
Монголын топ бизнесмэн Ж.Оджаргал твиттер хуудсын жиргээчидтэй нэгдлээ. Сангийн дэд сайд асан Ч.Ганхуяг, УИХ-ын гишүүн С.Дэмбэрэл, Х.Баттулга гээд твиттер хуудсаар “дайтдаг” хүмүүс олон. Харин Ж.Оджаргал энэ эгнээнд нэгдээд “Сэтгэл байвал сэрээгээр ч газар хагалж, зүтгэл байвал зүүгээр ч худаг ухаж болно...” гэж сургаал хайрлажээ. Багаас ихийг бүтээсэн Монголын анхны долларын тэрбумтан гэгддэг бизенсмэний хувьд иймэрхүү “хөдөлмөр”-ыг үнэлсэн сургаал айлдсанд гайхах зүйлгүй юм. Саяхан твиттерт нэгдсэн түүнийг бизнесийн амжилтанд хүрэх гэсэн олон залуус дагаж эхэлжээ.