
“ТВ Коктейль” хамтлагийнхан 8-ны 19.00 цагт Улсын дуурь, бүжгийн
эрдмийн театрт “Хоёр ертөнцийн буудал” Францын жүжгийг толилуулахаар
болжээ. Тэд Францын Элчин сайдын яамнаас эл жүжгийг тайзнаа тавихаар
албан ёсоор зөвшөөрөл аван монголд анх удаа тайзнаа толилуулахаар болсон
юм.

“ТВ Коктейль” хамтлагийнхан 8-ны 19.00 цагт Улсын дуурь, бүжгийн эрдмийн театрт “Хоёр ертөнцийн буудал” Францын жүжгийг толилуулахаар болжээ. Тэд Францын Элчин сайдын яамнаас эл жүжгийг тайзнаа тавихаар албан ёсоор зөвшөөрөл аван монголд анх удаа тайзнаа толилуулахаар болсон юм. Францын шинэ үеийн шилдэг зохиолчдын нэг Эрик Эммануэль Шмитийн зохиолоос сэдэвлэн бүтээсэн эл жүжгийн найруулагчаар Б.Сэнгэдорж ажиллажээ. Тэрбээр “Мөрөөдлийн хөлөг онгоц”, “Диваажингаас амьдралд хүрэх зам”, “Адам”, “Бодлын хулгайч” зэрэг киног найруулсан авьяаслаг уран бүтээлч билээ. Жүжгийн гол дүрд тус хамтлагийн Н.Цэнд-Аюуш, А.Өнөржаргал, Э.Цолмонбаяр, Д.Энхбаяр болон Амбий буюу Ц.Батхуяг тоглох юм байна.
“ТВ коктейль”-чид классик орчинг бүрдүүлэхээр УДБЭТ-ын алтан тайзыг сонгосон гэнэ. “Хоёр ертөнцийн буудал” сонгодог жүжиг энэ сарын 18 хүртэл үзэгчдийн хүртээл болох аж.
Ц.Болор