдаж байгаа. Эцэст нь бидэнд хэрэгтэй үр дүн гарна гэдэгт итгэлтэй байгаа. Эрчим хүч нийлүүлэх шугам сүлжээ аль хэдийнэ бэлэн болсон. Гуравдугаар улиралдаа багтаад эрчим хүчийг нийлүүлж эхлэх боломжтой болно гэж хүлээж байгаа" гэсэн байна. "Рио Тинто" компанийн ашиг орлогын 78 хувийг төмрийн хүдэр, 12 хувийг зэс бүрдүүлдэг бол Оюутолгойн орд ашиглалтад орсноор 2014 оноос зэсийн орлогын эзлэх хэмжээ 25 хувь болж өснө гэсэн тооцоо гаргажээ. "Рио Тинто"-гийнхны төсөөлж буйгаар, дэлхийн зэсийн эргэлт 2020 он гэхэд 25-аас 25.5 сая болж өсөх гэнэ.
Д.Ундрах 24tsag.mn