Улаанбаатар
Өнөөдөр / 2026.08.14
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

“Сэрсэн тал” шигээ гэгээн алсыг зорьсон Б.Шарав

2019-7-16
0
ЖИРГЭХ

Баримт 1.

Бямбасүрэнгийн Шарав нь 1952 оны арваннэгдүгээр сарын 13-нд Хэнтий аймгийн Жаргалтхаан суманд төржээ. Тэрбээр 1983 онд ОХУ-ын Свердловск /одоогийн Екатеринбург/ хотын Уралын хөгжмийн их сургуулийг хөгжмийн зохиолч мэргэжлээр төгссөн.

Баримт 2.

Нутагтаа бага, дунд сургууль дүүргэн, удалгүй улсын нийслэлийн иргэн болж, Багшийн сургууль хэмээх алдартай хамт олны нэгэн эд эс болсон түүхтэй. Төгөлдөр хуурын хар, цагаан даралтуудыг хатуу цаасан дээр зурж бэлтгээд, хаа яваа газраа гаргаж давтсаар, хаан хуур хөгжмөөр гаргуун тоглож сурсан хөгжмийн зохиолч байдаг гэдэг нь Б.Шарав

Баримт 3.

Б.Шарав нь амьдралынхаа туршид “Чингис хаан” дуурь, “Зуурдын орон" балет, “Ононд хатаагдсан илд” дуулалт жүжиг, 1, 2 дугаар симфони, “Замбуу тивийн наран" магтуу, "Эх орон" зэрэг 30 гаруй романс, 20 гаруй цөөхүүл хөгжмийн бүтээл, "Сэрсэн тал" үндэсний найрал хөгжмийн удиртгал, "Ард Аюуш", "Байлдааны даалгавар", “Илүү сартай зун" зэрэг олон киноны хөгжим бичжээ. Түүний хувьд дан хөгжмийн 70 гаруй бүтээл, 300 гаруй дуу, романс туурвиж, 20 орчим уран сайхны кинонд хөгжмийн найруулагч, зохиолчоор ажиллажээ.

Баримт 4.

Орчин цагийн Монголын сонгодог хөгжмийн ноён оргилуудын нэг Б.Шаравын бүтээл нь дэлхийн хөлбөмбөгийн аваргын нээлт, Нобелийн шагнал гардуулах ёслол болон АНУ-ын Корнеги холл, Британийн Альберт холл, Японы Сантори холл зэрэг дэлхийн нэгдүгээр зэрэглэлийн тайзуудад тоглогджээ. Мөн ардын жүжигчин Ж.Чулуун гуайн “Ардын дуунуудын найруулга”-ын хамт ЮНЕСКО-гийн дэлхийн соёлын өвд Монгол Улсаас бүртгэгдсэн гурван сонгодог хөгжмийн бүтээлийн нэг юм. Тэрбээр Монгол үндэстэн дэлхийн хөгжмийн сан хөмрөгт юу бүтээснийг л илэрхийлэх гэж тэмүүлж, үндэсний онцлогтой Монголын хөгжмийн урлагийг дэлхийн төвшинд хүргэж чадсан юм.

Баримт 5.

Алдарт удирдаач Валерий Гергиевийн хэлсэнчлэн "Тэнгэрийн Симфони" буюу "Хоёрдугаар Симфони”-г 1984 онд Санкт Петербургийн Сонгодог хөгжмийн их наадмын үед Бүх Оросын симфони найрал хөгжим, найрал дуучид дуулж бичүүлжээ.

Баримт 6.

21 минут 40 секунд үргэлжилдэг “Хоёрдугаар симфони” нь Бетховены “Есдүгээр Симифони”-той эн зэрэгцэхүйц, тэнгэр газар нийлэн үйлсэх байгал ертөнцийн агуу их хүчийг хөгжмийн ба хүмүүний дуу хоолойгоор хосгүй гарамгай эгшиглүүлсэн нь өнөөг хүртэл дэлхийн урлаг соёлын модернист үзэлтнүүдийг бишрүүлсээр байгаа бүтээл юм. Б.Шаравын "Хоёрдугаар Симфони" сэдвээр Япон ба АНУ-ын зураачид "Тэнгэрийн Аялгуу" нэртэй зургуудыг зурсан байна.

Баримт 7.

