АНУ-ын Ерөнхийлөгч, Конгресс, Мужийн захирагчдын сонгуульд нэр дэвшсэн улс төрчдийн дэлхийд алдаршсан сонгомол зургуудыг 24tsag.mn хүргэж байна.

Ерөнхийлөгч Франклин Рузьвелт машин дотроосоо залуу ээжтэй ярилцаж байна. Баруун Америк, 1936 он нэгдүгээр сард.

Дэд ерөнхийлөгч Хенри Уоллес талбай дээр бүүмеранг шидэж байна. 1940 оны нэгдүгээр сар.

Конгресст Бүгд найрамдах намаас нэр дэвшигч Рэймонд Лесли Буэлль илтгэл тавьж байна. Массачуэтссын үндэсний парк, 1942 оны наймдугаар сар.

25 жилийн турш Хауст ажилласан, Бүгд найрамдах намаас нэр дэвшин Конгрессын гишүүн болсон Хамилтон Фиш өөрийнхөө сурталчилгааны байрны гадаа инээмсэглэл тодруулан зогсч байна.

Мужийн захирагчид нэр дэвшигч Гомер Смит машиныхаа унтдаг орон дээрээс цугларсан хүмүүст яриа хийж байна. 1942 оны зургаадугаар сар, Оклахома.

Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч Томас Дэвейг машины цуваа үдэж өгч байна. 1948 оны есдүгээр сар.

Клауд Пеппер сонгуулийн кампанит ажлаа дуусаад гэртээ харих замдаа онгоцны суудалд дээр эхнэртэйгээ хамт дуг хийж байна. 1950 оны тавдугаар сар.

Томас Дэвей Бүгд Найрамдах намын үндэсний их хурал дээр. 1948 оны зургаадугаар сар.

Бүгд найрамдах намаас ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч Двайт Эйсенховер цугларсан олонд илтгэл тавьж байна. 1952 оны есдүгээр сар.

Охайя мужийн сенатор, Ерөнхийлөгчийн сонгуульд Бүгд найрамдах намаас нэр дэвшигч Роберт Тафт сонгуулийн кампанит ажлынхаа турш тахиа тэвэрч явжээ. 1952 он.

Бүгд найрамдах намаас ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч Двайт Эйсенховерт дэмжигч ногоочин нь ургацийн дээжээ бэлэглэж байна. 1952 онй есдүгээр сар.

Сенатор Линдон Жонсон онгоцон дотор ажилчид болон сэтгүүлчидтэй ярьж байна. 1960 оны дөрөвдүгээр сар.

Жон Кэннеди Логан Каунти хотод сандал дээр зогсч сонгуулийн илтгэлээ хийв. 1960 он, Виржиниа муж.

Зурагчин Алфред Ричард 1960 оны ерөнхийлөгчийн нэр дэвшигч Никсоны зургийг авахаасаа өмнө зангиаг нь засч өгч байна.

Хуберт Хамфри сонгуулийн сурталчилгааныхаа үеэр дэмжигчтэйгээ гар барьж байна. 1960 оны дөрөвдүгээр сар.

Бүгд Найрамдах намаас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч Барри Голдуотерын дэмжигчид. 1963 оны 11-р сар.

Сенатор Роберт Кэннеди дэмжигчидтэйгээ гар барьж байна. 1966 оны аравдугаар сар.
Д.Идэр