
"Лондон-2012" паралимпийн наадам маргааш эхэлнэ.

"Лондон-2012" паралимпийн наадам маргааш эхэлнэ. Тус наадамд манай улсаас жүдо бөхийн -60 кг-д Б.Ууганхүү, -90 кг-д Д.Ганбат, байт харваанд Б.Оюун-Эрдэнэ, Б.Жавзмаа, буудлагын 10 метрт Ц.Лхамсүрэн, хөнгөн атлетикийн төрөлд Д.Бадрал нар оролцох юм. Энэ удаад улсаа төлөөлөн зургаан тамирчин явсан бөгөөд тэдэнтэй хамт мөн тооны дасгалжуулагч, эмч явж байгаа юм.
Д.Ундрах 24tsag.mn