Германы Техникийн их сургуулийн багш, оюутнууд дэлхийн хамгийн урт автобусыг бүтээжээ. Гурван хэсэгтэй "Autotram Extra Grand" нэртэй автобус нь 98 фут урт бөгөөд 256 зорчигчийн суудалтай юм байна.

Хямд үнээр бүтдэг, зардал багатай хэрнээ олон хүний багтаамжтай гэж эрдэмтэд олзуурхаж байна. Хэдийгээр ийм урт хэмжээтэй ч энгийн автобус жолоодохоос илүү бэрхшээл гарахгүй гэж зохион бүтээгчид үзэж байгаа гэнэ. Учир нь нүсэр том автобус компьютерийн системд холбосон нь аюулгүй жолоодоход туслах юм байна. Мөн бензин түлш биш байгальд ээлтэй саармаг газ ашиглах гэнэ. "Autotram Extra Grand" автобус цэнэглэсэн баттерейгаар 5 миль газар газгүйгээр явах боломжтой аж.
Энэ автобусыг 10-р сарын эхээр германчууд үйлчилгээнд гаргах юм байна.

Энэ автобусыг 10-р сарын эхээр германчууд үйлчилгээнд гаргах юм байна.
Б.Баяр