Нүхэн жорлонд нэг ой таван сартай хүүхэд унаж амиа алдсан харамсалтай хэрэг энэ сарын 3-ны өдөр гарсан байна. Тодруулбал, Баянгол дүүргийн X хорооны нутаг дэвсгэрт байрлах гэрийнхээ нүхэн жорлонд нэг ой таван сартай охин унаж амиа дуудлага цагдаагийн байгууллагад 18.00 цагийн орчимд бүртгэгджээ. Одоогоос хэдэн сарын өмнө бага насны хүүхэд мөн л нүхэн жорлонд унаж нас барсан хэрэг гарч байсан юм.
Цагдаагийн байгууллагаас эцэг, эхчүүдэд хандан бага насны хүүхдэдээ тавих хараа хяналтаа сайжруулахыг анхааруулж байна.