
Тэд өнгөрсөн гуравдугаар сард тус улсад гэрээгээр ажиллахаар ирээд хамтдаа Асан, Шинчонмён, Илонгүн дэхь үйлдвэрт ажилладаг байжээ.
Харин энэ сарын 24-ний оройн 23.45 цагийн орчим орой үйлдвэрийнхээ ойролцоох цэцэрлэгт хүрээлэнд архи уун сууж байхдаа хоосон ундааныхаа савыг хажууд хаялаа хэмээн дэргэдүүр нь өнгөрч явсан Солонгос иргэн Кимтэй хэрүүл өдөн муудалцсан байна. Иргэн Ким согтуу Монголчуудаас зугатаан явсан боловч түүний араас гэнэт хөөж ирсэн Монгол залуус Кимийг 80 гаруй метр чирэн хүнгүй газар аваачиж байгаад зодож улмаар гар утас, түрийвч болон гар цүнхийг нь дээрэмдэн зугатаасан хэрэг үйлджээ. Иймээс монгол залууст танхай дээрмийн бүлэг хэргээр эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн байна.
Б.Чимэг