
Монгол Улсын төрийн дээд шагнал, тэргүүн зэргийн "Чингис хаан" одонг гардуулах талаар Ерөнхийлөгчийн Тамгын газраас дараах мэдээллийг өглөө.
Тэрбээр "Төрийн дээд, тэргүүн зэргийн “Чингис” хаан одонг Монгол бахархлын өдөр гардуулдаг уламжлалтай. Энэ жил "Чингис хаан одонгоор Ардчилсан үндсэн хуулийг хэрэгжүүлэх эх үндэс болсон хууль тогтоомжийг шинэчлэн батлах, Монгол Улсад хууль зүйн боловсролтой мэргэжилтэн бэлтгэх үндэсний эрх зүйн тогтолцоо, хууль зүйн шинжлэх ухааныг хөгжүүлэх оруулсан хувь нэмэр хийгээд эх оронч үндэсний үзлийг төлөвшүүлэх олон арван бүтээл туурвин, шинжлэх ухааны болон сургалт судалгааны эргэлтэд оруулсныг өндрөөр үнэлэн эрхэм хүндэт академич С.Нарангэрэлийг шагнан алдаршуулахаар шийдвэрлэсэн" гэв.


























































Сэтгэгдэл (3)