
Нийслэлийн хогийг цэвэрлээд байдаг ч барагдадгүй болохыг хот
тохижилтынхон хэлдэг. Нийслэлийн хэмжээнд хоёр хогийн цэг байдаг. Харин
гурав дахь хогийн цэгийг Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэр, 24 дүгээр
хороонд байгуулахаар болжээ.

Нийслэлийн хогийг цэвэрлээд байдаг ч барагдадгүй болохыг хот тохижилтынхон хэлдэг. Нийслэлийн хэмжээнд хоёр хогийн цэг байдаг. Харин гурав дахь хогийн цэгийг Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэр, 24 дүгээр хороонд байгуулахаар болжээ.
Ингэснээр нийслэлийн хоёр хогийн цэгийн ачаалал 50 хувиар буурна гэдгийг албаны хүн хэлж байна. Гурав дахь хогийн цэгт Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн хогийг хүлээж авах аж.
Өөрөөр хэлбэл, Чингэлтэй дүүрэг Нарангийн энгэр, Баянзүрх дүүргийн алинд нь ч хогоо хүлээлгэж өгч болно гэсэн үг аж.Ийм маягаар дүүрэг тус бүрээр хогоо хариуцан ачдаг болсоноор ачааллын талыг авна гэж үзэж байна.
Ц.Болор