зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.08.26
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
Элчин сайд ярьж байна
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • Элчин сайд ярьж байна
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Төрийн албаны зөвлөлд шаардлага хүргүүлжээ

2019-12-21
0
ЖИРГЭХ

Улс орны хэмжээгэр оны өнгөрсөн арваннэгдүгээр сард зохион байгуулагдсан Төрийн албаны ерөнхий шалгалтад 8800 гаруй хүн оролцсоноос 1116 хүн буюу дөнгөж 15 хувь нь амжилттай дүн үзүүлсэн байна. 

Сонгон шалгаруулалтад ороод унасан хүмүүс шалгалт шударга бус боллоо гэж холбогдох төрийн байгууллагуудад гомдол гаргасан боловч ямар ч үр дүнд хүрээгүй учраас “Шударга төрийн төлөө” ТББ-д ханджээ. Уг асуудлыг “Шударга төрийн төлөө” ТББ-аас судалж үзээд Төрийн албаны зөвлөлөөс баталсан дүрэм, журамууд нь зөрчилтэйгөөс гадна шалгалтыг буруу зохион байгуулсан байх магадлалтай тул Төрийн албаны зөвлөлд шаардлага хүргүүлсэн байна. 

Дээрх төрийн бус байгууллага 2014-2015 онуудад нийслэлийн Засаг дарга болон Иргэдийн хурлын тэргүүлэгчдийн шийдвэрээр Улаанбаатар хотод авто машины дугуй түгжих , авто машиныг ачиж журамлах зэрэг арга хэмжээ авч буй нь хуулийн зохицуулалтгүйгээр явуулсан үйл ажиллагаа болж байна гэж үзэж Захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргасан удаатай. Улмаар гурван шатны шүүхээс заргаа авч байсан туршлагатай юм байна. Ингээд Төрийн албаны зөвлөлд хүргүүлсэн шаардлагыг хэсэгчлэн хүргэж байна. 

     “ШУДАРГА ТӨРИЙН ТӨЛӨӨ” ТББ


2019.11.29                                               №16                                                  Улаанбаатар хот

Төрийн албаны тухай хуулийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд

анхаарах зарим асуудлаар доорх саналуудыг хүргүүлж байна

Нэг . Зөвлөлийн ажлын албаны албан хаагчдийн ажлын байрны тодорхойлолтыг нэг бүрчлэн хэлэлцэж хуульд заасан шаардлагад нийцүүлэн батлаж ажилтнуудаа нээлттэй сонгон шалгаруулалтаар оруулж хүний нөөцийн зөв бодлого хэрэгжүүлэх шаардлагатай. Энэ асуудал цэгцэрч өгөөгүйгээс улбаалан ажлын дадлага туршлага чадвар мэдлэг муутай хүмүүсийг /хуульд заасан шаардлагыг харгалзахгүйгээр/ ажилд авч Төрийн албаны төв байгууллагын нэр хүндийг унагааж төрийн бусад байгууллагуудад буруу  үлгэр жишээ үзүүлж байна.

Хоёр.  Төрийн албыг мэргэжил арга зүйн удирдлагаар хангах чиг үүргээ хэрэгжүүлж төрийн албаны салбар зөвлөлүүдийг баталсан дүрмийнхээ хүрээнд байгуулж төрийн албыг хэвийн явуулах бололцоогоор хангах ёстой. Өмнөх жилүүдэд Эрүүл  мэндийн яам, Боловсрол соёл шинжлэх ухааны яам, Татварын ерөнхий газар зэрэг төрийн байгууллагуудад Төрийн албаны хууль хэрэгжүүлэхэд саад учруулж Төрийн албаны зөвлөлөөс зориуд тээг тавьж байсан.  Сүүлийн үед  Нийслэлийн салбар зөвлөлийн ажлыг гацаанд оруулаад байгаа нь ажиглагдлаа. Төрийн албаны салбар зөвлөлийн дарга бол орон тооны албан тушаалтан биш тухайн байгууллагуудын ерөнхий менежер учраас томилох эрх бүхий этгээд нь төсвийн ерөнхийлөн захирагч нар байдаг .  Үндсэн ажлынхаа хажуугаар нэмэгдэл үүрэг хүлээсэн орон тооны бус салбар зөвлөл дарга нарыг /сонгон шалгаруулалтаар томилогдоогүй гэх үндэслэлээр/ ажилдаа ашиглаж чадахгүй байгаа нь Төрийн албанд хохиролтойн гадна  хууль тогтоомжоо гажуудуулсан зориуд санаатай эс үйлдэхүй юм. Төрийн албаны салбар зөвлөл байгуулан ажиллах журмыг нь  баталсан тогтоолуудаараа төсвийн шууд захирагчийг салбар зөвлөлийн даргаар ажиллуулна гэж шийдвэрлэсэн атлаа доод албан тушаалтнуудад энэ эрхийг шилжүүлэхээр гаргасан шийдвэр нь хүчгүйдэж  хариуцлага тооцох эрх зүйн үндэсгүй болоод зогсохгүй төрийн албыг хэвийн явуулах үйл ажиллагаанд саад хийсэн хэрэг болно.

