Нийслэл хотын хэмжээнд 2019 оны эхний 8 дугаар сарын байдлаар гэмт хэрэг, зөрчлийн шинжтэй 219,965 дуудлага, мэдээлэл хүлээн авч, дуудлага нэг бүрийг шалгаж, гэмт хэрэг, зөрчил ихээр үйлдэгдэж болзошгүй эмзэг цэгүүдийг тодорхойлон авто, явган эргүүлийн чиглэлд хамруулан, урьдчилан сэргийлэх ажлыг оновчтой зохион байгуулан ажилласнаар гэмт хэрэг өмнөх оны мөн үеэс 2829 нэгжээр буюу -15.6 хувиар буурсан эерэг үзүүлэлттэй байна.