“Хоёрдугаар симфони”-ийнхаа талаар тэрбээр “Чингис хаан, түүний эргэн тойрон дахь “нууц товчоо”-ны тухай бүтээл юм. Монголоос хамгийн анх дэлхийн томоохон хөгжмийн наадам дээр тоглогдсон симфони бүтээл. Тухайн үед амьд байсан дэлхийн алдартай хөгжмийн зохиолчид тэнд бүгд цугларсан байсан. Энэ бол миний энэ насанд тохиосон хамгийн том үйл явдал болсон юм даа” хэмээн ярьсан байдаг.

Баримт 8.

Б.Шарав нь 1984 онд “Сэрсэн тал” зохиолоо бичсэн нь өнөөг хүртэл эгшиглэж байна. Тухайн жилдээ Улс тунхагласны 60 жилийн ойн хүрээнд нийт 150 хүнтэй найрал хөгжимчид алдарт Ж.Чулуун гуайн удирдлагаар "Сэрсэн тал"-ыг тоглож байжээ.

Баримт 9.

“Сэрсэн тал” бүтээлийнхээ тухай Б.Шарав “Миний бага насны амьдралтай холбоотой. Захиалагчийн санаа юу байсан бэ гэхээр, ерөөсөө л Монгол орны сэрж буй амьдрал. Талд амьдрал сэрж байгаа тухай. Тэр дотор наадам ч орно. Монголын ард түмний сэрж байгааг, хийж бүтээх зориг, эрмэлзлийг дүрслэх учиртай байсан. Одоо наадмаар морь уралдахад "Сэрсэн тал" байнга явж байдаг. Хурдан морины уралдаантай сайхан таардаг” хэмээн ярьж байжээ.

Баримт 10.

Харин хөгжмийн зохиолч Н.Жанцанноров түүний тухай “1984 оны есдүгээр сард би улс тунхагласны 60 жилийн ойн концертын ерөнхий найруулагчаар томилогдоод сургууль төгсч ирээд удаагүй байсан Б.Шаравтай уулзаж монголчуудын ололт амжилтыг илэрхийлсэн хөгжим бичээч гэж захиалга өгсөн. Б.Шарав маань тэр дагуу их цөөхөн хоногт энэ хөгжмийг бичиж надад авчирч өгсөн. Ноот дээрээ ямар нэг нэр тавиагүй, удиртгал гэж бичсэн байсан. Ардын жүжигчин Ж.Чулуун багш бид хоёр хөгжмийг нь үзээд концертдоо тохируулж нэр өгөх хэрэгтэй юм байна гээд “Сэрсэн тал” гэсэн нэр өгсөн. Ингээд 1984 оны арваннэгдүгээр сарын 25-нд улс тунхагласны 60 жилийн ойн концертод орчин цагийн Монголд анх удаа 150 хүнтэй үндэсний найрал хөгжим ардын жүжигчин Ж.Чулууны удирдлагаар энэ хөгжмийг анх тоглосон түүхтэй” хэмээн ярьж байв.

Баримт 11.

Түүний 1984 онд бичиж байсан өөр нэг бүтээл нь “Аав ээж хоёр минь” дуу. Энэхүү бүтээлийг дуулаагүй мэргэжлийн дуучин Монголд байхгүй гэвэл хилсдэхгүй. Дуурийн нэрт дуучин, гавьяат жүжигчин П.Ганбат агсан П.И.Чайковскийн уралдаанд хоёрдугаар байр эзлэхдээ уг дууг дуулж байжээ. Түүнээс хойш уралдаан наадамд оролцож байгаа залуу дуучид "Аав ээж хоёр минь"-ийг дуулсаар өнөөг хүрчээ. Сүүлд дуурийн дуучин Т.Амартүвшин дуулсан байдаг.

Баримт 12.

Тэрбээр 1987 онд Азийн хөгжмийн симпозиумд “Замбуу тивийн наран” магтуу бүтээлээрээ амжилттай оролцож шилдэг зохиолоор шалгарч байжээ. Харин “Хоёрдугаар симфони” нь Ленинградад болсон олон улсын их наадамд амжилттай оролцсон байна. Энэхүү хоёр бүтээлийг төр үнэлж Төрийн шагнал олгосон байна

Баримт 13.

