Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.21
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

З.Дашдаваа: Шүгэл үлээгч, мэдээлэгчийг хамгаалах хуулийн төслийг боловсруулж, УИХ-д хүргүүлнэ

2019-12-09
0
ЖИРГЭХ

Шударга байдал ба олон нийтийн итгэл сэдэвт хуулийн байгууллагын нэгдсэн зөвлөгөөн эхэллээ. Зөвлөгөөний нээж АТГ-ын дарга, тэргүүн комиссар З.Дашдаваа үг хэлсэн юм. Тэрбээр “Дэлхийн улс орнууд мөнгө угаах, хар тамхи болон хүн худалдаалах, зэвсгийн наймаа, авлига, терроризм зэрэг хор уршиг ихтэй, зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх асуудалд онцгойлон анхаарч, тэдгээрийг илрүүлэх, шалгаж шийдвэрлэх чиглэлээр нэгдсэн арга аргачлал боловсруулан, үр дүн гаргахад чармайн ажиллаж байна.

Дээр дурдсан гэмт хэргийг мөрдөн шалгах, хянан шийдвэрлэхэд эрх зүйн болон санхүү, эдийн засгийн өндөр түвшний мэдлэг, ур чадвар, туршлага шаардагддаг бөгөөд мэргэжлийн шинжээчдийн оролцоо чухал юм. Ялангуяа эрх мэдэлтэй “цагаан захтнууд”-ын үйлддэг авлигын гэмт хэрэг нь цаг хугацаа, хүч хөрөнгө шаарддаг, дотоод, гадаадын шүүх эрх мэдлийн болон хууль сахиулах байгууллагуудын нягт хамтын ажиллагааны үндсэн дээр илэрч шийдвэрлэгддэг онцлог гэмт хэрэг.

Ялангуяа мөрдөн шалгах чиглэлээр сүүлийн үед илрүүлж байгаа гэмт хэргүүдийн арга барил, хэв шинжийг авч үзэхэд өндөр зохион байгуулалттай, бусад хэлбэрийн гэмт хэргүүдтэй хавсарсан шинжтэй, хаалттай, нууц далд байдалд үйлдэгдэж байна.

Энд би хоёр зүйлийг хэлмээр байна. Нэгдүгээрт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан харьяаллаараа авлига, албан тушаалын гэмт хэргийг Авлигатай тэмцэх газар шалгадаг боловч хавсарсан шинжтэй бусад гэмт хэргийг тухайлбал, мөнгө угаах, хууль бус санхүүжилт, сонгуулийн санал худалдаж авах зэрэг гэмт хэрэг нь хуулийн бусад байгууллагад харьяалагддаг.

Энэ утгаараа хуулийн байгууллагуудын ажлын уялдаа холбоо, хамтын ажиллагаа, амьд харилцаа нь гэмт хэргүүдийг илрүүлж, шалган нотлоход чухал үүрэгтэй. Гэмт хэргийг шүүхээр хянан шийдвэрлүүлэхэд нотлох баримтыг цаг алдалгүй цуглуулах, хурдтай ажиллахыг нийгэм, цаг үе, нөхцөл байдал шаардаж байна.

Гэмт хэргийн замаар олсон хууль бус хөрөнгө, орлогыг оффшор бүсэд байршуулах, гуравдагч этгээдэд шилжүүлэх зэргээр санхүүгийн бүтцийг өргөн хүрээнд ашиглан гадаад улсад нуун далдалж байгаа нь мөрдөн шалгах ажиллагаанд хүндрэл учруулж, цаг хугацаа ихээхэн шаардагддаг.

