зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.08.29
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
Элчин сайд ярьж байна
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • Элчин сайд ярьж байна
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Бусдадаа үлгэрлэж, дэмжиж, тусалдаг хамт олон

2019-9-05
0
ЖИРГЭХ

 

Өндөр өсгийт, бүжгийн даашинз, үндэсний хувцсаараа гоёсон өвөө, эмээ нар хөнгөн хөгжмийн хэмнэлд яг л өд мэт эргэлдэн бүжиглэнэ. Түүгээр ч зогсохгүй өөрсдийн урласан дээл хувцсаараа гоёж, загварын үзүүлбэрийг торох юмгүй үзүүлэх нь залуу үеийнхнээс дутахааргүй ажээ. Ийм л цоглог эмээ, өвөө нартай танилцаж, тэдний хийсэн идээ, ундааг амталж, шаглаж оёсон дээл хувцсыг үзэж сонирхохо боломж энэ сарын 4-нд тохиов. Тэд бол Ус сувгийн удирдах газарт ажиллаж байгаа насандаа суусан эмээ, өвөө нар бөгөөд жилд нэг удаа цуглаж, ийнхүү өөрсдийн гарын бүтээгдэхүүнээр бусдыгаа дайлж цайлдаг юм байна.

Өдгөө тав дахь жилтэйгээ золгож буй уг арга хэмжээ нь ахмадуудыг нийгэмшүүлж, нийгмийн идэвхтэй болгохоос гадна бие биетэйгээ танилцаж, нөхөрлөх боломжийг олгодогоороо давуу талтай. Монгол Улсад жишиг гэж хэлж болохуйц уг арга хэмжээнд жил бүр 200 гаруй ахмад оролцдог юм байна. Төрд насаараа зүтгэж, хөдөлмөрийн амтыг мэдэрсэн хүмүүс нэг л өдөр тэтгэвэртээ суух үед нийгмээс тусгаарлагдсан мэт сэтгэгдэл төрдөг. Тэгвэл дээрх арга хэмжээ нь уг хоосон орон зайг нөхөөд барахгүй амьдралд итгэх итгэлийг улам нэмэгдүүлж, “Би нийгэмд хэрэгтэй хүн шүү” гэдэг өдөөлтийг сэдрээж өгдөг ажээ.

Аль нэг төрийн бус байгууллага эсвэл улстөрчийн санаачилгаар эл үйл хэрэг ажил хэрэг болоогүй. Харин ахмадууд өөрсдөө буюу тус байгууллагын Ахмадын зөвлөлөөс ийм санаачилга гаргасныг байгууллагын удирдлагууд дэмжжээ. Ахмадын зөвлөлийн дарга З.Алтанцэцэг “Ахмад ажилчдынхаа хийсэн бүтээсэн ажлыг хооронд танилцуулж, тэднийг уулзуулах нь бидний гол зорилго. Энэ уулзалтыг зохион байгуулснаар сүү цагаан идээ, эдлэл хэрэглэл зэргийг нь ажилчдад зарж борлуулах боломж бүрддэг” гэсэн юм.

Энэ жил УСУГ-ын 60 жилийн ой тохиож байгаа бөгөөд тэд ойн баяртаа зориулсан олон зүйлийг энэ өдөр дэлгэсэн байлаа. Эмээлийн гөлөм, хэт хутга, нарийн боов, ногоо, хоол хүнс зэрэг өөрсдийн үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийг авчиржээ. Тэр бүү хэл, урласан бялуу, нарийн боовоо “УСУГ-60 ЖИЛ” хэмээн чимэглэсэн байх аж.

Энд хуран цугласан эмээ, өвөө нарын дундаас н.Өлзийбаяр гуайн бүтээл ихэд анхаарал татсан юм. Өнөөдөр Улаанбаатар хотын гэлтгүй зарим хот, аймгийн төвийн агаарын бохирдол тулгамдсан асуудал болоод буй. Тэгвэл н.Өлзийбаяр гуай үхрийн нойтон баасыг Налайхын уурхайн шар шавар, уурхайн нүүрсний хог хаягдалтай хамт хольж илч сайтай сайжруулсан түлш үйлдвэрлэж байна. Тэрбээр эл бүтээгдэхүүнээ 20 гаруй жил гэртээ үйлдвэрлэж байгаа бөгөөд өөрийн болон ойр орчмын өрхийн хэрэгцээг хангадаг байна. Энэ жилийн хувьд байгууллагадаа 2000 ширхэг ийм сайжруулсан түлшийг үнэ төлбөргүй өгөхөөр болжээ. Энэ тухайгаа “УСУГ-т ажиллаж байгаад тэтгэвэртээ гарсан хөгшчүүл дунд эдийн засгийн хувьд боломж бололцоо тааруу хүмүүс цөөнгүй бий. Тэдгээр хүмүүстээ жаахан ч гэсэн дэмжлэг болох үүднээс 2000 ширхэгийг “илүүчлэхээр” болсон. Уг нь олуулаа хийвэл их амархан. Гэвч ганцаараа хийдэг болохоор жаахан цаг ордог. 2000 ширхэг сайжруулсан түлш хийхэд 1 сарын хугацаа зарцуулсан. Хоёр ширхэгийг зууханд хийсэн байхад хагас өдрөө барьдаг. Илч сайтай, бас хаягдал бага. Нэг үгээр хэлбэл, байгальд ээлтэй юм даа” гэсэн юм. Үнэхээр ч түүний хийсэн сайжруулсан түлш олны анхаарлыг татаж байв.

