
МАН-ын дарга Н.Учрал, МАН-ын ЕНБД Я.Содбаатар, УИХ дахь МАН бүлгийн дарга Ж.Батжаргал нар мэдээлэл хийлээ. Энэ үеэр МАН-ын дарга Н.Учрал дараах мэдээллийг өглөө.
Тэрбээр "Намын дүрмэд 122 зүйлийн өөрчлөлт оруулж байна. Өөрчлөлт орсонтой холбогдуулан намын бага хурал, удирдах зөвлөлийн 40 хувийг эмэгтэйчүүдийн төлөөлөл хангана. Мөн намын үйл ажиллагааг ил тод нээлттэй байлгах үүднээс санхүүжилтийг олон нийтэл мээдэлж байх, намын төв байрнаас хяналт тавих шинэ зохицуулалтыг тусгаж өглөө. Намын гишүүдийн хариуцлагыг нэмэгдүүлэхийн тулд ёс зүйн кодтой байх, уридлагын нэгжүүдийн хоорондын харилцааг зохицуулсан нарийн зохицууллатуудыг гаргаж өглөө. Намын хөтөлбөрийг улс төрийн намын тухай шинэчилсэн найруулагад нийцүүлсэн.
Мөн 39 хүний төлөөлөдтэй удирдах зөвлөлийг байгуулж байна. Мөн таван орон тооны нарийн бичгийн дарга, гурван орон тооны нарийн бичгийн даргыг томиллоо" гэв.























































