
"Нюанс" хамтлагийнхан энэ сарын 30-нд ОХУ-д болох Бүх Оросын телевизүүдийн наадамд оролцох юм.

"Нюанс" хамтлагийнхан энэ сарын 30-нд ОХУ-д болох Бүх Оросын телевизүүдийн наадамд оролцох юм. Улаан-Үдийн телевизээс уг саналыг хүлээн авч наадмын нээлтэд ая дуугаа өргөхөөр болсон "Нюанс" хамтлаг тун удахгүй тус хотод бие даасан тоглолтоо хийхээр төлөвлөжээ. Сонирхуулахад, ногоон картны азтан болж АНУ-ыг зорьсон Өнөрөө хамтлагийнхаа 10 жилийн ойн баярт оролцохоор өнгөрсөн жил нутагтаа ирээд буцсан. Харин өдгөө тус хамтлагийн гурван залууг тайзнаа дуулахад тэрээр ирэх эсэх нь тодорхойгүй байна.
Д.Ундрах 24tsag.mn
Сэтгэгдэл (1)