Н.Өлзийбаяр гуайгаас гадна ахмад ажилтан С.Тэгшээ ч гэсэн сайжруулсан түлш үйлдвэрлэдэг байсан нэгэн. Тодруулбал, 10 гаруй жил сайжруулсан түлшийг гэрийн нөхцөлд үйлдвэрлэж, гэрийнхээ ойролцоох худгуудад түгээдэг байжээ. Улаанбаатарын хотод ундны ус түгээдэг олонх худгууд дотроо галлагаатай байх тэр цагт түлшний асуудал хүндрэлтэй байжээ. Харин С.Тэгшээ гуайн буянаар ус түгээгч нар өвөлдөө зутардаггүй байж. Тэрбээр уг арга хэмжээнд таван жил тасралтгүй оролцож байгаа бөгөөд энэ талаараа “Цагаан идээгээр жил  бүр оролцдог. “Бүтээлч ахмад” өдөрлөг бол 20 гаруй жил нэг байгууллагад ижилдэж дассан нөхөдтэй минь уулзах боломжийг олгодог. Ахмадууд бид тэтгэвэрт гарсан гээд зүгээр сууж чаддаггүй хүмүүс. Хийсэн бүтээснээ бусадтайгаа хуваалцах боломжийг олгодог УСУГ-ын Ахмадын зөвлөлдөө талархаж буйгаа илэрхийлье” гэсэн юм.

 

Ахмадуудын хийж авчирсан идээ ундаа, тарьж ургуулсан жимс, ногоо, урлаж шагласан дээл хувцсыг худалдаж авахаар Ус сувгийн удирдах газрын ажилчин залуусын цуваа үл тасрах аж. Нээлтийн үйл ажиллагаа эхлээд удаагүй шахуу байхад зарим ахмадуудын авчирсан идээ, ундаа эхнээсээ дууссанаас үзвэл ямархуу эрэлттэй бас өгөөжтэй болох нь харагдана. Жишээлбэл, 800 төгрөгөөр худалдахаар авчирсан  150 ширхэг хуушуур, царцаамаг зэрэг нь нүд ирмэхийн зуур дуусав.

Арга хэмжээг нээж тус байгууллагын дарга Төрхүү “Ахмад үеийнхнээсээ бидэнд суралцах зүйл олон. Үүнийгаа дагаад тэднийгээ нийгэмд хэрэгтэй хүмүүс шүү гэдгийг ойлгуулж, дэмжих нь залуучууд бидний үүрэг. Тав дахь жилтэйгээ золгож байгаа өдөрлөг жил ирэх тусам хүрээгээ тэлж байна. Өнөөдөр УСУГ-ын үйл ажиллагаа цар хүрээгээ тэлж байна. Тэр дундаа хяналт удирдлагын төвтэй болсон гээд ахиц дэвшил гарсан зүйл олон бий” гэсэн юм.

 

Ийнхүү өдөрлөгийн дундуур загварын үзүүлбэр, цэнгээнт бүжиг зэрэг олон арга хэмжээ болсон юм. Энэ бүхэнд ахмадууд бараг бүтэн сарын хугацаанд бэлтгэсэн гэхээр ямархуу ач холбогдол өгдөг болох нь харагдах биз ээ. Ийнхүү улс эх орныхоо хөгжилд гар бие оролцож явсан ахмадууд газар тариалан, мал аж ахуй зэрэг салбарт ажиллаж, өөрсдийн хийж бүтээсэн бүхнээ бусаддаа танилцууллаа. Тэд тэтгэвэрт гарлаа гээд гэртээ суух бус өөрийн хийж чадах бүхнээрээ орлого олж, өрхийн амжиргаагаа дээшлүүлж явна. Тиймээс УСУГ-ын хамт олны санаачилсан энэ арга хэмжээг улсын хэмжээнд жишиг болгон хөгжүүлбэл, хөгшүүд тэтгэврийн хэдэн цаасаа харж, гэртээ ганхирч суухгүй байх сайн талтай болов уу.

