
Гиннесийн номд дэлхийн хамгийн өндөр настай эмэгтэй гэж бичигдсэн хатагтай Бессе Күүпер 116 насны төрсөн өдрөө өнгөрсөн ням гарагт тэмдэглэжээ. Тэрбээр 1896 онд төрсөн бөгөөд дэлхийн 116 нас хүрсэн наймхан хүний нэг юм. Бессе Күүпер АНУ-ын Тенниси мужид төрсөн ч дэлхийн хоёрдугаар дайны үед өөр олон газар нүүдлэн амьдарч байсан гэнэ. Тэрбээр багш мэргэжилтэй, дөрвөн хүүхэд төрүүлсэн. Гэсэн ч өдгөө ач, зээгийнх нь хүүхдүүд гээд өнөр өтгөн гэр бүлтэй болжээ.
Бессе Күүпер 2011 оны нэг сард дэлхийн хамгийн өндөр настай хүнээр тодрохдоо "Би өөрийнхөөрөө амьдардаг ч өөх, тостой хоолноос татгалздаг" хэмээн ярилцлага өгч байжээ.
Түүний насыг хүндэтгэж төрсөн хотынх нь гүүрийг Бессе Күүперийн гүүр гэж нэрлэсэн байна.
Б.Баяр