
УИХ-ын гишүүдээс хувийн албан тушаалдаа бат нот үлдэж, давхар ажил хашиж байгаа зарим эрхмүүдийг албан тушаалаа өгөхийг сануулж эхэлжээ. Тухайлбал УИХ-ын гишүүн С.Ганбаатарыг МҮЭХ-ны ерөнхийлөгчийн албан тушаалаа өгөх нь зүйтэй гэж зарим хүн үзэж байна. Мөн УИХ-ын гишүүн С.Дэмбэрэлийг МҮХАҮТ-ын даргын албаасаа огцрох ёстой гэж сануулжээ. Хувийн олон компаниудын эрх ашгийн төлөө байдаг энэ байгууллагыг УИХ-ын гишүүн толгойлох нь зохисгүй бөгөөд мөн л ямар нэг ашиг сонирхлын зөрчил гаргах магадлалтай гэж дүгнэжээ. Тиймээс С.Ганбаатар, С.Дэмбэрэл нарыг УИХ-ын гишүүний хувьд хуучин, хувийн албан тушаалаасаа татгалзахыг шахаж, шаардаж эхэлсэн байна.