
МАХН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Н.Удвал гэхэд Архангай аймгагт нэр дэвшээд ялагдал хүлээсэн. Гэсэн ч “Шударга ёс” эвсэлд оногдсон цөөн хэдэн сайдын суудлаас авч, Эрүүл мэндийн сайд болсон юм. Харин Зам тээврийн сайд А.Гансүх УИХ болон НИТХ-ын сонгуулийн үеэр АН-ын орон нутаг хариуцсан менежерээр ажилласан. Тиймээс сайн ажилласан шагналаа авч ийнхүү Зам тээврийн яамны сайд болсон тухай эх сурвалжууд дүгнэн хэлж байна. Харин Н.Удвал, А.Гансүх нар намын “дүрмээр” сайд болсон учраас өөрсдийн сонгоогүй хүмүүстээ илүү фокус тусгая гэж өрсөлдөгч намынхан нь ч, энгийн иргэд ч ярьж байна.
24tsag.mn