Энэ тухайгаа Б.Шарав “1988 онд Ленинградад, Д.Шостаковичийн нэрэмжит Филармонийн их танхимд тоглуулсан. Энэ бол миний бахархал. Хүн хааяа ч гэсэн өөрөөрөө бахархаж байх хэрэгтэй юм шүү. Би Д.Шостакович гэдэг ХХ зууны агуу хөгжмийн зохиолчийн суудал дээр суугаад өөрийнхөө симфони бүтээлийг тоглуулахаар сургуулилалт хийлгэж байхдаа монгол хүн гэдгээрээ бахархаж, омогшиж байснаа тодхон санаж байна” гэжээ.

Баримт 14.

Дэлхийн алдарт морин хийлч Ёо Ёо Ма Б.Шаравын “Хэрлэнгийн домог” бүтээлийг дэлхийн тайзнаа тоглож байв. Тухайн үед “Хэрлэнгийн барьяа” гэдэг уртын дууг гол сэдэв, аялгуу болгон эхний хэсгийг нь ашигласан гэдэг. Мөн Монголд уртын дуу, морин хуур ийм хэмжээнд хөгжсөн, монголчууд хөгжмийн сэтгэлгээний хувьд иймэрхүү төвшинд хүрсэн гэдгийг харуулах зорилготой хийсэн бүтээл гэдгийг зохиолч өөрөө тодотгосон удаатай. Энэ нь Америкт монгол хүн бүтээлээ тоглуулсан анхны тохиолдол болсон юм. Уг бүтээл нь 14-15 минутын бэсрэгхэн зохиол.

Баримт 15.

Ерөнхийлөгчийн 2006 оны долдугаар сарын 06-ны өдрийн 213 дугаар зарлигаар мэргэжлийн урлагийн байгууллагад олон жил үр бүтээлтэй ажиллаж, олон симфони, удиртгал, магтуу, бүжгийн жүжгийн болон киноны хөгжим нийтийн дууны ая зохиож, Монголын орчин үеийн хөгжмийн урлагийг хөгжvvлж,  дэлхийд улсаа сурталчлахад оруулж байгаа хувь нэмэр болон Их Монгол Улс байгуулагдсаны 800 жилийн ойн жилд “Чингис хаан” дуурь бүтээснийг өндрөөр үнэлж Б.Шаравыг “Чингис хаан” одонгоор шагнажээ.

Баримт 16.

“Бид хоёр нэг үеийн хөгжмийн зохиолчид, найзууд, дарга, цэрэг хүмүүс. Манай Н.Жанцанноров том хөгжмийн зохиолч, алдартай хүн. Гэхдээ яг хөгжмийн зохиолчийн хувьд нь надтай харьцуулахад хэцүү байх. Ийм юм л даа. Миний “Сэрсэн тал”-ыг Н.Жанцанноровын “Цагаан суварга”-тай, “Сэтгэлийн эгшиг”-ийг “Сэтгэлд шингэсэн говь”-той,  “Гэгээн алсад одох юмсан”-ыг ”Мандухай”-н аятай, бас “Аав, ээж хоёр”-ыг ”Хүний заяа”-тай харьцуулаад сайн муу, сайхан муухайн тухай их олон зүйлийг ярьж болох байх. Тэгвэл миний “Хоёрдугаар симфони”, “Чингис хаан” дуурь, “Үлэмжийн ертөнц” симфони уран сэтгэмжийг ямар бүтээлтэй нь харьцуулах вэ. Ийм болохоор бид өөр өөр жингийн тамирчид, харин өрсөлдөгчид бол биш ээ” хэмээн хөгжмийн зохиолч Н.Жанноровын тухай тэрбээр дүгнэж байв.

Баримт 17.

Түүний таван шилдэг бүтээлээс бүрдсэн "Хоёрдугаар симфони" нэртэй алтан пянз хэвлэгдэн Лондон хотоос тавдугаар сард ирж, 22-нд нь нээлтээ хийж байлаа. Дэлхийн алдартнуудын пянзыг үйлдвэрлэдэг жишгээр EMI 1440 төхөөрөмжөөр бүтээсэн энэхүү алтан пянз нь 300 ширхэг хувилагджээ. Уг пянзанд “Хоёрдугаар симфони” 1987 он, “Монгол орон бадартугай” 2011 он, “Эхийн сэтгэл шиг” 2018 он, “Зуурдын орон”  1998 он, “Трио” 1980 он бүтээл орсон байна.

