
Монгол Улсад барилгын салбар үүсэж хөгжсөний 86 жилийн ойн баярыг
тохиолдуулан "Дэлхийн хөгжлийг Монголд" уриан дор зохион байгуулж байгаа
“Барилга Экспо-2012” олон улсын үзэсгэлэн яармаг энэ сарын 6-9-ний
өдрүүдэд “Мишээл Экспо” төвд болно.

Монгол Улсад барилгын салбар үүсэж хөгжсөний 86 жилийн ойн баярыг тохиолдуулан "Дэлхийн хөгжлийг Монголд" уриан дор зохион байгуулж байгаа “Барилга Экспо-2012” олон улсын үзэсгэлэн яармаг энэ сарын 6-9-ний өдрүүдэд “Мишээл Экспо” төвд болно.
Үзэсгэлэн яармагаас Швейцарь улс нарны гэрлээр барилга байгууламжаа халаах шийдэл, ОХУ-ын дээвэр, дулаалгын материал, цахилгааны хэрэгслүүд, DoorHan брэндийн граж, үйлдвэрийн, галын хамгаалалттай гээд бүх төрлийн модон болон хөнгөнцагаан хаалганы дэвшилтэт технологитой танилцах юм.
Үзэсгэлэн яармагийн Ерөнхий зохион байгуулагчаар “Барилга.МН” БЗМТөв, хамтран зохион байгуулагчаар Барилга хот байгуулалтын яам, МҮХАҮТ, МБХ, МБИХ, МБМҮХ ажиллаж байна.
Ц.Болор