Шадар сайд Д.Тэрбишдагва өнөөдөр 09.00 цагаас Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын удирдлагуудтай уулзана.

Шадар сайд Д.Тэрбишдагва өнөөдөр 09.00 цагаас Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын удирдлагуудтай уулзана. Уулзалтаар НМХГ, Нэгдсэн төв лаборатори, Буянт-Ухаа боомт дахь Хилийн мэргэжлийн хяналтын албаны үйл ажиллагаатай давхар танилцахаар болсон юм. Шадар сайдын дор Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Онцгой байдлын ерөнхий газар, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар, Оюуны өмчийн газар зэрэг байхаар болсон билээ.
Б.Чимэг