Г.Нацаг-Эрдэнэ

 

 

0
ЖИРГЭХ
Санал болгох
Модны хоёрын авто замыг хааж, шугам сүлжээ шинэчилнэ
Их Монгол улсын гудамжнаас Оргил худалдааны төвийн уулзвар хүртэлх авто замыг хэсэгчлэн хааж шинэчилнэ
“Ерөнхийлөгчийн илгээлт-2100” тэтгэлэгт хөтөлбөрийн эхний шатанд шалгарсан 404 хүүхдийн нэрийг зарлаж байна   
Нийгмийн ажилтан: Электрон тамхины хэрэглээ нийт сургуулийн тулгамдсан асуудал болоод байна
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • ХХААХҮ-ийн сайд Ж.Энхбаяр гурил үйлдвэрлэгчдийг хүлээн авч уулзав
    12 цаг 29 мин
  • Модны хоёрын авто замыг хааж, шугам сүлжээ шинэчилнэ
    12 цаг 37 мин
  • Б.Пүрэвдорж: МАН-ын хулгайч нарт хариуцлага тооцохын тулд намын даргад нэр дэвшиж байна
    12 цаг 59 мин
  • Их Монгол улсын гудамжнаас Оргил худалдааны төвийн уулзвар хүртэлх авто замыг хэсэгчлэн хааж шинэчилнэ
    13 цаг 29 мин
  • Ерөнхий сайд Г.Занданшатар уул уурхайн салбарын бизнес эрхлэгчдийн төлөөллийг хүлээн авч уулзлаа
    13 цаг 50 мин
  • Дэлхийн банкны ОУСК ноолуурын салбарын бизнесийн орчны судалгаа хийнэ
    13 цаг 55 мин
  • ФОТО: Ардчилсан намын Үндэсний бодлогын хорооны ээлжит бус хуралдаан
    14 цаг 28 мин
  • Б.Мягмар: 15 жил яригдсан төсөл яг одооноос бодит ажил болж байна
    14 цаг 49 мин
  • Холимог тулааны ААШТ өнөөдөр эхэлнэ
    16 цаг 40 мин
  • “Ерөнхийлөгчийн илгээлт-2100” тэтгэлэгт хөтөлбөрийн эхний шатанд шалгарсан 404 хүүхдийн нэрийг зарлаж байна   
    17 цаг 22 мин
  • Б.Мөнхсоёл: Донтчихсон хойно нь эмчлэх, өөрчлөх, болиулах маш хэцүү
    17 цаг 44 мин
  • Ч.Анар: Тамхины татварыг огцом нэмж, хүн болгоны тамхи татах бололцоог бууруулах зорилготой хуулийн төсөл юм
    17 цаг 57 мин
  • Нийгмийн ажилтан: Электрон тамхины хэрэглээ нийт сургуулийн тулгамдсан асуудал болоод байна
    18 цаг 10 мин
  • О.Номинчимэг: Электрон тамхи ч гэсэн хортой бүтээгдэхүүн мөртлөө зохицуулалтгүй байгаа нь алдаа
    18 цаг 25 мин
  • Эрт илрүүлэг, оношилгооны төвийн барилга угсралтын ажил 85 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна
    18 цаг 44 мин
  • Ардчилсан намын Үзэл баримтлал, үндсэн дүрмийн зөвлөл хуралдлаа
    18 цаг 45 мин
  • BBC: 80 жилийн өмнөх цөмийн дэлбэрэлтийн УЛ МӨР хүн төрөлхтөнд ямар тустай вэ?
    19 цаг 12 мин
  • Увс аймгийн Наранбулаг сумын нутагт газар хөдөлжээ
    19 цаг 14 мин
  • Буудлагын ААШТ-ээс Э. Даваахүү хүрэл медаль хүртлээ
    19 цаг 23 мин
  • Хичээлийн шинэ жилдээ хэрхэн бэлдэх вэ?
    19 цаг 51 мин
  • UFC-ийн дэвжээнд ГАНГАН байгаа Т.Нямжаргалын тухай 12 баримт
  • “T-ARA”-гийн таны мэдэхгүй байж мэдэх БАРИМТУУД
  • "The Mongolz" багийн тухай таны мэдэх ёстой баримтууд
  • Төрсөн өдөр нь тохиож буй Ш.Энхийн-Одын тухай сонирхолтой баримтууд
  • Victoria Danny: Би ирээдүйд илүү олон гоо бүсгүйн тэмцээнд оролцож, алдартай болохыг хүсдэг
  • Удтал “сураг алдарсан” Ч.Улаан гарч ирэв
  • Монгол бахархал: “MONGOLZ”-ын 12 жил
  • “Мандал турс” аяллын компани Жининь-Датон-Хөх хотын аялалд явсан аялагчдаа замын дундаас хаяжээ