Гурав. Төрийн албаны тухай хуулийн 56-р зүйлд заасан Олон нийтийн хяналтын зөвлөлийг яаралтай байгуулж ажиллагаанд оруулах хэрэгтэй. Тэгэхдээ идэвхгүй байдлаар Төрийн албаны зөвлөлийг аялдан дагалдах хүмүүсээр бус хэрэгцээтэй асуудлыг гаргаж тавьж Төрийн хуулийг гуйвуулдаггүй сахин биелүүлж бүтээлчээр хандаж чадах хүмүүсийг авч олон нийтийн хяналт гэдэг жинхэнэ утгаар нь ажиллуулах нөхцөл боломжоор нь хангах учиртай.

Дөрөв. Ардчилсан төрийн амин чухал эрх ашгийг хамгаалах чиг үүрэг бүхий Үндэсний Аудитийн газар, Хүний эрхийн үндэсний комисс, Авилгатай тэмцэх газар зэрэг төрийн байгууллагуудтай хамтран ажиллах нэгдсэн төлөвлөгөө гаргаж үйл ажиллагаагаа уялдуулах хэрэгтэй. Үр дүнд нь ажлын холбоо тогтож зардал төсөв хэмнэгдэж төрийн байгууллагуудын нэр хүнд дээшлэхийн зэрэгцээ шалгалтын эрч далайц гүйцэтгэлийн хяналтанд ч ахиц гарах болно. Ялангуяа төрийн байгууллагуудын үйл ажиллагаанд аудит хийх , Төрийн албаны стандартуудын биелэлт, “Төрийн албаны тухай хууль”-ийн хэрэгжилтийг шалган зааварлах ажилд шинэ уур амьсгал бий болж төрийн байгууллага албан тушаалтнуудын хууль дээдэлж ажиллах шаардлага өндөрсөнө гэж үзэж байна.

Тав.  Төрийн жинхэнэ албан хаагчдийн эрх зөрчигдсөн маргааныг хянан шийдвэрлэх, буруутай албан тушаалтнуудтай хариуцлага тооцох, албан тушаалтнуудын төрд учруулсан хохиролыг нөхөн төлүүлэх зэрэг хууль тогтоомжоор бүрэн баталгаажсан үйл ажиллагааг эрчимжүүлэх шаардлагатай. Ер нь төрд шударга ёсны зарчим тогтоох талаар хуулиар хүлээсэн чиг үүргээ Төрийн албаны зөвлөл хэрхэн хангаж байгаа нь эндээс харагдана. Өмнөх он жилүүдтэй харьцуулахад энэ талаар санаачилга гарч эхэлж байгаа боловч үр дүн муутай байна. Өнөөдөр эрх мэдэлтэй болгон хуулин дээрээ гишгэж төрийн нэр хүндийг унагааж төрд шударгаар зүтгэж яваа төрийн мэргэшсэн албан хаагчдыг олноор нь халж чөлөөлж, сахилгын шийтгэлийг үндэслэлгүй оногдуулсаар байхад тэдний эрх ашиг хамгаалагдаж чадахгүй байгаагаас хүмүүс төрд итгэх итгэлгүй болсоор байна. Иргэдээс ирүүлсэн гомдол мэдээллийг дарга нарын талд орж бөөрөнхийлөх, хохирч яваа этгээдийг аль болохоор буруутгахыг оролдох, өргөдөл гомдлыг дарж хугацаа хэтрүүлчихээд албан тоот бичгээр хариу өгсөн болоод өнгөрөх зэрэг зохисгүй хандлага нь  эрх баригчдын дураараа аашлах байдлыг улам гааруулаад байгаа юм.  Иймд буруутай нь тогтоогдсон албан тушаалтантай хуульд заасан хариуцлага тооцож үр дүнг нь хэвлэл мэдээллээр сайтар суртчлах учиртай.