Сүүлийн үед шалгагдаж байгаа Эрдэнэт үйлдвэр, Оюутолгой, Хөгжлийн банк гэх мэт манай улсын эдийн засагт томоохон нөлөө үзүүлж байгаа зарим хэргүүдийг шалгах явцад гадаад улсын хууль сахиулах, санхүүгийн мэдээллийн, мөнгө угаах болон терроризмтэй тэмцэх зэрэг хууль хяналтын байгууллагатай хамтарч ажиллаж байгаа боловч нотлох баримтыг тэр бүр бүрэн дүүрэн, шуурхай олж авч чадахгүй байгаа нь олон нийтийн шүүмжлэлийг дагуулж байна. Иймд улс дамнасан гэмт хэргийг илрүүлэх, мөрдөн шалгах, хянан шийдвэрлэх, шийдвэр гүйцэтгэхэд гадаад улсын хуулийн байгууллагуудтай нягт хамтран ажиллах зайлшгүй шаардлага мөн тулгарч байгааг энд дурдах нь зүйтэй.

Монгол Улс мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх стандартын хэрэгжилтээрээ Мөнгө угаахтай тэмцэх санхүүгийн арга хэмжээ авах олон улсын байгууллага/ФАТФ/-ын саарал жагсаалтад орсныг та бид мэдэж байгаа. Энэ нь манай улс уг асуудлыг зохицуулж буй эрх зүйн орчноо эргэж харах, хууль хяналтын байгууллагуудын хамтын ажиллагааг сайжруулах, ажлын арга барилаа өөрчлөх, шинэчлэх хэрэгцээ шаардлагыг илэрхийлж байна. Эхний ээлжинд Мөнгө угаах, терроризмтэй тэмцэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хууль батлагдлаа. Цаашид уг асуудлаар ойлголтоо нэгтгэх, хамрах хүрээг оновчтой тогтоох, мэдээлэл солилцох, мөрдөн шалгах болон хяналтын үйл ажиллагааг уялдуулах, технологийн дэвшилтэт арга хэрэгслийг нэвтрүүлэх, албан хаагчдыг сургаж, мэргэшүүлэх, олон улсын туршлага, практикаас нэвтрүүлэх ажилд ахиц гарган ажиллах шаардлагатай байна.

Авлигатай тэмцэх эрх зүйн орчинг бүрдүүлэх чиглэлээр ахиц дэвшил гарч байгаа. Эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулгад Авлигын гэмт хэрэг гэсэн бүлэг  байгаа бөгөөд гадаад улсын төрийн албан хаагчдыг хахуульдах, албаны эрх нөлөөгөө урвуулан ашиглах, улсын нөөцийг хууль бусаар зарцуулах, үрэгдүүлэх, дураараа аашлах, хуулийн этгээдэд хариуцлага хүлээлгэх зэрэг холбогдох зохицуулалт хуульд тусгалаа олсныг онцлон хэлмээр байна.  Гэвч хэрхэн хэрэглэх болон хамрах хүрээ нь тодорхой бус байгаагаас эрч далайцтай ажиллаж чадахгүйд хүргэх сөрөг үр дагаврыг бий болгож болзошгүй байна.

Хуулийн байгууллагуудын хамтын ажиллагааны талаар хууль тогтоогч, шийдвэр гаргагч, иргэд, олон нийт, хууль сахиулагчид зэрэг бүх түвшиндээ бодитой, үнэн зөв ойлголттой болох шаардлага байгаа нь харагдаж байна.

Хууль тогтоомжийг өөрт ашигтай байдлаар өөрчиилж, хууль тогтоомжоор давуу байдал олгосон гэж олон нийт бухимдаж, гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг нийтээрээ шүүн хэлэлцэж, гэмт хэрэгтнүүдэд ял завших боломж, гарцыг хаахыг нийгэм хүлээж байна.

Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрт авлига, албан тушаалын гэмт хэрэгтэй тэмцэх, илрүүлэх, нотлох, хариуцлага хүлээлгэх ажиллагаанд өөрчлөлт хийх, цаашлаад энэ төрлийн гэмт хэрэг, зөрчлийн шийдвэрлэлтэд хяналт тавих, олон нийтийн хяналтыг сайжруулах зорилгоор хууль сахиулах байгууллагуудын нэгдсэн сантай болох зорилтыг дэвшүүлсэн. Энэ хүрээнд холбогдох төслийг хэрэгжүүлж эхлээд байгаа нь хамтын ажиллагааг сайжруулах нэг алхам хийгдэж байна гэж үзэж болно.

Нөгөө талаас, гэмт хэргийн шалтгаан нөхцөлийг арилгахад бодитой, үр дүнтэй, бүтээлчээр хамтран ажиллахыг хаа хаанаа анхаарч ажиллах нь зүйтэй байна. Өнөөдрийн хурдацтай хөгжиж буй орчин үеийн технологийг ашиглах, авлига, албан тушаалын гэмт хэргийг илрүүлэхэд шинжлэх ухаан, технологийн дэвшилтэт аргыг нэвтрүүлэхэд үйл ажиллагаагаа чиглүүлэн ажиллах шаардлагатай байгаа. Нийгэмд анхаарал татсан, нийтийн ашиг сонирхлыг хохироосон эрүүгийн хэргийг мөрдөн шалгах, хянан шийдвэрлэх чиглэлээр хуулийн байгууллагуудын хамтын ажиллагааг шинэ шатанд  гаргаж ажиллахыг уриалж байна.

Хоёрдугаарт, сүүлийн үед иргэд, олон нийтийн зүгээс төрийн байгууллагуудын шударга байдалд эргэлзэж, төрд итгэх итгэл алдарч байгаа талаар ярьж, бичих нь ихэслээ. Иргэд шүүх эрх мэдлийн болон хууль сахиулах байгууллагад  хариуцлага тооцохыг шаардах боллоо.

Бид шүүх, хуулийн байгууллагуудын нэр хүнд олон нийтийн дунд унасныг хүлээн зөвшөөрөхөөс өөр аргагүй юм. Энэ цаг үед нийгмийн шаардлагыг харгалзан тулгарч буй хүндрэл бэрхшээл, бодит нөхцөл байдлын талаар зөвлөлдөн, бодлого, стратеги, арга механизмаа ярилцах боломжийг олгохоор Авлигатай тэмцэх газраас санаачлан бусад байгууллагатай хамтран Хуулийн байгууллагуудын нэгдсэн зөвлөгөөнийг “Шударга байдал ба олон нийтийн итгэл” сэдвийн дор зохион  байгуулж байна.

Нийгэмд авлигын шинжтэй мэдээлэл түгээмэл тархахын зэрэгцээ иргэд, олон нийт АТГ-аас, прокуророос, шүүхээс багагүй мэдээллийг шаардах боллоо. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 29.3 дугаар зүйлийн 5-д зааснаар бид хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын материалыг прокурорын зөвшөөрснөөр, прокурорын мэдэгдэх бололцоотой гэж үзсэн хэмжээгээр нийтэд мэдэгдэж байна.

УЕП-ын 2017 оны А/96 дугаар тушаалаар баталсан “Мөрдөн шалгах үйл ажиллагаанд тавих прокурорын хяналтын ажлын аргачилсан заавар”-т зааснаар хэрэгт хяналт тавьж буй прокурор эрүүгийн хэргийн нотлох баримтад дүгнэлт хийж, эргэлзээгүй нотлогдсон, хэргийг цаашид шалгаж шийдвэрлэхэд сөрөг нөлөө үзүүлэхгүй нөхцөл байдал тогтоогдсон эсэхийг хянаж, дээд шатны прокурорт танилцуулснаар олон нийтэд мэдээлж ирсэн ба хүчин төгөлдөр шийдвэр гарах хүртэл яллагдагчийг гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутай гэж олон нийтэд мэдээлэхийг хориглодог.

Үүнийг иргэд, олон нийт ойлгоогүйгээс хэргийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөхийг шаарддаг. Иргэд мөрдөн шалгасан эрүүгийн хэрэг, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэрэг, шүүхээр таслан шийдвэрлэсэн хэргийн талаарх мэдээллийг шалгасан, хянасан, шийдвэрлэсэн байгууллагаас нь авч дүгнэлт хийхийг илүүд үзэж байна. Энгийн жишээг дурдвал АТГ, цагдаагийн шалгасан, прокурорын шүүхэд шилжүүлсэн, шүүхийн шийдвэрлэсэн хэргийн тооноос дүгнэлт хийж, тухайн байгууллагуудад дүн тавьж байна. Улсын ерөнхий прокурорын 2017 оны А/96 дугаар тушаалаар баталсан “Мөрдөн шалгах үйл ажиллагаанд тавих прокурорын хяналтын ажлын аргачилсан заавар”-т дурдагдсан эрүүгийн хэргийн талаарх мэдээллийг олон нийтэд хүргэх, мэдээлэх зааварчилгаа, журмыг хууль сахиулах байгууллагууд хамтран сууж, шинэчлэн боловсруулж, иргэдэд мэдээлэл давхардуулахгүй, бодит нөхцөл байдалд тулгуурласан мэдээлэл хүргэдэг болох нь зүйтэй.

Гэмт хэрэг, зөрчлийн шийдвэрлэлтийн талаар хуульд заасан  үндэслэл, журмын дагуу олон нийтэд хэрхэн мэдээлэх ажил шат шатандаа харилцан ойлголцож, тогтож хэвшээгүй, мэдээлэл хаалттай байгаа нь иргэдийн хууль сахиулах болон шүүх эрх мэдлийн байгууллагад итгэх итгэл буурах үндсэн шалтгаан болж байна. Иймд холбогдох байгууллагууд гэмт хэрэг, зөрчлийн талаар цаг алдалгүй олон нийтэд мэдээлэх ажлыг зохион байгуулах, ялангуяа мэдээлэл түгээх оновчтой арга хэлбэрийг тодорхойлж, нэвтрүүлж, хэвшүүлэх нь нэн чухал гэж үзэж байна.

Авлигын эсрэг хуульд албан хаагч авлигын талаархи мэдээллийг Авлигатай тэмцэх газарт мэдээлэх үүрэгтэй байхаар, иргэн, хуулийн этгээд авлигын асуудлаар Авлигатай тэмцэх газарт өргөдөл, гомдол гаргах, мэдээлэл өгч болохоор заасан ба мэдээлэгчийг хамгаалах, урамшуулах талаар зохицуулалт тусгагдаагүй байна. Өөрөөр хэлбэл,  Монгол Улсад гэмт хэрэг, зөрчлийг мэдээлэх, гэмт хэргийг илрүүлэх, нотлоход дэмжлэх үзүүлсэн иргэнийг урамшуулах, мэдээлэгчийг хамгаалах тогтолцоо бүрдээгүй байна. Энэ чиглэлээр Авлигатай тэмцэх газраас Шүгэл үлээгч, мэдээлэгчийг хамгаалах хуулийн төслийг боловсруулж, УИХ-д хүргүүлэхээр бэлтгэж байна.

АТГ-ын дэргэд авлигатай тэмцэхэд олон нийтийг идэвхтэй оролцуулах, тэдний санал бодлыг хүргэх, авлигын нөхцөл байдал, авлигын эсрэг хууль тогтоомжийн хэрэгжилтийн талаар зөвлөмж өгөх зорилго бүхий орон тооны бус Олон нийтийн зөвлөл, Цагдаагийн албаны тухай хуульд зааснаар аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дэргэд тухайн нутаг дэвсгэр дэх цагдаагийн байгууллагын үйл ажиллагаанд олон нийтийн хяналт тавих үүрэг бүхий орон тооны бус Иргэний зөвлөл ажиллаж байгааг мэднэ.

Хуулийн байгууллагуудын дэргэд ажиллаж буй орон тооны бус зөвлөлүүдийн хамтын ажиллагааг хөгжүүлэх, уялдуулах замаар хууль сахиулах байгууллагын нэр хүнд, итгэлийг олон нийтийн дунд нэмэгдүүлэх боломж байгаааг дурдах нь зүйтэй.

Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийн 2018 оны хэрэгжилтэд дүн шинжилгээ хийхэд “Шүүх эрх мэдлийн болон хууль сахиулах байгууллагын шударга, ил тод, хараат бус байдлыг бэхжүүлэх, авлигын эсрэг хамтын ажиллагааг сайжруулах” зорилтын явц 36,8 хувьтай байгаа нь хангалттай үзүүлэлт биш юм аа. Иймд Үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтийг эрчимжүүлэх, 2022 онд биелэлтийг нь бүрэн хангахын тулд хуулийн байгууллагуудын идэвх санаачилга, хамтын ажиллагаанд далайцтай өөрчлөлт хийж, ахиц гаргахад анхаарч ажиллах шаардлага зүй ёсоор тавигдаж байна.

Хууль сахиулах, шүүх эрх мэдлийн байгууллагуудын хамтын ажиллагаанд тулгарч буй  хууль эрх зүйн болон практик хүндрэлүүдийг хэрхэн шийдвэрлэх талаар нэгдсэн шийдэлд хүрэх шаардлага байгаа учраас энэхүү хэлэлцүүлгийг зохион байгуулж байна.

Өнөөдрийн хэлэлцүүлэг нь хуулийн байгууллагуудын бүх талын оролцоог хангасан, олон нийтэд энэ чиглэлээр үнэн бодит мэдээлэл, ойлголтыг өгөх ач холбогдолтой арга хэмжээ болно хэмээн үзэж байна. Ийм учраас Та бүхэн тавьж байгаа илтгэлд анхаарлаа хандуулж, энэ чиглэлээр өөрсдийн санал бодлоо илэрхийлнэ гэдэгт найдаж байна.

Хуулийн байгууллагуудын үйл ажиллагааг олон нийтэд нээлттэй, ил тод болгох, байгууллага хооронд мэдээлэл солилцох боломж нөхцөлийг бүрдүүлэх, мэдээллийн нэгдсэн санг бий болгож, хэрэглээнд оруулах, гэмт хэргийн илрүүлэлт, шийдвэрлэлтэд шинэ арга технологи, стандартуудыг нэвтрүүлэхийн зэрэгцээ иргэдээс гэмт хэрэг, зөрчлийн талаар мэдээлэх, хамтран ажиллах механизмыг бүрдүүлэх, гэмт этгээдэд ял завших боломж олгохгүйгээр тохирсон ял шийтгэлийг оногдуулах зэрэг шударга ёс, хууль дээдлэх зарчмыг чанд сахин ажиллахаас бидний ажлын үр дүн шууд хамаарах болно гэдгийг онцлон тэмдэглэж байна.

 

 

0
ЖИРГЭХ
Санал болгох
ХЗДХ-ийн сайд С.Амарсайханы санаачилгаар “Хүүхэд хамгаалагч цагдаа” ЕБС-иудад ажиллахаар боллоо
Болзошгүй эрсдэлийг бууруулах, бэлтгэл ажлыг эрчимжүүлэхэд анхаарч ажиллахыг үүрэг болголоо
Тамхины хуулийн санал хураалттай холбоотой асуудлаар Үндсэн хуулийн цэцэд мэдээлэл гаргажээ
Сонгуулиар тарааж байсан мөнгөтэйгээ баригдсан нэр дэвшигчдийн шүүх хурал болно
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • ДАШ (139.5.216.101)
    СОЛИОТНУУДЫН ХЭЛЛЭГЭЭР "ШҮГЭЛ ҮЛЭЭГЧ" ГЭЖ СОЛИОРХОО БОЛИОЧ, АЯТАЙХАН МОНГОЛ НЭР ӨГӨӨЧ.
    2019 оны 12 сарын 10 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Г.Болор-Эрдэнэ: Азийн наадмаас медаль авна гэсэн том зорилготой ирсэн
    15 мин
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганд оролцохоор эх орноосоо мордлоо
    54 мин
  • С.Амарсайхан: Монгол улсын дотоод аюулгүй байдал хутганы ирэн дээр байна
    1 цаг 41 мин
  • Дэлхийн хүүхдийн бүжгийн аваргууд Монголд өрсөлдөнө
    2 цаг 27 мин
  • УИХ: 2027 оны төсвийн хүрээний мэдэгдлийг хэлэлцэнэ
    2 цаг 47 мин
  • Азийн наадамд өрсөлдөх 3х3 сагсанбөмбөгийн багийн оноолт
    2 цаг 51 мин
  • 2025 оны эцэст дэлхий даяар 117.8 сая хүн дайн, мөргөлдөөн, хүчирхийллийн улмаас гэр орноо орхин дүрвэжээ
    3 цаг 15 мин
  • Харилцан туршлага, хамтын ажиллагааг өргөжүүлэх гамшгийн үеийн хариу арга хэмжээний “Увс-2026” сургалт, дадлагыг зохион байгуулж байна
    3 цаг 36 мин
  • Оросын парламентын сонгуульд В.Путиныг дэмжигч нам ялалт байгуулж байна
    3 цаг 54 мин
  • Х.Бат-Эрдэнийн 74 тэрбум, Б.Эрдэнэбатын 174 тэрбумын зээлийн хохирлыг татвар төлөгчид төлж байна
    4 цаг 3 мин
  • АНУ-ын бизнес эрхлэгчид Ковидынхоос ч том хямралтай нүүр тулж байна
    4 цаг 12 мин
  • Морингийн давааны замаас “Барилгын хатуу хог хаягдал дахин боловсруулах үйлдвэр” хүртэлх 1.5 км авто замыг ашиглалтад орлоо
    4 цаг 20 мин
  • НАМРЫН ТУХАЙ 24 БАРИМТ: Амьтад таргалж, хэрэм олон газар самар нуудаг улирал
    4 цаг 22 мин
  • Аюулт үзэгдэл, ослын 77 удаагийн дуудлагаар 8 иргэний амь насыг авран хамгааллаа
    4 цаг 59 мин
  • Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт нийт 1998 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
    5 цаг 11 мин
  • 3 секунд тутамд нэг шинэ тохиолдол бүртгэгддэг "Альцгеймер" өвчний тухай 24 баримт
    5 цаг 26 мин
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
    5 цаг 26 мин
  • Ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө дулаан байна
    5 цаг 28 мин
  • Улаанбаатарт 23 градус дулаан байна
    5 цаг 37 мин
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 81 дүгээр чуулганд оролцоно
    Өчигдөр 11 цаг 26 мин
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • Ардчилал бол зөвхөн сонгох эрх биш
  • ДЭМБ: 10 өвчтөн тутмын 1 нь эмнэлгийн тусламж авах явцдаа хохирдог
  • Япон улс 32 жилийн дараа зохион байгуулж буй Айчи–Нагояа азийн наадмын тухай 24 баримт
  • ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН САЙДЫГ ҮҮРЭГТ АЖЛААС НЬ ЧӨЛӨӨЛЛӨӨ
  • "GenZ" үеийнхний хүсэмжит дуучин Л.Болдбаатарын шилдэг 15 дуу
  • Л.Оюун-Эрдэнэ: Б.Энхбаяр тэргүүтэй далдакуудаас болж одоогийн нөхцөл байдал үүссэн
  • 1990 оноос өнөөг хүртэлх ХЗДХ-ийн яамны сайдаар ажилласан 19 эрхэм
  • Орос, Украины дайн: Киев шинэ давшилт эхлүүлж, Москва дроны цохилтоо нэмэгдүүлэв
  • Хятад улс өсвөр үеийнхэнд хайр дурлалын тухай ойлгуулахдаа хуучны Англи зохиолыг ашиглаж байна
  • С.Амарсайхан: С.Намсаманд надтай хамт “авлига хийе” гэж өрөөнд орж ирээд надад хөөгдөөд гарч байсан
  • Хятад улс иргэдийнхээ гадаадад зорчих хөдөлгөөнд тавих хяналтаа чангатгалаа
  • Ерөнхийлөгчийн зарлигаар Баян-Өлгий аймгийн Бөхөн уулын энгэрт Их Эзэн Чингис хааны шүтээн хөргийг заллаа
  • 2026 оны хамгийн их борлуулалттай 5 ном
  • Сидни Суинигийн хагас нүцгэн бичлэг эмэгтэй тамирчдын УНДУЙЦЛЫГ хүргэв
  • Хууль зүйн сайдад дэмжигдсэн Г.Тэмүүлэн гишүүний хөрөнгө, орлогын мэдүүлэг
  • Эхнэртээ 20 гаруй жил эм өгч мансууруулан бусад эрчүүдийн хамт хүчирхийлсэн эр БУРУУГАА хүлээлээ
  • Амралтын өдрийн жор: Яргай загасны стейк
  • ИРГЭНИЙ ӨМЧЛӨЛИЙН НЭГ АВТО ЗОГСООЛЫГ ҮЛ ХӨДЛӨХ ЭД ХӨРӨНГИЙН ТАТВАРААС ЧӨЛӨӨЛНӨ
  • Баавгай дайрвал амьд үлдэх 10 зөвлөгөө
  • Л.Оюун-Эрдэнэ: Б.Энхбаяр тэргүүтэй далдакуудаас болж одоогийн нөхцөл байдал үүссэн
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүүхдүүдийг монгол хэлээ сайн сурахыг захилаа
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • Хятад улс өсвөр үеийнхэнд хайр дурлалын тухай ойлгуулахдаа хуучны Англи зохиолыг ашиглаж байна
  • Төрийн банк “Гялс цэвэрлэгээ” аяныхаа 9 жилийн ойн хүрээнд “World cleanup day in Mongolia-6” арга хэмжээг хамтран зохион байгуулна
  • С.Амарсайхан: С.Намсаманд надтай хамт “авлига хийе” гэж өрөөнд орж ирээд надад хөөгдөөд гарч байсан
  • Баавгай дайрвал амьд үлдэх 10 зөвлөгөө
  • Ерөнхийлөгчийн зарлигаар Баян-Өлгий аймгийн Бөхөн уулын энгэрт Их Эзэн Чингис хааны шүтээн хөргийг заллаа
  • Ардчилал бол зөвхөн сонгох эрх биш
  • Маклмор, Эд Ширан нар Палестинд олон сая ам.долларын хандив өргөнө
  • Трамп Иран дахь дайн дуусах боломж бүрдсэн талаар мэдэгдэв
  • Ерөнхийлөгчийн бичлэг эрүүл амьдралын хэв маягийг сурталчлав
  • “Эх дэлхийгээ цэвэрлэх өдөр”-т 16,500 гаруй хүн нэгдэж байна
  • Эхнэртээ 20 гаруй жил эм өгч мансууруулан бусад эрчүүдийн хамт хүчирхийлсэн эр БУРУУГАА хүлээлээ
  • Хятад улс иргэдийнхээ гадаадад зорчих хөдөлгөөнд тавих хяналтаа чангатгалаа
  • ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН САЙДЫГ ҮҮРЭГТ АЖЛААС НЬ ЧӨЛӨӨЛЛӨӨ
  • 1990 оноос өнөөг хүртэлх ХЗДХ-ийн яамны сайдаар ажилласан 19 эрхэм
  • Мөнгөний бодлогын хорооны МЭДЭГДЭЛ
  • Эрчим хүчний зохицуулах хорооны даргаар Л.Жамбааг томиллоо
  • Завхан аймгийн Их-Уул суманд гарсан ойн түймрийг унтраажээ
24 баримт
  • НАМРЫН ТУХАЙ 24 БАРИМТ: Амьтад таргалж, хэрэм олон газар самар нуудаг улирал
  • 3 секунд тутамд нэг шинэ тохиолдол бүртгэгддэг "Альцгеймер" өвчний тухай 24 баримт
  • Япон улс 32 жилийн дараа зохион байгуулж буй Айчи–Нагояа азийн наадмын тухай 24 баримт
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • ДЭМБ: 10 өвчтөн тутмын 1 нь эмнэлгийн тусламж авах явцдаа хохирдог
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК