Энэ харамсалтай үйл явдал Аба мужийн Кирти хийдийн гадаа болсон байна. Өмнө нь ч мөн энэ хийдийн гадна олон төвдүүд зулын гол болж байжээ. Өсвөр насны энэ хоёр хүү өөрсдийгөө шатааснаар 2009 оноос хойш зулын гол бологсдын тоог 51-д хүргэж байна. Эдгээр 51 хүний тал илүү нь амиа алдсан байдаг аж. Дамчиг хуврага нь энэ оны эхээр зулын гол болж амиа алдсан Тензин Чоёдоны дүү байсныг тогтоосон байна.

Хоёр хуврагийг эмнэлэгт хүргэсэн хэдий ч оройдоо нас барсан байна. Залуу хуврагууд биедээ гал асаагаад дугарах тэнхэлгүй болтлоо түвдэд баримталж буй Хятадын бодлого, дүрэм журмыг эсэргүүцсэн уриа хашгирч байсан хэмээн гэрчүүд мэдэгдсэн байна. Энэ үйл явдлыг нүдээр харсан хүмүүс лам нар биедээ гал тавиад 20 гаруй алхаад унасан хэмээн ярьжээ.
Кирти хийдийн гадаа Төвдийн төлөө амиа золиослох нь элбэг болсон тул Хятадын төр харуул хамгаалалт ихээр тавьсан байжээ. Лувсангалсангийн өрөөний хуврагийг саатуулан шалгасан ч зулын гол болох тухай нь юу мэдээгүй байсан байна.
Хятадын удирдагчид лам нар зулын гол болж буйд Төвд нутгаас цөлөгдсөн Далай ламыг буруутгаж байна. Гэвч Далай лам болон төвдийн тэмцэгчид энэ тайлбарыг хүлээн зөвшөөрөөгүй байна. Тэд түвдэд баримталж буй Хятадын харгис бодлогыг зогсоохыг шаардан өөрсдийгөө шатаадаг гэсэн байна.
Д.Идэр