АНУ-ын Индиана мужийн иргэн Брайн Андэрвүүд БНХАУ-ын Гуанжоуд шинээр баригдаж байгаа АНУ-ын Консулын газрын нууцад хамаарах мэдээлэл болох тус газрын дотоод зохион байгуулалт бүхий фото зураг, газрын зургийг БНХАУ-ын УАХЯ-нд зарах гэж байгаад баригдсан байна.

АНУ-ын Индиана мужийн иргэн Брайн Андэрвүүд БНХАУ-ын Гуанжоуд шинээр баригдаж байгаа АНУ-ын Консулын газрын нууцад хамаарах мэдээлэл болох тус газрын дотоод зохион байгуулалт бүхий фото зураг, газрын зургийг БНХАУ-ын УАХЯ-нд зарах гэж байгаад баригдсан байна. Андэрвүүд 2009-2011 онд Консулын газрын барилгыг баригдаж байх хугацаанд хамгаалалтын ажилтны үүрэг гүйцэтгэж байсан байна. Түүнийг мөнгө олох зорилгоор тийм үйлдэл хийх гэж байсныг АНУ-ын ХМТ олж тогтоосон бөгөөд гадаадын тусгай албадаас хамгаалах үүрэг хүлээсэн ажилтан ийнхүү эх орноосоо урвах гэмт хэрэг үйлдсэнийг тогтоолоо хэмээн Холбооны Прокурор мэдэгдсэн байна. Дипломат албаны аюулгүй байдлын албанд орохын тулд маш өндөр шалгуурыг давж ордог бөгөөд ДТГ-ын хамгаалалтыг гадаадын тусгай албадаас хэрхэн сэргийлэх, аюулгүй байдлыг хангах бүхий л дүрэм журамтай танилцах сургалтад суудаг байна.
Б.Чимэг