
Өнөөдөр Засгийн газрын ээлжит бус хурал хийх магадлалтай байгааг эх сурвалжууд хэлж байна. Сайд нар өнөөдөр өөрсдийн яамны бүтцээ Ерөнхий сайд Н.Алтанхуягт танилцуулж, хуралдаж байгаа юм. Үүний дараа Засгийн газрын ээлжит бус хурал зарлаж хэчнээн агентлаг, хэлтсүүдтэй байх талаар хэлэлцэх магадлалтай байна. Дэд сайд нар болон агентлагийн дарга нарын томилгоо хийх дутуу байгаа тул Засгийн газрын бүтцийн асуудлыг яаравчилж байгаа бололтой.