1979 онд Арктикийн далайг сансраас ажиглаж эхэлсэн байна. Харин энэ жил
энэ Арктикийн далайн мөсний хэмжээ багасалтаараа рекорд тогтоолоо хэмээн
НАСА-аас мэдээлж байна. Эрдэмтэд энэхүү тооцоог гаргахад хувь нэмрээ
оруулжээ. Хайлалтын шалтгааныг цаг уурын өөрчлөлттэй шууд холбон үзэж
байна.

1979 онд Арктикийн далайг сансраас ажиглаж эхэлсэн байна. Харин энэ жил энэ Арктикийн далайн мөсний хэмжээ багасалтаараа рекорд тогтоолоо хэмээн НАСА-аас мэдээлж байна. Эрдэмтэд энэхүү тооцоог гаргахад хувь нэмрээ оруулжээ. Хайлалтын шалтгааныг цаг уурын өөрчлөлттэй шууд холбон үзэж байна.
Далайн мөсний хэмжээ хамгийн багаадаа хүрсэн хэмээн тооцож байгаа ч цаашид нэмж хайлах нь тодорхой байгааг эрдэмтэд тогтоосон байна. 2007 онд Арктикийн далайн мөс хамгийн бага болтлоо хайлахад хэмжээ нь 4.17сая кв.км байсан бол энэ жил 4.10 сая кв.км болтлоо жижгэрчээ.
Мөстөлтийн хэмжээ өвлийн улирал эхэлмэгц ихэсдэг ч дулаан нэмэгдэнгүүт өмнөхөөсөө илүү жижгэрч байгааг судлаачид тогтоосон байна. НАСА-ийн Годдард сансрын төвийн эрдэмтэн Жой Комисо “Энэ жилийн мөсний хайлалт нь өмнөх жилүүдийн хайлалтууд олон жилийн настай мөсийг хайлуулснаас болсон” гэж ярьжээ.
Д.Идэр