  • Т.Нямжаргалтай өнөөдөр UFC-ийн дэвжээнд тулах “буруу эргэлт” хочит Терранс Саетерн гэж хэн бэ?
  • Х.Нямбаатар: Бүгдэд хошуу дэвсээд, чимээгүй өнгөрөөгөөд байх юм бол би энд Хотын дарга хийгээд ч хэрэггүй
  • “The Mongolz”-ынхон мөнхийн өрсөлдөгч “Vitality”-гийн эсрэг 11 дэх удаагаа тулна
  • Улаанбаатар төмөр зам өөрийн ашиглалтын 2.3 га газарт далд зогсоол бүхий цэцэрлэгт хүрээлэн байгуулна
  • “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестиваль эхэллээ
  • Хүнсний баталгаат байдлын мэдээлэл, хариу арга хэмжээний нэгдсэн мэдээллийн системийг бэхжүүлэх тоног төхөөрөмжийг гардууллаа
  • Шүүхээс Доналд Трампын 500 сая ам.долларын төлбөртэй залилангийн хэргийг хэрэгсэхгүй болгожээ
  • Үр тарианы ургац хураалт ангилан хадалтаар эхэллээ
  • Хүний эрхийг хангах үндэсний II хөтөлбөрийг боловсруулахад олон нийтийн оролцоог нэмэгдүүлнэ
  • Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
  • Танилц: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд
  • Нүглийн нүдийг гурилаар хуурсаар удав!
  • UFC-ийн дэвжээнд ГАНГАН байгаа Т.Нямжаргалын тухай 12 баримт
  • Т.Нямжаргалтай өнөөдөр UFC-ийн дэвжээнд тулах “буруу эргэлт” хочит Терранс Саетерн гэж хэн бэ?
  • Х.Нямбаатар: Бүгдэд хошуу дэвсээд, чимээгүй өнгөрөөгөөд байх юм бол би энд Хотын дарга хийгээд ч хэрэггүй
  • "The Mongolz" багийн тухай таны мэдэх ёстой баримтууд
  • “The Mongolz”-ынхон мөнхийн өрсөлдөгч “Vitality”-гийн эсрэг 11 дэх удаагаа тулна
  • “T-ARA”-гийн таны мэдэхгүй байж мэдэх БАРИМТУУД
  • Төрсөн өдөр нь тохиож буй Ш.Энхийн-Одын тухай сонирхолтой баримтууд
  • Victoria Danny: Би ирээдүйд илүү олон гоо бүсгүйн тэмцээнд оролцож, алдартай болохыг хүсдэг
  • Удтал “сураг алдарсан” Ч.Улаан гарч ирэв
  • Монгол бахархал: “MONGOLZ”-ын 12 жил
  • Г.Отгонтамир: Есдүгээр сарын 1-ны өдөр дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй
  • Б.Пүрэвдорж: МАН-ын хулгайч нарт хариуцлага тооцохын тулд намын даргад нэр дэвшиж байна
  • Нүглийн нүдийг гурилаар хуурсаар удав!
  • POETRY: Дэргэдээ чамайг суулгаад уйлуулж үзмээр санагдах юм…
  • Нийслэл хотын бүтээн байгуулалтыг сурталчилсан шилдэг бүтээлийн уралдаан зарлалаа
  • Энхтайваны гүүрийг шинэчлэн засварлах зураг төслийн ажил 60 хувьтай байна
  • О.Номинчимэг: Электрон тамхи ч гэсэн хортой бүтээгдэхүүн мөртлөө зохицуулалтгүй байгаа нь алдаа
  • ФОТО: Ардчилсан намын Үндэсний бодлогын хорооны ээлжит бус хуралдаан
  • В.Зеленский: Украин ялаагүй байгаа ч ялагдаагүй нь лавтай
  • Дэлхийн 25 орны бизнес эрхлэгч эмэгтэйчүүд Улаанбаатар хотноо чуулж байна
24 баримт
  • Төрсөн өдөр нь тохиож буй Ш.Энхийн-Одын тухай сонирхолтой баримтууд
  • "The Mongolz" багийн тухай таны мэдэх ёстой баримтууд
  • “T-ARA”-гийн таны мэдэхгүй байж мэдэх БАРИМТУУД
  • UFC-ийн дэвжээнд ГАНГАН байгаа Т.Нямжаргалын тухай 12 баримт
  • МУГТ Н.Нандинхүсэлийг орлох Амари Робинсон гэж хэн бэ?
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото Элчин сайд ярьж байна Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК