Өнгөрсөн лхагва гаригт Төрийн тусгай алба хаагчдын нэгдсэн эмнэлгийн сувилагч хугацаа дууссан тариаг арав гаруй өвчтөнд хийжээ. Үүний улмаас гурван өвчтөний биеийн байдал хүндэрсэн байна. Энэ талаар тус эмнэлгийн дарга, цагдаагийн хурандаа Ш.Жаргалсайхан “Энэ бол ажлын хариуцлага алдсан явдал. Манай эмнэлгийн дотрын тасгийн сувилагч хугацаа нь дуусаад хоёр сар болж байгаа натрийн уусмалаар тариа найруулж, өвчтөнүүдийг тарьсан байна лээ” хэмээн тайлбарлажээ. Одоогоор хугацаа нь дууссан натрийн уусмалыг яагаад устгаагүйг цагдаагийн байгууллагаас шалгаж байгаа аж. Тус эмнэлгийг өнгөрсөн долдугаар сараас эхлэн Хууль зүйн яамнаас Цагдаагийн ерөнхий газарт шилжүүлсэн юм.
Б.Чимэг


















































Сэтгэгдэл (1)