“Шударга ёсны эвсэлт оюутны холбоо”-ноос МАХН-ын дарга Н.Энхбаярыг өмөөрч жагсаал хийхээр болсон. Тэд хууль хяналтын байгууллага болон төрийн өндөрлөгүүдэд хандан “Шударга байх”-ыг уриалахаа мэдэгдээд буй.

“Шударга ёсны эвсэлт оюутны холбоо”-ноос МАХН-ын дарга Н.Энхбаярыг өмөөрч жагсаал хийхээр болсон. Тэд хууль хяналтын байгууллага болон төрийн өндөрлөгүүдэд хандан “Шударга байх”-ыг уриалахаа мэдэгдээд буй. Мөн Төрийн ордны хоёр талд тайван зогсолт хийхээ мэдэгдсэн юм. Харин өнөөдөр энэ талаараа хэвлэлийн бага хурал хийхээр болжээ. Хурал МАХН-ын төв байр цагаан ордонд 12.00 цагаас болно. Хуралд УИХ-ын гишүүн, шадар сайд Тэрбишдагва, Н.Батцэрэг, М.Сономпил, З.Баянсэлэнгэ, О.Баасанхүү, Л.Цог, Г.Уянга Д.Батцогт нар дэмжиж оролцож, 10 метрийн урттай даавуун дээр гарынхаа хээг үлдээхээр болжээ.
Б.Чимэг