
Алтан гөрөөс” олон улсын яруу найрагчдын уншлага сарын 8-аас 17-ны
хооронд онгон байгальд зохиох уншлага, аялал наадам зохион байгуулахаар
болжээ.

“Алтан гөрөөс” олон улсын яруу найрагчдын уншлага сарын 8-аас 17-ны хооронд онгон байгальд зохиох уншлага, аялал наадам зохион байгуулахаар болжээ. Тус наамдыг манай оронд зохиох бөгөөд олон улсын яруу найрагчид Дорноговь аймгийн Хамрын хийд, Эргэлийн зоо зэрэг байгалийн үзэсгэлэнт газраар аялаж, Тэрэлжид чуулах юм.
“Алтан гөрөөс” уншлагыг Монголын зохиолчдын эвлэл, Дорноговь аймгийн Засаг Даргын Тамгын Газар, Бельгийн вант Улс дахь Монгол Улсын өргөмжит консул Паул Ван Воувэ болон утга зохиолын "Хөх Мэдрэхүй" бүлгэм зэрэг байгууллагаас хамтран зохион байгуулах аж.
Энэхүү уншлагад оролцогсодын тоо хязгаартай бөгөөд гадаад орнуудаас 15, Монголын талаас 10, нийт 25 яруу найрагчыг оролцуулахаар төлөвлөжээ.
Ц.Болор