
“Шилмэл загвар” компаниас зохион байгуулж буй “Mongolian beauty-2012”
загварын тэмцээний төгсгөлийн шатны шалгаруулалт маргааш “Богд хааны
ордон” музейд болно. Тэмцээн энэхүү музейд өнгөрсөн жил анх удаа зохион
байгуулагдсан тул зохион байгуулагчид нь “Энэ жил нэлээд туршлагатай
болсон” хэмээн үзэж байна

“Шилмэл загвар” компаниас зохион байгуулж буй “Mongolian beauty-2012” загварын тэмцээний төгсгөлийн шатны шалгаруулалт маргааш “Богд хааны ордон” музейд болно. Тэмцээн энэхүү музейд өнгөрсөн жил анх удаа зохион байгуулагдсан тул зохион байгуулагчид нь “Энэ жил нэлээд туршлагатай болсон” хэмээн үзэж байна.
Тэмцээний эхний шатанд 150 гаруй залуу өрсөлдсөнөөс эцсийн шатанд 27 нь тунаж үлдээд байна. Ерөнхий зохион байгуулагч, тайзны алхааны багшаар 2010 оны топ модель Э.Сэлэнгэ ажиллана. Түүнийг олон улсын хэд хэдэн тэмцээнд оролцож байсан туршлагатай хэмээн энэхүү үүргийг хариуцуулжээ. Шалгаруулалт олон улсын жишгээр явагдана. Шоуны үеэр олон уран бүтээлч ая дуугаа өргөх юм.
Ц.Болор