зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.12.18
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвсэл дотроо гурав хуваагдлаа

2012-9-03
0
ЖИРГЭХ
Ийнхүү “Шударга ёс” эвсэлийнхэн албан тушаалаас болж тарахгүй гэж байгаа ч тарж мэдэхээр болчихоод байна. МҮАН дотроо хоёр хуваагдсанаас үүдэн “Шударга ёс” эвсэл гурван хэсэгт салбарлажээ. Тэдний даргыгаа хүртэл гол гаргаж бий болгосон албан тушаалынх төлөөх улайралтыг МАН-ынхан ашиглавал “сайхан зоог” болж мэдэхээр нөхцөл бүрдлээ.    
z41    Н.Энхбаяр, М.Энхсайхан хоёрын байгуулсан “Шударга ёс” эвсэл парламентад 11 суудал авсан. Гэвч лидерүүдийн хэн нь ч том албан тушаалд очсонгүй. Нэг нь шоронд, нөгөө нь гудамжинд байна.  

   Уг нь М.Энхсайханыг Сангийн сайд болно гэдэг дээр бүх тохироо хийгдчихсэн байхад Н.Энхбаярын явуулгаар түүнийг хоосон үлдээсэн гэдэг. Бодвол Н.Энхбаярт эртний хамтрагч М.Энхсайханыгаа засагт оруулчихвал өөрөөс нь холдчихно гэсэн холын бодол байсан байж мэднэ.
  эгээд ч М.Энхсайханы тэргүүлдэг МҮАН-ынхан яг цагаа тулахаар даргыгаа дэмжээгүй харин ч МАХН-ын Ч.Улааныг дэмжсэн гэж эх сурвалж тайлбарлав. Учир нь МҮАН-ын УИХ дахь 6 гишүүн одоогийн байдлаар дотроо хоёр хуваагдчихаад байгаа аж. М.Энхсайханы даалгавараар хөдөлдөг сайд М.Сономпил, Н.Батцэрэг, Ц.Цолмон гурав нэг талд нь гарчээ. Нөгөө талд нь УИХ-ын дэд дарга Л.Цог, гишүүн Д.Батцогт, Г.Уянга гурав зогсох болж. Ингэснээр асуудал нь нэлээд хурцдах болсон байна.
МҮАН-ын дотоод зөрчил М.Энхсайханыг сайд болгоогүйгээс гадна Л.Цогийг УИХ-ын дэд дарга болоход ч бас илэрчээ. Учир нь М.Энхсайханыг Сангийн сайд болохыг Л.Цог, Г.Уянга, Д.Батцогт гурав дэмжихгүй байжээ. Тэд сүүлийн үед М.Энхсайхан даргынхаа эсрэг бодлого явуулах болж. Ингээд М.Энхсайхан “Шударга ёс” эвсэлийнхнийхээ олонхийн саналыг авч Сангийн сайд болох нь байтугай МҮАН-ынхаа дэмжлэгийг авч чадаагүй байна. Түүнийг ердөө гуравхан гишүүн л дэмжиж. М.Энхсайханы концерт түр тасалдах болжээ.

  Харин Л.Цог, Г.Уянга, Д.Батцогт гурав гайгүй тоглолт хийж, М.Энхсайхан даргыгаа муриж, МАХН-ын Ч.Улааныг дэмжиж сайд болгосныхоо шанд хоёр  давхар тохироо хийжээ. Нэгд, УИХ-ын дэд даргыг авах. Хоёрт, эвсэлд ноогдох 5 дэд сайдын МҮАН-д оногдсон суудалд өөрсдийн хүмүүсийг МАХН-ынхантай хавсайдан  олонхийн санал хураалтаар томилуулахаар ярилцжээ. Ингээд УИХ-ын дэд дарга хэн нь болох вэ гэдэг асуудал Л.Цог, Д.Батцогт, Г.Уянга гуравт тулгарчээ. Мэдээж Д.Батцогт, Г,Уянга хоёр нь дэд дарга болвол ард түмэнд хүлээн зөвшөөрөгдөхгүй, тэгээд ч дэндүү залуу байна гэж үзээд Л.Цогийгоо дэмжихээс өөр аргагүй байдалд хүрчээ. Тэгээд МҮАН-д ногдох дэд сайдыг Д.Батцогт, Г.Уянга хоёр нь мэдэхээр ярилцсан гэж эх сурвалж мэдээллээ. Үйл явдлыг харвал энэ дүр зураг маш их үнэмшилтэй аж.  
Ингээд М.Энхсайханд ямар ч мэдэл үлдсэнгүй. Тэр зүгээр л сул иргэн болжээ. Өөрийнх нь дэмжиж улс төрд оруулж ирсэн залуустаа муриулаад бодлого тодорхойлох битгий хэл дэд сайдын ч мэдэлгүй үлдэж байгаа хүнийг хэн мундаг гэхэв дээ. Зүгээр л цагтаа мундаг байсан гэж ярих хэмжээнд аваачжээ.

  “Шударга ёс” эвслийн үйл явдал үүгээр дууссангүй. Томилгоо яригдаад ирэнгүүт МАХН-ынхан нь МҮАН-хаа хэдийг мурих шинэ тоглоомын дүрмийг гаргаж иржээ. Автор нь Н.Энхбаяр аж. Тэр нь сонгуульд МАХН 70 хувь, МҮАН 30 хувийн оролцоотой байхаар гэрээ хийгдсэн. Санхүүжилтээ ингэж гаргасан. Сонгуулийн ажлаа бас ингэж нугласан. Тиймээс улс төрийн томилгоо бүртээ 70/30 гэсэн харьцаагаа барина. Өөрөөр хэлбэл “Шударга ёс” эвсэлд ноогдсон албан тушаалын 70 хувийг МАХН, 30 хувийг МҮАН авна гэжээ. Үүнийг нь МҮАН хүлээн зөвшөөрөх хэцүү, бас үгүй гэхэд хэцүү болжээ. Яг гэрээндээ сонгуульд 70/30 гэсэн харьцаагаар хүнээ дэвшүүлж оролцоно гэсэн болохоос биш албан тушаалаа ингэж хуваана гэж тусгаагүй байж. Арга ч үгүй биз. Ялвал 70/30 харьцаагаар албан тушаалаа хуваана гэвэл ард түмэн татаад уначихна биз. Ингээд МАХН хэмээх хамтрагчиддаа МҮАН мадлуулжээ. Энэ харьцааны дагуу Засгийн газарт МҮАН-аас ганцхан М.Сономпил сайд болсон юм.
   Байдал ингэж эвгүйгээр эргэснээс гадна МҮАН-ын Л.Цог, Д.Батцогт, Г.Уянга гэсэн гурван гишүүн МАХН-ынхантай хэт сүжрэх болсон нь асуудлыг улам хурцатгах болжээ. Тиймээс УИХ-ын гишүүн Ц.Цолмон МАХН-МҮАН сонгуульд хамтарч орж эвсэл болон ажиллаж байгаа учир нэгдээд нэг нам больё гэсэн мэргэн санааг гаргах үндэслэл болжээ. Үүнийг нь МАХН-ынхан хүлээн зөвшөөрөхгүй гэж ярилцжээ. Бас Л.Цог, Д.Батцогт, Г.Уянга гурав ч өөрсддөө ашиггүй шийдвэр гэж зөвлөлдсөн сурагтай.

  “Шударга ёс” эвслийн албан тушаалаа хуваах 70/30 гэсэн харьцаа дэд сайд, төрийн нарийн бичгийн дарга нар, агентлагуудын томилгоон дээр ч хадгалагдах нь тодорхой боллоо.  Энэ талаар УИХ-ын гишүүн Д.Батцогт “МҮАН-ынхан сайд нарын асуудалд МАХН-д буулт хийсэн учир энэ удаа МАХН-ынхан бидэнд буулт хийх байх гэж найдаж байна. Гэхдээ албан тушаалаас болж муудалцаж, эвсэл тарна гэж байхгүй” хэмээн ярьсан юм. Тэрээр зүгээр л манжилж МАХН-ынхандаа тал засчээ. Цаана нь бүх тохироо хийгдсэн байгаа. Үгэн дотор үг гэгчээр бол “албан тушаалаас болж муудалцаж, эвсэл тарна гэж байхгүй” гэдэгт их санаа агуулагдаж байгаа бололтой. Учир нь тэрээр Л.Цог, Г.Уянгатайгаа хамтраад, МАХН-ынхаа холбоотны дэмжлэгээр МҮАН-ынхаа 30 хувийн албан тушаалыг мэднэ. Тэгэхээр хүчний төвлөрөл М.Энхсайхан дээр биш Д.Батцогт, Г.Уянга хоёр дээр тулгуурлахаар болжээ.

  Ийнхүү “Шударга ёс” эвсэлийнхэн албан тушаалаас болж тарахгүй гэж байгаа ч тарж мэдэхээр болчихоод байна. МҮАН дотроо хоёр хуваагдсанаас үүдэн “Шударга ёс” эвсэл гурван хэсэгт салбарлажээ. Тэдний даргыгаа хүртэл гол гаргаж бий болгосон албан тушаалынх төлөөх улайралтыг МАН-ынхан ашиглавал “сайхан зоог” болж мэдэхээр нөхцөл бүрдлээ.     

С.Баянмөнх /24tsag.mn/


0
ЖИРГЭХ
Санал болгох
Арьс судлалын үндэсний төвд агаар шүүгч хүлээлгэн өглөө
Монголын баг, тамирчид бишкекийг зорилоо
Улсын шалгалт зохион байгуулах хуваарь гарчээ
Оюутан цэргийн бүртгэл ирэх сарын 2-ноос эхэлнэ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (5)

  • hi (119.40.100.222)
    ***** zadraarai evsel ee
    2014 оны 04 сарын 11 | Хариулах
  • Эргүү сэтгүүлч (203.169.53.11)
    Цог хэдийдээ МҮАН болчихоо вэ. Миний санахад МАХН-аас нэр дэвшиж Эрдэнэтээс сонгогдсон санагдахийн
    2014 оны 04 сарын 11 | Хариулах
  • irgen (112.72.11.113)
    evtei bnshvv ta nar.evtei baij ene olon jil idej usan managin olgarhudas ta narl mongolig tceverlene shvv.
    2014 оны 04 сарын 11 | Хариулах
  • (202.131.238.114)
    Шударга ёс эвсэл тарвал бүлэггүй болгоод 4-н жил болгохдоо албан тушаалын хойноос намаа сольж явдаг урвагч нарыг цэвэрлэх хэрэгтэй шүү АН-ынхан
    2012 оны 10 сарын 08 | Хариулах
  • zochin (112.72.12.14)
    Ene chin enhbayriin hiideg uildel shuu. odoo ta nar enhbayriig dagaad dldgansnii hariu ene dee
    2012 оны 10 сарын 08 | Хариулах
  • zzz (106.51.84.6)
    unen bichtsiin bishuu. hudlaa geed bgaa humuus tailbarlaad uguuch
    2012 оны 09 сарын 04 | Хариулах
  • SHAL HUDLAA (49.0.188.102)
    SHAAAAAAAAAAAL HUDLA
    2012 оны 09 сарын 03 | Хариулах
  • (122.201.18.146)
    Mash hudal medeelel, huuli zuin yamni said Temuujin ene tsahim huudsuudad hyanalt tavij hudal medeelel bichsentei ni temtsej hashraah heregtei bna aa
    2012 оны 09 сарын 03 | Хариулах
  • Зочин (202.5.196.86)
    Худлаа юм бичиж төрийн хутгуур болохоо болимоор юмаа. Энэ хэдэн үхэр Монгол учраа олохоо больж гэж хужаанууд л баярлах байх даа.
    2012 оны 09 сарын 03 | Хариулах
  • Зочин (203.169.53.98)
    Eo, ingej hudlaa yum bitgii bicheeshee. Uneheer hudlaa medeelel tsatsahaasaa icheech. Setguulch uhaantai bayanmunh guai ingej hamaagui amnihaa zorgoor burj baij heregte orov doo, hudlaa medeelel tsatsaad
    2012 оны 09 сарын 03 | Хариулах
  • hehe (202.21.105.245)
    Medehgui zuilee meddeg bolj bichih gej oroldoj.... L.Tsog MAHN gej ch medehgui...he he
    2012 оны 09 сарын 03 | Хариулах
  • (103.9.91.94)
    AN zugeer l MAN taigaa evssen bol togtvortoi bh bsn um , odoo ch ene zasag udahgui dee
    2012 оны 09 сарын 03 | Хариулах
  • irgen (122.201.18.178)
    Enh bayaryg dagasan hun bur alban tushaal esvel uhel daguulj yavdag har mortei MAHN baina shuu dee
    2012 оны 09 сарын 03 | Хариулах
  • zochin (208.105.86.214)
    ed nar icheesee bilee. zarchim, unenshel gej bn uu AN nuguu loozung bolgood baigaa huuchin sistemtei temtsene gesen yasan be. hamgiin huuchinsag humuustei niildeg. OT, TT-g 100 huvi nationalisation hiih uu yuny ardchilsan, huurhii suudal bulaaltsan populist lumpenuud. uls oron maani yu boloh ni ve
    2012 оны 09 сарын 03 | Хариулах
  • (202.179.20.176)
    yxriin evernuud
    2012 оны 09 сарын 03 | Хариулах
  • (202.179.2.132)
    Deejin Korea kargo . UB - Soul Soul - UB agaariin ilgeemjiig odor bur huleen awj bn . Ta buhen manaihaar uilchluuleerei . Utas : 324174 305568 91913988
    2012 оны 09 сарын 03 | Хариулах
  • (202.180.216.211)
    uyanga gishvvniig odoo ymar hvn be gedgiig olon tvmen harij bgaa baihdaa iimel hvnd sanlaa ugsun bn sh dee uyanga bol zvgeerl shouchin emegtei uls turch bish urwagch hendch hamaagvi dagaar ordog hvn shvv dee
    2012 оны 09 сарын 03 | Хариулах
  • САНАЛ АСУУЛГА (103.10.21.181)
    ЭНХБАЯР АВИЛГАЛЫН ЗАГАЛМАЙЛСАН ЭЦЭГ МӨН ҮҮ ЭНЭАСУУЛТЫГ ЦЭГЦЭЛЬЕ. ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН ХЭРЭГСЛИЙН ЭЗЭД БАРАГ БҮГД МАНАНГИЙН УЛС ТӨРЧИД БАЙДАГ ЭНЭ НЬ НУУЦ БИШ. 10 ЖИЛ СЭТГҮҮЛЧИД ЭНХБАЯРЫГ ӨДӨР БҮР ХАМГИЙН МУУХАЙ АВАРГА АВИЛГАЧ ГЭДЭГ БАЙЛАА. ГЭВЧ ЭНХБАЯРЫГ 3 ЖИЛ ГАРУЙ ШАЛГАСАН АТГ ЭНХБАЯРЫН УТАСНЫ ЖАГСААЛТААС АВХУУЛААД ХЭВЛЭЛҮҮДЭЭР ГАРЧ БАЙСАН БҮХНИЙГ ИЖ БҮРЭН ШАЛГАСАН ГЭЖ НАРАНГЭРЭЛ ӨМГӨӨЛӨГЧ ШҮҮХ ДЭЭР ЗАРЛАСАН ҮҮНИЙГ ПРОКУРОР Ч ҮГҮЙСГЭСЭНГҮЙ. ТЭГВЭЛ ЯАГААД М-ын №1 АВИЛГАЧИЙН ШҮҮХ ХУРАЛ ДЭЭР АТГ ПРОКУРОР НОТЛОХ БАРИМТ БҮРДҮҮЛЖ ЧАДСАНГҮЙ ВЭ АТГ ХАНГАЛТТАЙ АЖИЛЛАСАН ГЭЖ ҮЗВЭЛ ТА LIKE ХЭВЛЭЛҮҮДЭЭР ГАРЧ БАЙСАН БҮГД ҮНЭН ГЭЖ ҮЗВЭЛ ТА DISLIKE ДАРНА УУ БАЯРЛАЛАА
    2012 оны 09 сарын 03 | Хариулах
    • tenegteerei enhbayr gemgui hun bish za malaa
      2012 оны 09 сарын 03
  • (122.201.18.118)
    umhii horchid zailaarai.
    2012 оны 09 сарын 03 | Хариулах
  • зочин (203.91.112.12)
    МАХН МҮАН хан минь улс орныхоо эрх ашигыг гол болгож тогтвортой ажиллаарай Энхсайхаан элвэв юм бодолгүй ер нь МАХН болож нэг нам болвол ямар бол
    2012 оны 09 сарын 03 | Хариулах
  • hulgee (202.70.46.205)
    haha battsogt enkhsaikhnaas urvaaal teee haha
    2012 оны 09 сарын 03 | Хариулах
  • (202.170.83.202)
    Tsog Uyanga nariig hen songohov dee, Enhbayar, MAHN gesen nereer l garch irsen. Enhbayar guai MAN-taigaa evlervel zugeer dee
    2012 оны 09 сарын 03 | Хариулах
    • бөаыб
      Л.Цог МАХН-ынх л даа. Тэгэхээр наад бичлэг чинь логикийн хувьд 180 градус дампуу зүйл болж.
      2012 оны 09 сарын 03
  • hmm (182.160.51.228)
    Zailaad ug enhbayartaigaa
    2012 оны 09 сарын 03 | Хариулах
  • setguulch guai (122.201.18.130)
    henii zahialgaar yun hudlaa yum bicheed baigaan be Battsogt Tsog nar chini MYAN bish MAHN. shte ugasaa.
    2012 оны 09 сарын 03 | Хариулах
  • (49.0.160.104)
    Эвсэлийг задраах сонирхол их байна даа, хэний шидсэн чулуу гэдгийг ард түмэн харж байгаа шүү, түүх давтагддаг уламжилтай, урвагчид амаа барих цаг ирдэг л юм
    2012 оны 09 сарын 03 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Төрийн өмчийг хувьчлах, олон нийтэд нээлттэй арилжаалахтай холбоотой тогтоолын төслийг өргөн мэдүүлэв
    3 цаг 19 мин
  • Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг УИХ-д өргөн барив
    3 цаг 33 мин
  • Эрүүл мэндийн дэд сайд Г. Номин ЭХЭМҮТ-д ажиллалаа
    3 цаг 37 мин
  • Цагдаагийн ерөнхий газрын Урьдчилан сэргийлэх алба 2025 оны тайлангийн хурлаа өнөөдөр амжилттай зохион байгууллаа
    5 цаг 9 мин
  • Нэг хоногт согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 80 үйлдлийг илрүүлжээ
    6 цаг 48 мин
  • АБГББХ: “Хуулийг хэрэгжүүлэх арга хэмжээний тухай” УИХ-ын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ
    7 цаг 0 мин
  • Бизнес дэх төрийн оролцоог багасгаж, хувийн хэвшлийн орон зайг тэлнэ
    7 цаг 16 мин
  • Сэтгүүлчид халдаж, нулимж танхайрсан Ц.Оюунжаргалд шүүхээс торгуулийн ял оноолоо
    7 цаг 53 мин
  • НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрт сэргээгдэх эрчим хүчний чиглэлээр хамтран ажиллах санал солилцлоо
    8 цаг 1 мин
  • Хотын дарга Х.Нямбаатар Канад Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Стивен Даустыг хүлээн авч уулзлаа
    8 цаг 4 мин
  • В.Путин: Шаардлагатай бол Орос улс "түүхэн газар нутаг"-аа хүчээр булаан авна
    9 цаг 49 мин
  • Тавантолгой түлш ХХК-ийн Лаборатори магадлан итгэмжлэгдлээ
    10 цаг 8 мин
  • НИТХ-ын ажлын алба Улсын архивын үзлэгт хамрагдаж байна
    10 цаг 55 мин
  • Зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
    11 цаг 5 мин
  • УИХ-ын өнөөдрийн чуулганаар хэлэлцэх асуудлууд
    11 цаг 19 мин
  • Нийслэлд үйл ажиллагаа явуулж байгаа нийтийн байруудад хяналт, шалгалт хийж эхэллээ
    11 цаг 21 мин
  • Г.Дамдинням: Сайд огцроод шатахууны хараат байдлаас гарах бол маш баяртайгаар буучихна
    11 цаг 42 мин
  • Улаанбаатарт өдөртөө -8 хэм хүйтэн, цас орно
    11 цаг 55 мин
  • BILLBOARD: 2025 онд дэлхийг доргиосон ШИЛДЭГ 100 дуу
    12 цаг 6 мин
  • Дата аваад дансандаа мөнгөтэй бол ONDO × HAPPY PAY 
    12 цаг 11 мин
  • 2025 онд биднийг үүрд орхисон Монгол алдартнууд
  • ТОЙМ: 2025 онд цол цолондоо ОНЦГОЙ байсан шилдэг 24 бөх
  • Батсүмбэрээс бадарч буй хүчтэн М.Өсөхбаяр гэж хэн бэ?
  • Зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт хотын тухай 24 баримт
  • “Хэмнэлт” ярьдаг Г.Занданшатарын Засгийн газар хэмнэх ч мөнгөгүй болжээ
  • РОЙТЕРС: “Рио Тинто”-гийн эсрэг 1.32 тэрбум ам.долларын нэхэмжлэлийг “Русал”-ын талд шийдвэрлэв
  • Г.Занданшатар Ерөнхий сайд болоод дандаа залдаг болов
  • Оюутолгойн бүлэг ордын асуудлаарх сонсгол өндөрлөлөө
  • АЛТАН ЦОМ: Улсын арслан Б.Орхонбаяр VS Улсын арслан Э.Батмагнай
  • "Cү.Батболдын Засгийн газар 2012 онд давхар татварыг бууруулснаар 1,7 их наяд төгрөгийг Монголд үлдээж чадсан"
  • Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэж байна
  • Дараах төрийн өмчит компаниудын энгийн хувьцааг нэмж гарган олон нийтэд худалдана
  • С.Наранцогтыг Монголбанк руу дэвшүүлэх нь Д.Амарбаясгаланг Г.Занданшатар гөрдсөн гэсэн үг үү?
  • УИХ-ын өнөөдрийн чуулганаар хэлэлцэх асуудлууд
  • Фортуна Н.Батбаяр, түүний охин УИХ-ын гишүүн Б.Жаргалан нар “Чингис” бондтой холбоотой юу
  • Налайх дүүрэгт монгол өв уламжлал, ёс заншлын өргөө 100 ортой цэцэрлэгийн барилга угсралтын ажил дууслаа
  • АЛТАН ЦОМ: Улсын дархан аварга Н.Батсуурь VS Улсын арслан Ц.Бямба-Отгон
  • Монгол хүний дэглэсэн бүжиг дэлхийн тайзнаа
  • Фото сурвалжилга: Хотын нэг өдөр
  • Барселона vs Айнтрахт Франкфурт: Удаан хугацаанд мартагдахгүй тулаан
  • “Хэмнэлт” ярьдаг Г.Занданшатарын Засгийн газар хэмнэх ч мөнгөгүй болжээ
  • 2025 онд биднийг үүрд орхисон Монгол алдартнууд
  • Батсүмбэрээс бадарч буй хүчтэн М.Өсөхбаяр гэж хэн бэ?
  • Зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
  • Г.Дамдинням: Сайд огцроод шатахууны хараат байдлаас гарах бол маш баяртайгаар буучихна
  • Сэтгүүлчид халдаж, нулимж танхайрсан Ц.Оюунжаргалд шүүхээс торгуулийн ял оноолоо
  • РОЙТЕРС: “Рио Тинто”-гийн эсрэг 1.32 тэрбум ам.долларын нэхэмжлэлийг “Русал”-ын талд шийдвэрлэв
  • УИХ-ын өнөөдрийн чуулганаар хэлэлцэх асуудлууд
  • Оюутолгойн бүлэг ордын асуудлаарх сонсгол өндөрлөлөө
  • НИТХ-ын ажлын алба Улсын архивын үзлэгт хамрагдаж байна
  • Зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт хотын тухай 24 баримт
  • БАРИМТ: Монголбанкны ерөнхийлөгчид нэр дэвшигч С.Наранцогт гэж хэн бэ?
  • Дараах төрийн өмчит компаниудын энгийн хувьцааг нэмж гарган олон нийтэд худалдана
  • ТОЙМ: 2025 онд цол цолондоо ОНЦГОЙ байсан шилдэг 24 бөх
  • Тавантолгой түлш ХХК-ийн Лаборатори магадлан итгэмжлэгдлээ
  • НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрт сэргээгдэх эрчим хүчний чиглэлээр хамтран ажиллах санал солилцлоо
  • Бизнес дэх төрийн оролцоог багасгаж, хувийн хэвшлийн орон зайг тэлнэ
  • Г.Занданшатар Ерөнхий сайд болоод дандаа залдаг болов
  • Налайх дүүрэгт монгол өв уламжлал, ёс заншлын өргөө 100 ортой цэцэрлэгийн барилга угсралтын ажил дууслаа
  • В.Путин: Шаардлагатай бол Орос улс "түүхэн газар нутаг"-аа хүчээр булаан авна
24 баримт
  • Батсүмбэрээс бадарч буй хүчтэн М.Өсөхбаяр гэж хэн бэ?
  • Зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт хотын тухай 24 баримт
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК