зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.05.11
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
Элчин сайд ярьж байна
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • Элчин сайд ярьж байна
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

М.Нямсүрэн: Зөрчил гаргасан төрийн байгууллагад зөвхөн албан бичиг хүргүүлэх эрхтэй

2019-9-12
0
ЖИРГЭХ
М.Нямсүрэн

Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж буй ерөнхий боловсролын сургууль болон цэцэрлэгүүдэд хяналт шалгалт хийж байна. Эхний шатны шалгалт дуусаж, дүгнэлт нэгтгэгдэж байгаатай холбогдуулан МХЕГ-ын Боловсрол соёлын хяналтын хэлтсийн дарга М.Нямсүрэнтэй ярилцлаа.


-Мэргэжлийн хяналтын газраас хичээлийн шинэ жилийн бэлтгэл, үйл ажиллагаанд урьдчилан сэргийлэх хяналт, шалгалт хийсэн шүү дээ. Шалгалтаар ямар ямар зөрчил илэрсэн бэ?

-МХЕГ-ын Ерөнхий байцаагчийн баталсан удирдамжийн хүрээнд жил бүрийн хичээлийн шинэ жилийн бэлтгэл, үйл ажиллагаанд урьдчилан сэргийлэх хяналт, шалгалт хийдэг. Энэ удаагийн хяналт шалгалт хоёр үе шаттай явагдаж байна.  Эхний шат нь хичээл сургалтын үйл ажиллагааны бэлтгэлийг шалгах бол үргэлжлүүлээд эрүүл ахуй, хоол үйлдвэрлэлттэй холбоотой үйл ажиллагааг жигдрүүлэх зорилготой  хяналт, шалгалт хийгдэж  байна.

Боловсролын чиглэлээр хийгсэн хяналт, шалгалтын дүн мэдээнээс харвал зөрчилтэй хэд хэдэн асуудал гарч байна. Тухайлбал, Сургуулийн өмнөх боловсролын байгууллагын нэг ангид 25 хүүхэдтэй байхаар заасан байдаг бол  одоогийн байдлаар нийслэлд дунджаар 40-59 хүүхэд, аймгийн төвд 50-52 хүүхэдтэй байна. Уг үзүүлэлтээс харахад аймгийн төвүүдийн цэцэрлэгийн нэг ангид эзлэх хүүхдийн тоо цаашид ихсэх хандлагатай байна. Мөн ерөнхий боловсролын сургуулиудын анги дүүргэлт өндөр байгаа.  Аймгийн төвүүдийн хувьд нэг ангид 35-47 суралцагч байгаа бол нийслэлд дунджаар 39- 50 суралцагч нэг ангид сурч байна. Харин зарим сумдад нэг анги 5-15 хүүхэд ч хичээллэх тохиолдол байна. Өөрөөр хэлбэл, эндээс нийслэл болон орон нутагт сурч байгаа хүүхдүүдийн тооны харьцаа алдагдаж байгааг харж болно. Үүнтэй холбогдуулан нэг багшид оногдох хүүхдийн тоо ч мөн адил ихэсч байна.

-Шалгалтад хэчнээн сургууль, цэцэрлэг хамрагдсан юм бэ?

-Уг шалгалт урьдчилан сэргийлэх хяналт, шалгалт учраас эрсдэл ихтэй газрууд тэр дундаа төлөвлөгөөт хяналт, шалгалтад багтаагүй байгууллагуудыг сонгож шалгадаг юм. Энэ жил нийт 485 сургууль, цэцэрлэгт хяналт, шалгалт хийсэн. Үүнээс нийслэлийн хэмжээнд 185 байгууллагыг хамруулсан.

-Энэ жилийн хувьд ерөнхий боловсролын сургуулийн сургалтын хөтөлбөр шинэчлэгдлээ. Бэлтгэл ажил хэр хангагдсан байна вэ?

-Хөтөлбөрийн бэлтгэл хангагдсан байдлыг авч үзвэл шалгалтанд хамрагдсан сургуулиудаас нийслэлд 57, орон нутагт 14 сургууль бүрэн хангаагүй байсан. Бэлгэл ажил бүрэн хангагдаагүй сургуулиудад тодорхой хугацааны дараа дахин хяналт, шалгалт хийнэ.

