
Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас Улаанбаатар хотын дийлэнх
хэрэглэгчдийн өдөр тутмын хэрэглээ болсон Атар талхыг энэ сарын 01-нээс
үйлдвэрээс савлан худалдаанд гаргах албан шаардлагыг үйлдвэрлэгч нарт
хүргүүлсэн.

Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас Улаанбаатар хотын дийлэнх хэрэглэгчдийн өдөр тутмын хэрэглээ болсон Атар талхыг энэ сарын 01-нээс үйлдвэрээс савлан худалдаанд гаргах албан шаардлагыг үйлдвэрлэгч нарт хүргүүлсэн. Атар талхыг савлан худалдаалахтай холбогдон бүтээгдэхүүний үнийг 210 төгрөгөөр нэмж 840 төгрөгөөр үйлдвэрээс худалдаалахаар Атар Өргөө, Талх Чихэр компаниудаас мэдээлэл хийж байсан билээ.
Харин Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газраас 08-р сарын 31-ний өдөр ирүүлсэн дүгнэлт, судалгаа бүтээгдэхүүний өртгийн тооцоон дээр саналын зөрүүтэй байгаа учраас тодорхой хугацаагаар Атар талхыг савлагаагүйгээр хуучин үнээр нь буюу 630 төгрөгөөр худалдаанд гаргахаар болсон байна.
Ц.Болор