Олон улсын балетийн тэмцээнээс 11 настай Монгол охин хүрэл медаль хүртлээ. Тодруулбал, World Ballet Grand Prix–Moscow Олон улсын балетийн тэмцээн Большой Балетын Академийн Театрт аравдугаар сарын 28-31-ний өдрүүдэд зохион байгуулагдлаа.
Уг тэмцээнд Монгол улсаа төлөөлөн оролцсон Junior B ангилалд Сильфида Балет Төгөлдөр Хуурийн сургуулийн сурагч Д.Бөртэ-Үжин хүрэл медаль, Монгол Улсын Консерваторийн сурагч Б.Хулан хүрэл медаль, Мөн Junior A ангилалд Сильфида Балет Төгөлдөр Хуурийн студийн сурагч Ж.Амарлин “Өсөх ирээдүйтэй балетчин” дипломын шагналт байр болон Ивээн тэтгэгчийн шагнал, Монголын Балетын Үндэсний Сургуулийн сурагч Г.София, МУК-ийн сурагч Б.Хүслэн, Оюунболор нар дипломын шагналт байруудын эзэд боллоо. Чансаа өндөртэй уг тэмцээнд монголоос бага насны ангиллаар амжилт гаргаж байгаа анхны тохиолдол юм.