
Осол гарах шалтгаан нь нарийн зам дээр шахцалдан зорчиж байгаад мөргөлдсөн гэв. Осол ийнхүү олон хүний аминд хүрэх шалтгаан нь их хэмжээний гал гарснаас үүдэлтэй байв. Гал унтраах аврах албаны ажилтан Вей Чао Ян “Нарийн хавчигдмал зам дээр хоёр том оврын машигн мөргөлдөж их хэмжээний гал гарч байсан нь хүч өгөлгүй улам ноцсоор байсан. Учир нь зүгээр нэг гал биш шатах уурших материал тээвэрлэж явсан байсан нь байдлыг улам хүндрүүлж аврах ажиллагаа явуулахад ихээхэн хүндрэл учирсан” хэмээн мэдээлэв.
Автобус Хөх хотоос Ши-Айнь хотруу явж байх замдаа ийнхүү осолджээ. Хотууд хоорондоо нэлээд зайтай бөгөөд өглөөгүүр зогчигчид бүгт унтаж байсан аж. Амь гарсан хохирон “ Бүх зүйл хормын төдийд л болж өнгөрсөн. Их гал гарч амьсгалах аргагүй болсон байсан. Би яаж гадагш гарснаа мэдэхгүй байна. Эргээд хартал олон хүн автобусан дотор орилолдож байхыг хараад хаалга нээх гэж оролдсон ч хүч хүрээгүй. Нэг мэдэхэд би шатаж байсан” хэмээн ослын мэдээлэл хүргэсэн юм.
Э. Мөнх