Уг нь мэргэжлийн хяналтын байгууллагын зүгээс багш нараа эрт ажилд нь оруулж бэлтгэл ажлыг хугацаанд нь хангах албан бичиг өнгөрсөн зургадугаар сард БСШУСЯ-нд хүргүүлсэн юм. Энэ хүрээнд яамны зүгээс тодорхой төлөвлөгөө гарган ажилласан ч төлөвлөгөөний дагуу хийж гүйцэтгэж амжаагүй байдал байсаар байна. Шалтгааныг тодоруулахад багш нар 48 хоног ээлжийн амралтаа  дуусгаад ажилд ороход наймдугаар сарын 20 хүрдэг цаг хугацааны хувьд амжихгүй байгаа талаар тайлбарладаг. Уг асуудлыг шийдвэрлэхэд зохион байгуулалт дутагдаж байна гэж бид хардаг тиймээс ямар нэгэн байдлаар хичээл сургалтын бэлтгэл хангах ажлыг сайжруулах шаардлагатай байна.

-Шалгалтад хамрагдсан байгууллагуудаас шаардлага хангаагүй хэчнээн сургууль, цэцэрлэг байна вэ?

-Гадаад орчны аюулгүй байдал хангагдаагүй хэд хэдэн сургууль, цэцэрлэг байна. Тухайлбал, гаднах эдэлбэр, барилга байгууламж, тоглоомын талбайн ашиглалт, хамгаалалт хангагдаагүй 57 цэцэрлэг орон нутагт байгаа юм. Мөн ерөнхий боловсролын 29 сургууль ашиглалтын зөрчилтэй гарсан. Тиймээс уг зөрчлийг арилгуулах, аюулгүй болгох тал дээр анхаарч ажиллаж байна. Түүнчлэн багшлах боловсон хүчний хувьд дутагдалтай байна. Жишээлбэл, нийслэлийн хэмжээнд мэргэшээгүй  14, орон нутагт 27 цэцэрлэгийн багш байна. Мэргэшээгүй багш сургуулийн өмнөх боловсролд ажилласнаар эцэг эхчүүдтэй зүй бус харьцах, хүүхдэд хүмүүжлийн ач холбогдолтой зүйлд сургах ажлыг багшийн хэмжээнд хийж чадахгүй байх асуудал гардаг. Орчин хэдий чухал ч багшлах боловсон хүчин бүр чухал шүү дээ.

-Тэгвэл ерөнхий боловсролын сургуулиудын хувьд ямар байсан бэ. Тухайлбал, багшлах эрхийн шалгалт өгөөгүй багш ажиллаж байсан зэрэг зөрчил илрэв үү?

-Багшлах эрхийн тухай асуудал өөрчлөгдөж эрх олгох шалгалт хийгдэхээ больсон багш мэргэжлээр төгссөн багш нарт ажиллан эрх нь нээлттэй болсон.  Харин багшийн орон тоо ихээхэн дутагдалтай гарч байна. Тухайлбал, нийслэлийн хэмжээнд 72 багшийн орон тоо дутагдалтай байна. Үүнээс 56 нь биологийн багш, 17 нь биеийн тамир, 4  нь газар зүйн багшийн орон тоо байна. Орон тооны дутагдалтай байна гэдэг нь цагийн багш авах, цаашлаад мэргэжлийн бус багшаар орлуулан хичээл заалгах зэрэг нь  сурлагын чанарт  сөрөг нөлөө үзүүлдэг. Багшийн мэргэжил дээшлүүлэх институт, багш хөгжлийн төв гэсэн томоохон институци  орон тооны хомсдол зэргийг урьдчилан харах ёстой.

Мөн энэ жил сурах бичгийн асуудал хүнд байна. Бага ангийн сурагчдын сурах бичиг хэвлэлтээс гараад хүргэгдсэн. Харин дунд, ахлах ангийн сурах бичиг хэвлэлтээс гараагүй байна. Өөрөөр хэлбэл, сурах бичиггүйгээр үйл ажиллагаа явагдаж байна. Яамны зүгээс сурах бичгийг түрээсээр тараахад бэлэн болсон гэж ярьж байгаа ч газар дээр нь очиж хяналт, шалгалт хийхэд сургуулийн номын санд өнөөдрийг болтол сурах бичиг очоогүй байдалтай байна. Ийм алдаа дутагдал олон байна.

-Улсын цэцэрлэгт орж чадаагүй хүүхдүүд хувийн хэвшлийн цэцэрлэгт хамрагдах шаардлагатай  болдог. Тэгвэл хувийн цэцэрлэгүүд  үйл ажиллагааны шаардлага хангаж чадаж байна уу?

-Улсын цэцэрлэг хамрах тойргийн хүүхдүүдийг бүгдийг нь хамруулж чадахгүй байгаа учраас хувийн хэвшлийн цэцэрлэгийг дэмжих бодлого улсаас барьж байгаа. Гэвч зарим хувийн цэцэрлэг зориулалтын бус барилга байгууламжид үйл ажиллагаа  явуулж байна. Шалгалтаар хувийн хэвшлийн цэцэрлэгийн 70 орчим хувь нь зориулалтын бус барилга байгууламжид үйл ажиллагаа явуулж байна гэж гарсан. Уг зөрчлийг арилгуулахаар тухай бүрт нь албан шаардлага хүргүүлсэн. Сургуулийн өмнөх боловсролын байгууллагын хүрээнд нийт 420 зөрчил илэрсэн байна. Үүнээс тодорхой хэмжээний зөрчлийг газар дээр нь арилгуулж, 29 албан шаардлагыг 105 заалттайгаар хүргүүлсэн.

-Энэ хичээлийн жилд амжиж баригдахаар төлөвлөгдсөн ч хугацаандаа амжаагүй, баригдаж эхлээгүй хэчнээн сургууль, цэцэрлэг байна вэ?

-Өргөтгөлийн ажил нь дуусаагүй хэд хэдэн сургууль бий. Тухайлбал, Чингэлтэй дүүргийн 23 дугаар сургуулийн өргөтгөл баригдаж дуусаагүй байна. Өргөтгөл ашиглалтад орсны дараа нэмэлт элсэлтээ авна гэсэн. Өргөтгөл нь баригдаж дууссаны дараа нэмэлт элсэлтээ авна гэхээр сургалтын үйл ажиллагаанд бас л завсар гарч байгаа юм. Шинээр элссэн хүүхдүүдийг аль түвшингээс явуулах юм. Гүнзгийрүүлсэн гэдэг хөтөлбөрөө хэрхэн нөхөж гүйцээх зэрэг асуудал гарна.

Мөн Баянгол дүүрэгт 47-р сургууль, 114 дүгээр цэцэрлэгийн өргөтгөлийн ажил дуусаагүй. Чингэлтэй дүүргийн 37, 39 дүгээр цэцэрлэгийн барилгууд ашиглах боломжгүй гэсэн заалтаар буулгаж шинээр барилга барих шийдвэр гарсан хэдий ч энэ ажил нь эхлээгүй төдийгүй  хүүхэд аваагүй байна.  Чингэлтэй дүүргийн 9 дүгээр цэцэрлэг өргөтгөлийн ажил хэдхэн хоногийн өмнө эхлүүлж , өргөтгөлийн барилгаа нураасан. Одоогийн байдлаар цэцэрлэгийн үйл ажиллагаа түр хугацаанд зогссон байдалтай байна.  Увс аймгийн Улаангом сумын 3 дугаар сургуулийн засварын ажил тендертэй холбоотойгоор 2019 оны 8 дугаар сарын 10-ны өдөр эхэлж, 3 ээлжээр хичээллэж байна.

     Дорноговь аймгийн Замын Үүд сумын Ерөнхий боловсролын 3-р сургуулийн барилгыг “АТТА-ЧР” ХХК гүйцэтгэн  2017 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр ашиглалтанд орсон боловч спорт зал, урлаг залны дээврийн чанар муугаас ус гоожсон, өвөлдөө маш хүйтэн байдаг нь сурагчид тав тухгүй, сургалтын хэвийн үйл ажиллагаа явуулах боломжгүй учир Барилгын хөгжлийн төвөөр дамжуулан тус компаний 4 ажилчид  08 сарын 07-ноос 09-ны өдөр  ирж ажилласан боловч  спорт залны шалны хөдөлгөөнтэй овгор хэсэг болон зай завсарт чигжээсийг дутуу хийгээд орхисон, дээврийг зассан ч  борооны ус гоожсон хэвээр байна.

    Барилгын ажлын саатаж байгаа шалтгаан нь тендерийн маргаан, байгалийн таагүй нөхцөл, гүйцэтгэгч компаний хариуцлагагүй байдал зэрэг асуудалтай холбоотой  хугацаа хойшилсон байдаг.

-Цэцэрлэг, сургуулийн газруудад илэрч байгаа зөрчлүүдтэй холбоотой асуудлаар ямар арга хэмжээ авсан бэ. Магадгүй хариуцлагын механизм нь сул болохоор ийм зөрчил их гардаг юм биш үү?

-Бид Төрийн хяналтын тухай хууль, Зөрчлийн тухай хууль, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулиар хариуцлага тооцдог. Ингэхдээ зөрчлийн тухай хуульд  төрийн байгууллагуудын хууль хүлээсэн үйлдэл эс үйлдэл нь зөрчлийн шинжтэй бол шийтгэлээс чөлөөлөх үндэслэлтэй болдог учраас энэ тухай томилж чөлөөлөх эрх бүхий субьектэд хандах арга хэмжээ авдаг.  Тиймээс уг асуудлыг яаманд бичгээр хүргүүлдэг. Нийслэлийн мэргэжлийн хяналт уг асуудлыг нийслэлийн Боловсролын газарт хүргүүлдэг юм.

-Шинээр баригдсан цэцэрлэгүүдээс хэдийг нь хүлээн авч, шалгалт хийсэн бэ?

-Шинэ цэцэрлэг барилга хүлээн авах комиссоор акт нь гарсны дараа л цэцэрлэг гэсэн статуст авна. Дараа нь доторх үйл ажиллагаа нь хэвийн болсон эсэх, багш, хөтөлбөр төлөвлөгөө бэлэн болсон зэрэгт хяналт хийдэг юм. Зарим баригдсан цэцэрлэгүүдэд шалгалт хийгдсэн. Үйл ажиллагаа нь хэвийн явагдаж байгаа.

-Зориулалтын бус барилга байгууламжид үйл ажиллагаа явуулдаг, аюулгүй ажиллагааны шаардлага хангаагүй хэд хэдэн хувийн цэцэрлэг байна гэж байна. Үйл ажиллагааг нь зогсоосон цэцэрлэг бий юу?

-Бид нэг л стандарт барьдаг. Тухайлбал, орцоор орохгүй. Тусгай хаалгатай байх ёстой. Хүүхдийн аюулгүй байдлыг хангах, хамгаалах зорилгоор хашаа, хаалт хийлгэж, камержуулах, хурд сааруулагч хийх, тэмдэг тэмдэглэгээ байршуулах зэрэг ажлуудыг хийлгэдэг. Цэцэрлэгийн анги дүүргэлт ихтэй байгаа энэ үед хувийн цэцэрлэгийн одоогийн нөхцөл байдлын аюулгүй ажиллагааг хангуулахаар ажиллаж байна. Танайх зориулалтын бус барилгатай учраас үйл ажиллагааг нь зогсооно гээд байх боломжгүй шүү дээ. Тиймээс зөв зохион байгуулалт, аюулгүй хамгаалалтыг хийлгэж тодорхой хэмжээгээр стандартчилалд дөхсөн байдлаар үйл ажиллагаа явуулах ёстой гэсэн шаардлагыг барьж ажиллаж байна.

-Барилгын саванд сурагчдын үдийн цайг тээвэрлэж явсан асуудал гарсан. Энэ асуудлыг шалгасан уу?

-Ханган нийлүүлэгч байгууллага дээр нь очиж шалгалт хийхэд зориулалтын бус саванд тээвэрлэсэн асуудал тогтоогдсон. Үүнд зөрчлийн арга хэмжээ авч, уг үйлдлийг таслан зогсоосон. Сургуулийн цайны газрыг зогсоох албан бичгийн Нийслэлийн өмчийн харилцааны газарт, сургуулийн захиралд хариуцлага  тооцуулахаар Нийслэлийн боловсролын газарт албан бичиг хүргүүлсэн.  

-Ерөнхий боловсролын сургуулиудын анги дүүргэлт хэввийн хэмжээнээс давсан гэж байна. Тэгэхээр сурагчид агаар дуслын халдвар авах, өвчлөх зэрэг тохиолдол нэмэгдэнэ. Энд Мэргэжлийн хяналтын байгууллагаас ямар зөвлөмж өгч ажиллаж байна вэ?

- Анги дүүргэлт их байгаатай холбоотой анги танхимын дотоод агаарын бохирдол их байгаа шинжилгээний дүн мэдээг холбогдох газруудад хүргүүлж,   цэвэршүүлэх асуудлыг шийдвэрлэх нэг гарц нь агааржуулалт суурилуулсан явдал юм. Өвлийн цагт агаарын бохирдолтой ихтэй учир агаар цэвэршүүлэгчийг анги танхимуудад байрлуулж, агаар сэлгэлт хийж байна. Шалгалтын хүрээнд эдгээр нь хэр зэрэг ажиллагаатай байна гэдэгт шалгаж үзсэн. Ямартай ч ажиллаж байна. Зарим ажиллаагүй болсныг ажилд оруулах албан шаардлага өгсөн. Ядахдаа агаар шүүгчээ ажиллуулж ангид байгаа тоос тоосонцор, агаарын нягтралыг багасгахаас өөр аргагүй.

Мөн улсын хэмжээнд гурван ээлжээр хичээллэдэг сургуулийг багасгахад яамны зүгээс ч анхаарч ажиллаж байна. Эхний ээлжинд арваннэгдүгээр сар гэхэд сургуулиудын өргөтгөл ашиглалтад орж чадахгүй бол зарим их, дээд сургуулийн ашиглагдахгүй байгаа сургууль руу шилжүүлэх талаар ярьж байна. Энэ асуудал ирэх арваннэгдүгээр сард тодорхой болно.

Б.Лхам

 

 

0
ЖИРГЭХ
Санал болгох
Улаанбаатарт 25 градус дулаан байна
Дугуйтай өдөрлөгтэй холбоотойгоор автобусны 42 чиглэлд өөрчлөлт оруулжээ
Хуурайшилт нэмэгдэх тул гал түймрийн аюулаас сэрэмжлээрэй
Улаанбаатар хотын үерийн байгууламжийг сайжруулахад Будапешт хоттой хамтран ажиллана
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (2)

