
Паралимпийн
зуны XIV наадамд манай улсын тамирчдаас байт харвааны төрөлд ОУХМ
Б.Жавзмаа хагас шигшээ тоглолтод шалгарах эрхийн төлөө БНХАУ-ын
тамирчин Гао Фаншиатай өчигдөр халз харваж ялалт байгуулсан.

Паралимпийн зуны XIV наадамд манай улсын тамирчдаас байт харвааны төрөлд ОУХМ Б.Жавзмаа хагас шигшээ тоглолтод шалгарах эрхийн төлөө БНХАУ-ын тамирчин Гао Фаншиатай өчигдөр халз харваж ялалт байгуулсан. Энэхүү харваанд тэрбээр 6:0 оноогоор илт илүүрхсэн юм. Тэгвэл өнөөдөр эх орныхоо цагаар 17:00-д хүрэл медалийн төлөө өрсөлдөнө. Б.Жавзмаа тэмцээний эхний өдрийн урьдчилсан харваанд 524 (258+266) оноогоор VIII байрт шалгарч, улмаар уржигдар болсон шөвгийн наймд шалгарах эрхийн төлөө Тайландын тамирчинтай учраа таарч 6:4 оноогоор ялалт байгуулж шигшээ наймд Хятадын тамирчинтай оноолт таарч ялсан. Хятадын тамирчин Гао Фаншиатын хувьд урьдчилсан харваанд 581 онож нэгдүгээр байрт шалгарсан.
Ц.Болор