Баримт 18. 

Дэлхийд данстай алдарт зохиолчийн уран бүтээлүүдийг багтаасан Б.Шарав "Сэрсэн тал-30 жил" хүндэтгэлийн тоглолтыг Монгол Улсад орчин цагийн мэргэжлийн найрал хөгжим үүсч хөгжсөний 90 жилийн ойн хүрээнд ҮДБЭЧ-ын тайзнаа тоглож байсан билээ.

Баримт 19.

Ерөнхийлөгчийн зарлигаар Б.Шарав Үндэсний Их баяр наадмын өмнөхөн Хөдөлмөрийн баатар цол олгосон билээ. Тэрбээр “Хөгжмийн урлагт хоёргүй сэтгэлээр 50 жил зүтгэсний үр шим надад өнөөдөр ирлээ. Гэхдээ энэ бол зөвхөн миний шагнал биш юм. Надтай хамтарч ажилладаг бүх уран бүтээлчийн шагнал. Мөн энэхүү шагнал бол Монголын урлагийн үзэл баримтлалыг шингээн хөдөлмөрлөсний буян гэж бодож байна. Миний уран бүтээлийг үргэлж үнэлж, дэмжиж байдаг ард түмэн, төр засагтаа талархаж байна. Цаашид хөгжмийн урлагийг өндөр хөгжүүлж явахыг мэргэжил нэгтнүүддээ захиж хэлье. Уран бүтээлч хүн шагнал хүлээж уран бүтээл туурвидаггүй. Энэ бол уран бүтээлд хамтран ажилладаг нөхдийн маань хөдөлмөрийн шагнал гэдгийг тодотгож хэлмээр байна” гэж байв.

Баримт 20.

Харин мэргэжил нэгт анд Н.Жанцанноров нь “Монголын тусгаар тогтнолыг баталгаажуулах үүрэгтэй баяр, цэнгэлийн наадмын өмнөхөн гарамгай хөгжмийн зохиолч Б.Шарав гуайтай хамт Хөдөлмөрийн баатар цол хүртлээ. Бидний насан туршид зүтгэж ирсэн хөгжмийн урлагийн үнэ цэнийг Монголын төр баталгаажууллаа. Аливаа төрийн дээд шагнал нь тодорхой хувь хүний овог нэр гэхээс илүүтэй түүний бүтээлийн үнэ цэнийг гэрчилдэг. Тэр утгаараа өөрийн мэргэжил, авьяас чадвараа сорихыг уриалан дууддаг чухал зүйл юм” хэмээж байлаа.

Баримт 21.

Хөдөлмөрийн баатар, Төрийн соёрхолт, Урлагийн гавьяат зүтгэлтэн, хөгжмийн зохиолч Б.Шаравын амьдрал уран бүтээлийнхээ тухай сонин, сэтгүүл, радио, телевизэд өгсөн ярилцлагуудыг түүний хань Д.Ганчимэг нь нэгтгэн “Амьдрал, уран бүтээлийнхээ тухай сонин, сэтгүүл, радио, телевизэд өгсөн ярилцлагын эмхэтгэл” нэртэй номыг 2013 онд уншигчдын хүртээл болгож байжээ.

Баримт 22.

Төрийн шагналт, ардын жүжигчин С.Гончигсумлаа “Замбуу тивийн наран” магтууг нь сонсоод “Би хэр баргийн юм тоодоггүй. Харин энэ удаад чамд онц тавилаа” хэмээсэн байдаг бол Хөдөлмөрийн баатар, Төрийн хошой шагналт, ардын жүжигчин Н.Жанцанноров “Б.Шарав монгол уртын дуу руу нэвтэрхий орж чадсан. Уртын дуу ямар том санааг гаргаж болохыг нэвтэрхий мэдэрсэн хүн гэж би Б.Шаравыг боддог” хэмээн тодотгожээ.лдвэртэй байсан бөгөөд саяхныг хүртэл тус үйлдвэртээ борлуулагч, менежер, аж ахуйн дарга зэрэг олон төрлийн ажлыг хийж байсан юм. 

Баримт 23.

“ВВС” агентлагаас зохион байгуулдаг олон улсын дуурийн дуучдын “BBC Cardiff Singer of the World” уралдаанд гавьяат жүжигчин Г.Ариунбаатар, УДБЭТ-ын дуучин Б.Батжаргал нар Монгол Улсаа төлөөлөн амжилттай оролцож байв. Энэ үеэр гавьяат жүжигчин Г.Ариунбаатар Хөдөлмөрийн баатар, Төрийн шагналт, хөгжмийн зохиолч Б.Шаравын “Монголын тал нутаг” болон дэлхийн алдарт П.Чайковский, Шуберт зэрэг зохиолчдын уран бүтээлээс толилуулж, романс төрөлд “Song Prize” шагналын эзэн болсон байдаг. Сонгодог хөгжмийн ертөнцөд нэр хүндтэй энэхүү тэмцээн нь 1983 оноос хойш хоёр жил тутамд зохион байгуулагдаж байгаа бөгөөд энэ жилийн уралдаанд дэлхийн олон орны 20 гаруй залуу уран бүтээлчид өрсөлдсөн юм.

Баримт 24.

Хөдөлмөрийн баатар Б.Шаравын хүү Саруул “Шарав сан”-г үүсгэн байгуулж Монголын хөгжмийн зохиолчдын болон түүний уран бүтээлийг Монголын болон дэлхийн сонсогчдод суртачилан дэлгэрүүлэх, хадгалан хамгаалах, арвижуулан хэвлэн нийтлэх зорилготойгоор үйл ажиллагаа явуулж байна.

image

Монголын хөгжмийн зохиолчдын ноён оргилуудын нэг Хөдөлмөрийн баатар, Төрийн шагналт, Урлагийн гавьяат зүтгэлтэн Б.Шарав хүнд өвчний улмаас таалал төгсөж, тэнгэрт дэвшжээ. Оюутан ахуй цагаасаа алдарт “Нэг, хоёрдугаар” симфонио туурвиж, Улс тунхагласны 60 жилийн ойн хүрээнд “Сэрсэн тал” хэмээх хүн бүрийн сэтгэлд хоногшсон бүтээлээ бичиж байсан тэрбээр нэг л өглөө нийт монголчууддаа хөнгөн гуниг төрүүлээд гэгээн алсад буцсан нь энэ байв. Түүний араас хүн бүр сэтгэлийн зул өргөж, хэн бүхэн дурсаж байна. Түүний тухай 24 баримтыг хүргэж байна.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Трипл-даблын хаан Расселл Уэстбрукийн тухай сонирхолтой 24 баримт
Улсын заан цолыг гуйж биш гуядаж авсан Л.Энхсаруулын тухай 24 баримт
БАРИМТ: Газрын доройтол 3,2 тэрбум хүний амжиргаанд нөлөөлж байна
Хэнтийнхний найдварыг алдаагүй Улсын заан Д.Алтанцоожийн тухай 24 баримт
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (15)

  • USD BANK (105.112.33.60)
    Сайн байна уу? Намайг Турмөх, Би Монголд амьдардаг. Би бүх ам.долларын БАНК зээлийн зээлдүүлэгчдийн талаар мэдээлэл авахыг хүсч байна. Хэдэн сарын өмнө би санхүүгийн хувьд сэтгэл хангалуун, цөхрөнгөө барсан. тиймээс би хэд хэдэн онлайн зээлдүүлэгчдийг шалгасан. Миний найзын найз нь АНУ-ын Зээлийн батлан даалтад зээлдүүлэгч зээлдүүлэгч рүү залгасны дараа тэр надад 1,032,904,450 монгол төгрөг (төгрөг) зээл өгсөн. Хоёр өдөр стрессгүй ажил. Хэрэв танд ямар нэгэн зээл хэрэгтэй бол холбоо бариарай: (info@usdbanko.com) энэхүү боломжийг ашиглан бодит цаг хугацаагаар зээл авахаар хайж буй хүмүүст анхааруулж сэрэмжлүүлэг өгөх ба та зөвхөн 2 долларын хугацаатай ам.долларын зээлийг авах боломжтой. өдрүүд. Баярлалаа. И-мэйл хаяг: (info@usdbanko.com)
    2019 оны 08 сарын 21 | Хариулах
  • DR. PRADHAN (105.112.50.137)
    Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM whatsapp: 15733337443 Үнэ: $780,000 USD Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802
    2019 оны 07 сарын 26 | Хариулах
  • DR. PRADHAN.LT.COL (105.112.50.137)
    Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM whatsapp: 15733337443 Үнэ: $780,000 USD Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802
    2019 оны 07 сарын 26 | Хариулах
  • Зочин (103.9.90.98)
    DENDUU DEE DENDUU DAAN CH DENDUU AVYASTAN BJ DEE.TSOLIIG NI AMIDAD NI UGSON NI YAMAI DA.
    2019 оны 07 сарын 25 | Хариулах
  • Зочин (112.72.15.198)
    Жанцанноровыг үгүйсгээгүйлдээ гэхдээ Шаравын хаана нь ч хүрэхгүй энэ зэрэгцэхгүй бүтээл,хүн чанар мөн чанараар бол гүйцэхгүйл дээ Жа но бол бие дэндүү тоосон тэнэг юм их ярьдаг зөнөсөн бөлгөө
    2019 оны 07 сарын 24 | Хариулах
    • chi neg bichsen zoxioloo olond sonsgooroi.savaagui noxoi sarand xuzna gegcheer bas xun chanra jarijee
      zochin
      2019 оны 07 сарын 24
  • zochin (185.39.141.155)
    elbegdorj lalar ard tmniig bulshilj dusch bn daa ... duuch boldtoi samuurch baih elbegdorjiin 8 jild .. hichneen undur nastai baatruud gavyagaa vnrlvvlj chadalgvi horvoog orhison bol
    2019 оны 07 сарын 18 | Хариулах
  • зочин (124.158.73.28)
    "Миний “Сэрсэн тал”-ыг Н.Жанцанноровын “Цагаан суварга”-тай, “Сэтгэлийн эгшиг”-ийг “Сэтгэлд шингэсэн говь”-той, “Гэгээн алсад одох юмсан”-ыг ”Мандухай”-н аятай, бас “Аав, ээж хоёр”-ыг ”Хүний заяа”-тай харьцуулаад сайн муу, сайхан муухайн тухай их олон зүйлийг ярьж болох байх." Харьцуулж сонслоо, үнэхээр өөр жингийнхэн юм байнаа, гэгээн алсад буй Агнистын орноо амар тайван суугаарай та
    2019 оны 07 сарын 17 | Хариулах
  • Зочин (43.228.129.56)
    yag yas yuman deeree Sharav bol Jantsannorovoos heden too iluu zohiolch shuu dee. Ja ni neleen sain yaridag tuldaa ooriin heden ayalguunuudaa reklamdaj chadsan. Onol, buteeleeree Sharav guai bol hol tasarhai.
    2019 оны 07 сарын 17 | Хариулах
  • Zov him (202.126.89.130)
    Jantsannorov Bol buzriin ataach Baatar ogdor heternee sharav Bol zov
    2019 оны 07 сарын 16 | Хариулах
  • Зочин (202.126.89.130)
    Sharav Bol Aguu hogjmiin zohiolch a ah y.umaa a ahah ni zov Harin jantsannorov bol Baatar Bol Es
    2019 оны 07 сарын 16 | Хариулах
  • Зочин (182.160.1.108)
    АГУУ ХҮН. Өөрийгөө магтан дуулдагчуудаас тэс ондоо ЭГЭЛ, ДЭЛХИЙД БҮТЭЭЛЭЭ ДУУРСГАСАН ХӨГЖМИЙН ЗОХИОЛЧ
    2019 оны 07 сарын 16 | Хариулах
  • Зочин (103.14.38.137)
    Шагналыг нь аль эрт эрүүл саруул байхад нь өгөх байжээ. Өөрөө өөрийнхөө хөшөөг хөгжмөөр босгосон үеийн үед дуурьсах болноо.
    2019 оны 07 сарын 16 | Хариулах
  • Зочин (182.160.32.42)
    Ум ма ни бад ми хум. Хөлөмөрийн баатар цолыг амьдад нь өгсөн нь яамай даа.Гайхалтай мундаг уран бүтээлч дахин монголдоо эргэн төрөөрэй
    2019 оны 07 сарын 16 | Хариулах
  • Монгол (66.181.168.81)
    Ум сайн амгалан оршдоо Монгол чамайг мартахгүй
    2019 оны 07 сарын 16 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Г.Жаргалсайхан: Нийслэлийн малчид хоршоо байгуулж, сүү, сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна
    10 цаг 11 мин
  • 1000 хүнийг ажлын байраар хангах төмөр замыг монголчууд өөрсдөө барьж байна
    10 цаг 13 мин
  • Баянгол дүүрэгт “Хичээлийн шинэ жилийн үзэсгэлэн худалдаа”-г зохион байгуулж буй байршлуудтай танилц
    10 цаг 29 мин
  • Тавантолгой түлш ХХК-ийн Гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгчээр С.Даваасүрэнг томиллоо
    10 цаг 52 мин
  • Инчон нисэх буудал Лондонгийн Хитроуг ардаа орхиж дэлхийн хамгийн ачаалалтай нисэх буудал боллоо
    11 цаг 19 мин
  • Дэлхийн бэлчээрийн мал аж ахуй эрхлэгчдийн нэгдсэн чуулган Улаанбаатар хотноо маргааш эхэлнэ.
    11 цаг 20 мин
  • Япон улс Путин маргаантай арлуудад айлчилсныг эрс эсэргүүцэв
    11 цаг 42 мин
  • Өнөөдрийн байдлаар 70,283 хүүхэд цэцэрлэгт бүртгүүлжээ
    11 цаг 46 мин
  • Дэлхийн бэлчээрийн мал аж ахуй эрхлэгчдийн нэгдсэн чуулган Улаанбаатар хотноо маргааш эхэлнэ
    11 цаг 56 мин
  • С.Бямбацогт: Аль нэг салбарын эрх ашиг бус, хөдөлмөр эрхэлж буй иргэд болон талуудын эрх ашгийг тэнцвэртэй хангах нь чухал
    12 цаг 31 мин
  • Сонгинохайрхан, Чингэлтэй, Зуслан хэрэглэгчид цахилгааны төлбөрөө сар бүрийн 20-30-ны өдрүүдэд төлдөг боллоо
    13 цаг 26 мин
  • Үерийн эрсдэлтэй бүсэд зорчихгүй байхыг анхаарууллаа
    14 цаг 1 мин
  • Хятадын эдийн засгийн шинэчлэлийн гол архитектор Жу Рунжи 97 насандаа таалал төгслөө
    14 цаг 9 мин
  • Сирийн шүүх экс ерөнхийлөгч Башар аль-Асаддаа цаазаар авах ял оноолоо
    14 цаг 24 мин
  • Дональд Трампын хэвлэлийн нарийн бичгийн дарга Каролайн Левитт өөрийн хүсэлтээр албан тушаалаа өглөө
    15 цаг 24 мин
  • Экспорт өмнөх оны мөн үеэс 57.5 хувиар өсжээ
    15 цаг 35 мин
  • “Хайрын хүч” тоглолт энэ сарын 15-нд SocialPay Park-д болно
    15 цаг 44 мин
  • ФОТО: Залуус Сүхбаатарын талбайг угаалаа
    15 цаг 45 мин
  • Үндэсний стандартын үнийг чөлөөллөө
    15 цаг 49 мин
  • Трипл-даблын хаан Расселл Уэстбрукийн тухай сонирхолтой 24 баримт
    16 цаг 9 мин
  • Даян аварга Б.Орхонбаярын тухай 24 баримт
  • Father's day: Аавыгаа санасан хүний ЗААВАЛ унших 8 шүлэг
  • БАРИМТ: Газрын доройтол 3,2 тэрбум хүний амжиргаанд нөлөөлж байна
  • Улсын арслан Б.Бат-Өлзийг тодотгох сонирхолтой 24 баримт
  • 24 БАРИМТ: Spider-Man киног үзэхээсээ өмнө мэдэх ёстой зүйлс
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • Хэнтийнхний найдварыг алдаагүй Улсын заан Д.Алтанцоожийн тухай 24 баримт
  • Улсын заан цолыг гуйж биш гуядаж авсан Л.Энхсаруулын тухай 24 баримт
  • Афганистаны мэргэжлийн боксчин Шариф Ахмадзай Шотланд эмэгтэйг хөнөөж, чемоданд хийж хаясан хэрэгт буруутгагдаж байна
  • Хархорум 360° хөгжмийн фестивалийн тухай мэдэх ёстой 24 БАРИМТ
  • Кристиано Роналду, Жоржина Родригес нар 10 жил үерхсэний эцэст Португалд даруухан хурим хийв
  • Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
  • Нэгэн хүү хамгаалалтын бүс зүүхээс татгалзсаны улмаас Канадад нислэгүүд цуцлагдан олон зуун хүн хохирлоо
  • Дэлхийн хамгийн агуу хөлбөмбөгчний ард байсан хүн
  • 30 жил шийдэгдээгүй байгаа домогт реппер Тупак Шакурын аллагын шүүх хурлын ЭРГЭН ТОЙРОНД
  • Том Холланд: Би зарим киногоо "үзэх хэрэггүй, энэ үнэхээр сайн кино биш" гэж хэлмээр санагддаг
  • Meta компани хүүхдийн сэтгэл зүйн эрүүл мэндэд хохирол учруулсан хэргээр Нью-Мексико мужид 567 сая доллар төлөхөөр болжээ
  • Нийгмийн даатгалын сангийн хөрөнгө 7.6 тэрбум төгрөгөөр арвижлаа
  • Трипл-даблын хаан Расселл Уэстбрукийн тухай сонирхолтой 24 баримт
  • СҮХБААТАР ДҮҮРЭГТ ҮЙЛДВЭРЛЭВ-2026" ҮЗЭСГЭЛЭН ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА
  • Даян аварга Б.Орхонбаярын тухай 24 баримт
  • Father's day: Аавыгаа санасан хүний ЗААВАЛ унших 8 шүлэг
  • БАРИМТ: Газрын доройтол 3,2 тэрбум хүний амжиргаанд нөлөөлж байна
  • Афганистаны мэргэжлийн боксчин Шариф Ахмадзай Шотланд эмэгтэйг хөнөөж, чемоданд хийж хаясан хэрэгт буруутгагдаж байна
  • Эрдэмтэд, судлаачид COP17 хуралд хамтран ажиллаж байна
  • Сумдын халаалтын төвүүдийн засвар, шинэчлэлийг бүрэн хийж, хувийн хэвшил рүү менежментийг нь шилжүүлсэн гэдгийг онцоллоо
  • БНМАУ-ын Засгийн газарт эрх олгох тухай хуулийг хүчингүй болсонд тооцож, хуулийн зөрчил, давхардлыг арилгалаа
  • Улсын арслан Б.Бат-Өлзийг тодотгох сонирхолтой 24 баримт
  • З.Мэндсайхан: Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуультай болсноор Газрын тос боловсруулах үйлдвэр хугацаандаа ашиглалтад орох боломжтой боллоо
  • СҮХБААТАР ДҮҮРЭГТ ҮЙЛДВЭРЛЭВ-2026" ҮЗЭСГЭЛЭН ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА
  • Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
  • Meta компани хүүхдийн сэтгэл зүйн эрүүл мэндэд хохирол учруулсан хэргээр Нью-Мексико мужид 567 сая доллар төлөхөөр болжээ
  • Том Холланд: Би зарим киногоо "үзэх хэрэггүй, энэ үнэхээр сайн кино биш" гэж хэлмээр санагддаг
  • СОР17 бага хурлын бэлтгэл ажил 97 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна
  • Олон улсын мал эмнэлгийн гэрчилгээг Нийслэлийн мал эмнэлгийн газраас олгоно
  • В.Путин АНУ-ын тэнгисийн явган цэргийн ахмад дайчныг ӨРШӨӨЖЭЭ
  • Кристиано Роналду, Жоржина Родригес нар 10 жил үерхсэний эцэст Португалд даруухан хурим хийв
  • “Дэлхийн адууны өдөр”-ийн уралдаанд уясан хүлэг нь түрүүлж, айрагдсан уяачдыг шагналаа
  • Болзошгүй эрсдэлийг бууруулах, бэлтгэл ажлыг эрчимжүүлэхэд анхаарч ажиллахыг үүрэг болголоо
  • Их Баян орчимд баавгай үзэгдсэн тул иргэдийг сэрэмжтэй байхыг анхаарууллаа
24 баримт
  • Трипл-даблын хаан Расселл Уэстбрукийн тухай сонирхолтой 24 баримт
  • Улсын заан цолыг гуйж биш гуядаж авсан Л.Энхсаруулын тухай 24 баримт
  • БАРИМТ: Газрын доройтол 3,2 тэрбум хүний амжиргаанд нөлөөлж байна
  • Хэнтийнхний найдварыг алдаагүй Улсын заан Д.Алтанцоожийн тухай 24 баримт
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК