
Энэ жил хэн түрүүлж ирснээрээ багуудын бүртгэл явагдах юм байна. Заасан тоо гүйцсэний дараа бүртгүүлсэн багуудыг хүлээлгийн жагсаалтанд оруулах аж. Хэрэв бүртгэлтэй ямар нэгэн баг уралдаанаас татгалзан гарах аваас хүлээлгийн жагсаалтнаас эхэнд нь байгаа багийг сонгон оролцуулах гэнэ. Хэрэв багууд олноор оролцох хүсэлтэй байгаад, мѳн театрт илүү цаг авах боломжтой болох юм бол хүлээлгийн жагсаалтанд байгаа багуудаас нэмж оруулж болох гэнэ. Тэгэхээр кино сонирхогч, уран бүтээлчдийн өмнө энэхүү наадам нээлттэй байх нь. Бүртгэлийн ажиллагаа ирэх сарын 13-ны орой 18:00 цагаас дуусах юм байна.
Ц.Болор