  • Зочин (202.55.188.34)
    цэцэрлэгүүдэд хүнс нийлүүлж бгаа газруудзах зээлийн үнээс давсан үнэтэй бүтээгдэхүүнүүд авчирч ѳгч бна.Энэ нь хд.ийн хоолны орц норм илчлэгт маш их нѳлѳѳлдѳг. Жнь : мах гэхэд л 9000 гарахд ирж бна. Гэтэл зах зээл дээр жижиглэнгийн үнээс ч илүү бна гэсэн үг.Үүн дээр анхаарч ажиллана уу
    2019 оны 09 сарын 15 | Хариулах
  • shinee (202.126.89.170)
    Zahiralyyd soligdoj ajillana gesen wuy bolowoo. Yr duntei ajil ba. Olon jil neg gazartaa byga bolj hoorondoo ah duu hamaatan sadan boldog. Tanil talaaraa ajild awna geed ulger dyysahgui shuu de. Baatarbileg saidaa anhaaraldaa awaach.
    2019 оны 09 сарын 15 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Парис Сен-Жермен vs Интер: Аваргуудын Лигийн финалаас юу хүлээх вэ?
    1 цаг 4 мин
  • NBA-ийн аварга цолыг хүртэж үзээгүй таван агуу сагсан бөмбөгчид
    1 цаг 14 мин
  • УИХ ирэх долоо хоногт хэлэлцэх асуудлууд
    1 цаг 28 мин
  • БӨХ: Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
    1 цаг 36 мин
  • Улаанбаатарт 25 градус дулаан байна
    1 цаг 48 мин
  • Дугуйтай өдөрлөгтэй холбоотойгоор автобусны 42 чиглэлд өөрчлөлт оруулжээ
    23 цаг 0 мин
  • Хуурайшилт нэмэгдэх тул гал түймрийн аюулаас сэрэмжлээрэй
    23 цаг 16 мин
  • Улаанбаатар хотын үерийн байгууламжийг сайжруулахад Будапешт хоттой хамтран ажиллана
    23 цаг 25 мин
  • "Дугуйтай Улаанбаатар – 2025" өдөрлөг тохиож байна
    23 цаг 27 мин
  • Амралтын өдрийн жор: Алфредо паста
    23 цаг 37 мин
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ялалтын баярын ёслолд оролцлоо
    23 цаг 40 мин
  • Энэрэх сэтгэлийг хөгжүүлэх сургалт болно
    23 цаг 47 мин
  • Улаанбаатарт 25 градус дулаан байна
    23 цаг 52 мин
  • Ялалтын баяр бол гашуун зовлонгоос бүтсэн түүхийн сүүдэр
    Уржигдар 23 цаг 22 мин
  • Төрийн банк харилцагч хүүхэд багачуудынхаа дунд уралдаант аян зарлалаа
    Уржигдар 18 цаг 08 мин
  • Олон улсын автомашин, мотоциклийн “Power Expo & Festival” өнөөдөр 20:00 цагт эхэлнэ
    Уржигдар 17 цаг 41 мин
  • Бусдын эзэмшил газарт зөвшөөрөлгүй барьж буй “Оргил МГЛ” ХХК-ийн барилгын каркасыг албадан буулгаж, газрыг чөлөөлж байна
    Уржигдар 17 цаг 39 мин
  • “Ододтой бүжиглэе” шоуны оролцогч Г.Сүндэрмаагийн тухай 24 баримт
    Уржигдар 16 цаг 56 мин
  • Л.Мөнхбаясгалан: Засгийн газар “Онтрэ” ХХК-тай яаралтай хэлэлцээр хийх ёстой
    Уржигдар 15 цаг 34 мин
  • ГЯЛСБАНК “УЛИРАЛ БҮР УРАМШУУЛАЛТАЙ”
    Уржигдар 15 цаг 22 мин
  • Нэрэмжит барилдаанаа хийх гэж буй Улсын начин Б.Насандэлгэрийн тухай 10 баримт
  • Найман жилийн зайтай түрүүлсэн Т.Баасанхүү харцагын тухай СОДОН баримтууд
  • С.Зүчи: Дархан аварга Н.Батсууриас өөрөөс нь эхлээд асуу
  • СТАТИСТИК: Аварга, арслан болох бөхчүүд л түрүүлдэг барилдаан
  • Олон сая хүний амийг авсан "Аугаа эх орны дайн"-ы тухай СЭРТХИЙЛГЭМ тоо баримтууд
  • “Ододтой бүжиглэе” шоуны оролцогч Г.Сүндэрмаагийн тухай 24 баримт
  • Францисыг залгамжлах "шинэ пап лам" XIV Леогийн талаар мэдэх ёстой БҮХ зүйл
  • Энэ сарын цаг агаарын ерөнхий төлөв
  • “СОЛГОЙ ГАР”-ЫН МУЙХАРЛАЛ
  • Дархан аварга Ж.Мөнхбатаас эхэлж Улсын начин Э.Батмагнайгаар төгссөн ХОВОР амжилт
  • Украины ОХУ-ыг олон улсын өмнө "эвгүй байдал"-д оруулав
  • Чансааг тэргүүлж буй ШИЛДЭГ 24 бөх
  • Ким Жон Ун ОХУ-ын талд тулалдаж амь үрэгдсэн цэргүүдийнхээ ар гэрт элит хороололд байр өгнө
  • Японы эзэн хаан асан Акихито эмнэлэгт хүргэгджээ
  • П.Дэлгэрбаяр: “Мөрч” ОАУСК-ны хоёрдугаар бүлэг гарах үгүйг одоогоор хэлж мэдэхгүй байна
  • Байнгын хороод болон ажлын хэсгүүд хуралдана
  • "Харанга" хамтлагийн ХАЙРЛАМ дуунууд
  • "Казахстаны Их дуулга"-д зодоглох Монголын 22 жүдоч
  • Х.Сумъяадорж: Хангай агийн дүрийг бүтээхийн тулд би зургаан кг жин нэмсэн
  • М.Пүрэвжав: Буруу хооллож байгаа учраас чихэрлэг сүмс, амталгааны бүтээгдэхүүнийг хүсээд байдаг
  • С.Зүчи: Дархан аварга Н.Батсууриас өөрөөс нь эхлээд асуу
  • Нэрэмжит барилдаанаа хийх гэж буй Улсын начин Б.Насандэлгэрийн тухай 10 баримт
  • “СОЛГОЙ ГАР”-ЫН МУЙХАРЛАЛ
  • Энэ сарын цаг агаарын ерөнхий төлөв
  • Украины ОХУ-ыг олон улсын өмнө "эвгүй байдал"-д оруулав
  • Найман жилийн зайтай түрүүлсэн Т.Баасанхүү харцагын тухай СОДОН баримтууд
  • СТАТИСТИК: Аварга, арслан болох бөхчүүд л түрүүлдэг барилдаан
  • Олон сая хүний амийг авсан "Аугаа эх орны дайн"-ы тухай СЭРТХИЙЛГЭМ тоо баримтууд
  • “Ододтой бүжиглэе” шоуны оролцогч Г.Сүндэрмаагийн тухай 24 баримт
  • Байнгын хороод болон ажлын хэсгүүд хуралдана
  • Японы эзэн хаан асан Акихито эмнэлэгт хүргэгджээ
  • Ким Жон Ун ОХУ-ын талд тулалдаж амь үрэгдсэн цэргүүдийнхээ ар гэрт элит хороололд байр өгнө
  • Гадаадын 8 улсын 63 иргэнийг албадан гаргажээ
  • Замын хөдөлгөөний цагаан толгой тэмцээн боллоо
  • Улаанбаатарт 14 градус дулаан байна
  • П.Дэлгэрбаяр: “Мөрч” ОАУСК-ны хоёрдугаар бүлэг гарах үгүйг одоогоор хэлж мэдэхгүй байна
  • М.Пүрэвжав: Буруу хооллож байгаа учраас чихэрлэг сүмс, амталгааны бүтээгдэхүүнийг хүсээд байдаг
  • "Казахстаны Их дуулга"-д зодоглох Монголын 22 жүдоч
  • Ялалтын баяр бол гашуун зовлонгоос бүтсэн түүхийн сүүдэр
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ялалтын баярын ёслолд оролцлоо
24 баримт
  • “Ододтой бүжиглэе” шоуны оролцогч Г.Сүндэрмаагийн тухай 24 баримт
  • Францисыг залгамжлах "шинэ пап лам" XIV Леогийн талаар мэдэх ёстой БҮХ зүйл
  • Олон сая хүний амийг авсан "Аугаа эх орны дайн"-ы тухай СЭРТХИЙЛГЭМ тоо баримтууд
  • Нэрэмжит барилдаанаа хийх гэж буй Улсын начин Б.Насандэлгэрийн тухай 10 баримт
  • Найман жилийн зайтай түрүүлсэн Т.Баасанхүү харцагын тухай СОДОН баримтууд
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото Элчин сайд ярьж байна Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК