Монголын оюутны холбооноос жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг
“Оюутны тангаргын баяр” хичээлийн шинэ жилийн нээлт, “Оюутны намар” шоу
өнөөдөр Сүхбаатарын талбайд болно.

Монголын оюутны холбооноос жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Оюутны тангаргын баяр” хичээлийн шинэ жилийн нээлт, “Оюутны намар” шоу өнөөдөр Сүхбаатарын талбайд болно. Энэ үеэр их, дээд сургуульд шинээр элсэн орж буй оюутнууд тангараг өргөх юм. Хичээлийн шинэ жилийн нэгдсэн нээлтэд МУ-ын Ерөнхий сайд Н.Алтанхуяг, БШУ сайд Л.Гантөмөр нар болон холбогдох албаны хүмүүс оролцоно. Тангарагын баяр 11.00 цагаас эхлэх юм.
Б.Чимэг