

Үзэсгэлэнд Монгол орноос сүүлийн 10 гаруй жилийн хугацаанд олдсон үнэт, ховор эдлэлүүд багтсан байна. Чулуун зэвсэг, эртний эдлэл, эртний хүний гавлын чулуужсан яс, шинэ чулуун зэвсгийн үеийн хүмүүсийн хэрэглэж байсан гоёл чимэглэл болон хүрэл зэвсэг зэрэг 200 гаруй үзмэр дэлгэгджээ.
Үзэсгэлэн ирэх есдүгээр сарын хоёрныг дуустал үргэлжлэх аж.
Ц.Болор