Зургаа. Төрийн албаны тухай хуулийг хэрэгжүүлэхтэй холбогдуулж гаргасан дүрэм журмуудынхаа дутууг гүйцээж / Олон нийтийн хяналтын зөвлөл байгуулах / шаардлага, шалгуур нь шударга бус болсон зарим журмуудаа нэн даруй засаж өөрчлөх нь зүйтэй. Төрийн албаны тусгай шалгалт, Шатлан дэвшүүлэх болон Ерөнхий шалгалт, Төрийн үйлчилгээний удирдах албан тушаалтнаас шалгалт авах болзол журмуудын шалгуур нь шударга бусаас гадна төрийн жинхэнэ албаны нөөц бүрдүүлэх журмыг буруу зохицуулсан нь “Төрийн албаны тухай хууль”иар дэвшигдсэн мерит зарчмын  шаардалагатай ч зөрчилдөж байна. Төрийн жинхэнэ албаны Тусгай шалгалтанд оролцогчдоос болон  Төрийн үйлчилгээний албаны удирдах албан тушаалтны сонгон шалгаруулалтаас нөөц бүрдүүлэхгүй байгаа нь уг сонгон шалгаруулалтын ялагчаас бусад хүмүүст ямар ч ач холбогдолгүй болж байна. Гэтэл энэ хүмүүс чинь л дадлага , туршлага, мэргэжил , ур чадвараараа төрийн албаны жинхэнэ нөөц шүү дээ. Түүнчлэн Тусгай шалгалтанд оролцогч ихэнхи тохиолдолд  өрсөлдөгчгүй,  ганц хоёр хүн шалгалтанд хамрагдлаа ч тухайн албан тушаалд түр орлон гүйцэтгэгч нар заавал ялаад байгаа нь Төрийн албаны зөвлөл улс төрийн шалгуураар томилогдсон хүмүүсийг нөхөх журмаар шалгалт авдаг гэх хардлагыг төрүүлж,  шударгаар өрсөлдөх гэсэн хүмүүсийн итгэл үнэмшлийг үгүй хийж байна. Ямар ч бэлтгэлгүй хүн өрсөлдөгчгүйгээр ороод тэнцдэг. Өрсөлдөгч байлаа ч түр орлон гүйцэтгэгчид нь  шалгалтын дүнд илүү үнэлгээ өгч компьютер дээрээ ажилладаг гэх яриа гарч л байдаг. Энэ  бол хөндлөнгийн хяналт байдаггүйгээс гадна удирдах албан тушаалтны шалгалтын үе шат бүрт босго оноо тогтоогоогүйтэй холбоотой. Тухайлбал Засгий Газрын Хэрэг Эрхлэх Газрын тэргүүн дэд дарга , Төрийн албаны зөвлөлийн ажлын албаны дарга, Татварийн ерөнхий газрын дарга зэрэг албан тушаалын сонгон шалгаруулалтад  /хуулиар зохицуулагдсан/ шалгуурыг бүрэн хангаагүй хүмүүсийг оруулж тэнцүүлсэн нь түмний нүдэнд ил байгаа.  Гэтэл Төрийн үйлчилгээний удирдах албан тушаалтан болон мөн Ерөнхий шалгалтанд орж буй хүмүүсийн  шат бүрт өндөр босго тогтоосон байгаа учир нийтдээ 80-с дээш оноо авсан олон хүн тэнцэхгүй үлдэж байна. Энэ бол сонгон шалгаруулалтын журам нь шударга бус ялгаварласан шинжтэй байгааг харуулах баримт мөн. Ялангуяа төрийн албаны Ерөнхий шалгалтын босго оноонуудыг харьцангуй хэт өндөр тогтоосноос 3 шалгалтын нийлбэр дүнгээр 65 оноо авсан хүн тэнцчихээд байхад 89 оноо авсан оролцогч унасан байх юм. Туршлага, мэдлэг чадвар хуримтлуулсан хүмүүс өрсөлддөг албан тушаалын Тусгай шалгалтанд оролцогчидод үзүүлж чадахгүй байгаа бяраа /туслах түшмэлийн ангилалд хамаарах/ төрийн албанд анх орж буй Ерөнхий шалгалтанд оролцогчидод гаргаж байгаа ёстой л бөөсөнд хутга гэгчийн үлгэр болсон байна. Мөн Шатлан дэвших тогтолцоонд Тусгай шалгалтын журам хэрэглэж сонгон шалгаруулалт явуулах нь ч утгаггүй . Эд нар бол карьерээр дэвшиж ажиллах хүмүүс юм. Тэднийг  ярилцлага, үйл ажиллагааны үр дүн,  ажил хэргийн чадварыг илэрхийлэх үзүүлэлт буюу /шагнал ,урамшуулал, ёс зүйн шаардлага хамт олны санал гэх мэт/ дээд ангилалын албан тушаалын сургалтанд хамрагдсан байдал зэргийг харгалзан дүгнэлт гаргах замаар томилдог болгох нь зүйтэй. Харин төсвийн шууд захирагчаас бусад нээлттэй өрсөлдөөнөөр сонгон шалгаруулж авах албан тушаалтнуудын хувьд шаардлага шалгуур өндөр байхад буруугүй байж болно. Ер нь энэ асуудлаар шинэ журам гаргах ч шаардлага бий байх.Дашрамд дурьдахад Ерөнхий шалгалтын дараагаар “Төрийн албаны тухай хууль”-ийн шинэчилсэн найруулгын хүрээнд дэс түшмэл, ахлах түшмэлийн ангилалын албан тушаалтнуудыг сонгон шалгаруулах нэрийдлээр төрийн албан хаагчдыг дахин бужигнуулбал төрийн алба улам л хэврэгшиж хэл ам дагуулах болно. Хэдийгээр тэдгээр хүмүүс хууль бусаар төрийн албанд орж ажилласан нь буруутай ч өөрсдийгөө энэ албан тушаалд томилоогүйгээс гадна Төрийн албаны зөвлөл тухайн үед нь хуульд заасан чиг үүргээ хэрэгжүүлэн,  төрийн байгууллагуудын үйл ажиллагаанд хуулийн шаардлагыг чанд мөрдүүлж чадаагүйгээс шалтгаалж ийм дутагдал хавтгайрсан юм. Тэгээд ч 2019 оны 01 дүгээр сараас өмнө болсон асуудлаар шинэ хуулийг буцаан хэрэглэх нь зөрчил болно. Иймд ялгамжтай хандаж зөв гарц олох хэрэгтэй.

Долоо. Байгууллага дээрээ мөрдөгдөх “Урсгал бичиг хэрэг хөтлөх журам” тогтоож, хугацаа тооцох, тамга тэмдэг хадгалах, албан бичигт гарын үсэг зурах, байгууллагын нэрийн өмнөөс гадагш харилцах, төлөөлөх зэргийг зохицуулан хяналт тавин ажиллавал байгууллагын эмх цэгц зохион байгуулалтыг сайжруулахад сайн  үр дүнд хүрнэ.

Найм.Төрийн албаны зөвлөлөөс батлан гаргасан  стандарт тогтоосон нийтлэг мөрдөгдөх журмууддаа шинээр өөрчлөлт оруулаагүй байж өөрсдөө дураараа зөрчиж байна. Дээр яригдсан Төрийн албаны салбар зөвлөл байгуулах нийтлэг жишиг, салбар зөвлөлийн үйл ажиллагааны журмуудын хэрэгжилтийн явцад энэ байдал гарч байснаас гадна төрийн албаны Ерөнхий шалгалт зохион явуулсан үйл ажиллагаанаас энэ зөрчил улам тод харагдлаа. Ерөнхий шалгалт авах журмаар бол ерөнхий мэдлэгийн шалгалтын 55 асуултын бүтцэд Төрийн бодлого, төрийн захиргаа эрх зүйн мэдлэгийн шалгалтыг 20 асуулт бүхий тестээр дүгнэнэ гэж заасан атал энэ чиглэлийн асуултууд 10-аас хэтрэхгүй орсон, ихэнх нь түүх,эдийн засгийн асуултууд байсан талаар шалгаруултад оролцсон хүмүүс нь гомдол гаргасан  байна.  Ер нь энэ шалгалтанд 7000 гаруй иргэн оролцсон боловч 10 гаруйхан хувь нь тэнцсэн бололтой.  Эдгээр хүмүүс  шалгалтын гарын авлага болгож 3860  шахам асуултуудтай ном  гаргаж нэг бүрийг нь  21,000.00/хорин нэгэн мянган/ төгрөгөөр худалдаж борлуулсан боловч энэ гарын авлагаас биш шал өөр асуултуудаар тестийн бүтэцээ бүрдүүлсэн байна. Төрийн албаны нэрээр бизнес хийж хэрэглэхгүй /хулхи/ гарын авлага гаргаж бүтргэлийн хураамжинд хүн тус бүрээс 10,000.00 /арван мянган/ төгрөгийн хураамжийн төлбөр авч луйвар хийлээ. Бидний эрх ашгийг төлөөлөн захиргааны шүүхэд нэхэмжлэл гаргах замаар Ерөнхий шалгалт авах журам, болон энэ удаагийн сонгон шалгаруулалтын дүнг хүчингүй болгуулж  31,000.00/гучин нэгэн мянган/ төгрөгийг Төрийн албаны зөвлөлөөс гаргуулж өгнө үү гэсэн хүсэлтүүд зарим иргэдээс манайд  ирүүлээд байна. Мөн компьютерийн  програм нь гажигтай байсан учир зарим хүмүүсийн асуултын онооны үнэлгээг 0,1,60,61,70,71 гэж хүртэл гаргаж байсан,  хуваарьт хугацаанаас 2 минутын өмнө компьютер хаагдсан, шалгалтын дүнгийн талаар маргалдаж дахин шалгуулахад ихэнх хүмүүсийн зөв хариулт нь өмнөх үнэлгээнээсээ доошилж буурсан байсан, 2007 оны үед хэрэглэгдэж байсан компьютерийн асуултаар тест хийгдсэн байсан, техник хэрэгсэл нь алдаатай, их дээд сургуулиудын оюутнуудаас шалгалт авдаг эдийн засгийн онолын тестээр шалгалт авч биднээр туршилт хийлээ гэх мэт олон факт баримтууд дурьдсан болно. Төрийн албаны зөвлөлөөс энэ удаагийн шалгалтанд бэлтгэсэн гарын авлагаа жишиг тест гэж нэрлэж алдаагаа булзааруулахыг оролдож болох боловч жишиг тестээр шалгалт авдаг тогтолцоо байх ёсгүй. Их дээд сургуулийн багш нар тодорхой нэг хичээлийн сэдвээр оюутнуудаас шалгалт авахад ч унших материал,гарын авлага,асуулт гаргаж өгдөг юм. Тэгвэл хүний амьдралыг шийдэхээр цаг завыг нь алдуулж, санхүүгийн зардал гаргуулчихаад  төрийн жинхэнэ албан хаагч болох шалгалт авч байгаа энэ тохиолдолд энд тэндэхийн асуултуудаар дураараа жишиг тест гаргаж болохгүй. Цаашид сонгон шалгаруулалт явуулахдаа хуульчийн сонгон шалгаруултанд бэлтгэдэг арга барилтай харьцуулж үзэх хэрэгтэй. Нийт оролцогчдын 10 гаруйхан хувь нь тэнцэж байгаагаас харахад энэ шалгаруулалтаар хүмүүсийг зориуд унагах бодлого баримтлаж гарын авлагагүй сэдвүүдээр шалгалт авч туршилт хийсэн гэж үзэх үндэслэл байна. Сорилын хураамжийн гарын авлага нь алдаа ихтэй, уг гарын авлагаа үндэслээгүй зэрэг нь ч шалгалтыг хүчингүйд тооцуулах шалтгаан болно шүү дээ. Сонгон шалгаруулалтын явцад номонд ороогүй гарын авлагын материал гэж 800 асуулт бүхий тест 5,000.00/ таван мянган/ төгрөгөөр зарагдсан,   гурван шатны шалгалтанд 2,500,000.00/ хоёр сая таван зуун мянган/ төгрөгөөр тэнцүүлж өгнө гэсэн зар байсан гэх мэт яриа тархсан зэргээс дүгнэлт хийхэд танай зарим ажилтнуудын итгэл даах чадвар, шударга байдалд анхаарал хандуулах шаардлага ч байгаа бололтой. Ер нь Төрийн албаны зөвлөлийнхөн өөрсдөө энэ шалгалтанд орж хүчээ нэг үзчихээд дараа нь тусгай шалгалт  өгвөл ялгааг нь олж харж хэчнээн шударга бус байгааг ойлгох байх. Тэгвэл хэдэн хүн тэнцэх нь сонин л байх.!  Үнэндээ асуудал ийм ноцтой байхад Монголын төрийг шударга байлгахын төлөө ажилладаг манай төрийн бус байгууллага хохирсон түмний эрх ашгийг хамгаалахаас өөр зам алга. Тэгээд ч бид Өмгөөлөлийн мэргэшсэн багтай. Гэвч зөрчлийг дэвэргэж шүүхэд хандахаас өмнө эвээр зохицуулах бодлого баримтлаж доорх саналуудыг  дэвшүүлж байна.

  1. Сонгон шалгаруулалтын журмуудыг  нэн яаралтай дахин авч хэлэлцэж өөрчлөлт оруулан шалгууруудыг нь шударга болгох.
  2. Саяны явагдсан Ерөнхий шалгалтын талаар бодит үнэн мэдээлэлийг олны сонорт хүргэх.
  3. Энэ удаагийн шалгалтанд оролцогчдын 3 шатны босго  оноо тус бүрээс 2 оноо хасаж шалгалтын дүнг засах.
  4. Тусгай шалгалтын эхний үе шатуудад босго оноотой болгож, хуучин монгол бичгийн шалгалт нэмж оруулах. Энэ шалгалтанд оролцсон хүмүүсээс нөөц бүрдүүлдэг болгох.
  5. Төрийн үйлчилгээний удирдах албан тушаалтны болон Ерөнхий шалгалтанд оролцогчдыг 60 онооноос дээш авсан нөхцөлд нөөцөд байхаар зохицуулалт хийж өгөх. 
  6. Шатлан дэвших тогтолцоогоор албан тушаал ахиулах хүмүүсийг онооны шахалтгүйгээр үнэлдэг журамд шилжүүлэх
  7. Төрийн албаны шалгалтын гарын авлагын номын алдааг засаж бүх асуултуудыг тусгасаны үндсэн дээр 2020 он гармагц ойрын хугацаанд Ерөнхий шалгалтыг дахин авах.
  8. Төсвийн шууд захирагчаас бусад нээлттэй сонгон шалгаруулалтаар өрсөлдөж төрийн жинхэнэ албанд орох хүмүүсээс шалгалт авах журам гаргах зэрэг арга хэмжээнүүдийг шийдвэрлэж өгөх нь шударга ёсны шаардлагад нийцүүлэн алдаагаа засах боломж мөнөөс гадна олон түмний бухимдлыг намжаах үндэслэл болно гэж үзэж байна.

Тэргүүн............................Н.Чадраабал

Төрийн албаны тэргүүн зэргийн тэргүүн түшмэл, гавъяат хуульч

0
ЖИРГЭХ
Санал болгох
Нийслэлийн цэцэрлэгийн хоёрдугаар шатны бүртгэл пүрэв гарагт эхэлнэ
Б.Уянга: "Мандала Турс" компанид хулхидуулсан хүмүүс хамтдаа тэмцмээр байна
Дуудлага худалдаагаар Шуудангийн 24 дүгээр салбар байрлаж байсан барилгыг 1.6 тэрбум төгрөгөөр зарлаа
Манай улсын 17 аймгийн 137 сум ТАРВАГАН ТАХАЛ өвчний байгалийн голомттой
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (22)

  • odoo tegeed yaj hariutslaga tootsoh yum be (202.21.107.97)
    shalgatliin test ni zadartsan l bnaleesh namaig ajiglaj bhd lav zondoo humuus terniig ni unshsan bsn ter (toriin albanii shalgalt shudarga yavagdavuu hemeeh ) page huudsandeerh ni unenl bainaleeshd
    2020 оны 01 сарын 15 | Хариулах
  • үнэн зүйл хэлж байна (202.21.107.97)
    Тэр "Төрийн албаны шалгалт шударга явагдавуу ?" хэмээх facebook page хуудсан дээр л их л ойлгомжтой үнэн зүйлсүүд бичсэн байна лээ шүү
    2020 оны 01 сарын 15 | Хариулах
    • chadarabal
      neerei tiim bnle zadarsan testiigni hurtel oruulchihsan bna lee
      2020 оны 01 сарын 15
  • Шалгалт өгсөн иргэн (202.21.107.97)
    ном тест апп бүртгүлэх гэсэн нэг иргэнэс багадаа 70-80к орчим мөнгө саачихаж байгаан. тэгээд хүчээр эхний шалгалтан дээр оноог нь хасна хасаад байхад унахгүй байвал 3 дахь шалгалтан дээр нь хүчээр оноог нь 15 онооноос нь 6 гаар хасч шууд унагаачихна тэгээд яагаад уначихаваа гээд гайхсан иргэдэд оноог нь ер харуулахгүй аймар шаасан
    2020 оны 01 сарын 15 | Хариулах
  • Чадраабал (66.181.166.127)
    Чадраа өвгөн ажиллаж байх хугацаандаа хуулийн арга хэмжээ авхуулж байсан хүн шүү дээ. Шударга ёс гэнэт гарч ирж ярьж байгаа нь эрх ашгийн том зөрчил гэж харагдаж байна даа..https://www.iaac.mn/news/113?lang=en
    2019 оны 12 сарын 23 | Хариулах
  • Зочин (66.181.166.127)
    Төрийн албаны шалгалт нь шударга явагдаад ирэхлээр өөрийнх нь ажлуулдаг Мэргэн түшээ гэж төрийн албаны шалгалтад бэлтгэдэг сургалт нь дампуурах гээд боож үхэх гэж байгаа л даа аргагүй2
    2019 оны 12 сарын 23 | Хариулах
  • Шинэхүү (202.9.47.3)
    Н.Чадраабал-төрийн албаны тэргүүн зэргийн тэргүүн түшмэл, гавъяат хуульч гэчихжээ пэнсэндээ гарсан гэдгээ бичихгүй
    2019 оны 12 сарын 22 | Хариулах
  • Шинэхүү (202.9.47.3)
    Цамаан бооцон юм уу нээрээ үнэн найраа орохоо байцан юмуу.
    2019 оны 12 сарын 22 | Хариулах
  • Шинэхүү (202.9.47.3)
    Өмнө бол найраа байсан саяных дээр найраа байхгүй юм байналээ шдээ.
    2019 оны 12 сарын 22 | Хариулах
  • Зочин (202.179.24.108)
    Төрийн албаны зөвлөлд насаараа ажилласан мөртлөө Төрийн албаны зөвлөлд шаардлага хүргүүлдэг бас болоогүй ээ.Шударга иргэдийн төлөө ТББ байгуулсан.Мэргэн түшээ сургалтын төв 350000 төгрөгөөр 10 хоног бэлдүүлдэг ш дээ.Тэтгэвэрт гарчихаад шалгалтад бэлтгүүлж мөнгө олдог ийм гавьяат бас байдаг аа.Жинхэнэ ашиг сонирхолтой байна даа.
    2019 оны 12 сарын 22 | Хариулах
  • Чи одоо хэнбэ (203.91.115.54)
    Түгжил Чадраа өөрөө өмнө нь шалгалт будлиулж тэнцүүлж өгч мөнгө авдаг байснаа мартаа юу?
    2019 оны 12 сарын 22 | Хариулах
    • Шинэхүү
      Өө тийм үү хэдээр тэнцүүлдэг байсан юм?
      2019 оны 12 сарын 22
  • Түгжил (203.91.115.54)
    Ажиллаж байсан газар руугаа ингэж яах нь өвгөн. хүний хатгаас аар, захиалгаар төлбөр авч бичдэг ийм л бас нэг заваан хуулийн гавьяат даа чааваас. Би шалгалтанд орохдоо хүн амьтан найрах гэж хайлгүй бэлдээд тэнцсэн. МИНИЙ ХУВЬД ТӨРИЙН БОСГО ИЙМ БАЙХ НЬ ЗӨВ.
    2019 оны 12 сарын 22 | Хариулах
  • Төрийн хар хүн (202.126.89.144)
    Бөөн нентигэнд ороод маргаан нь шүүх дээр очсон болохоор зөндөө юм бичжээ
    2019 оны 12 сарын 22 | Хариулах
  • I am i (202.126.89.144)
    Тэнцээгүй хүмүүс нь шүүхэд Чадраабалыг өгсөн болохоор идэж байсан тогоо руугаа Өмнөговийн Сугир өвгөнтэй нийлээд хуцаж өгчээ.... Энэ ёс зүй мөн үү...
    2019 оны 12 сарын 22 | Хариулах
  • I am i (202.126.89.144)
    Мэргэн түшээ сургалтын төв нь шалгалтад тэнцүүлнэ гэж амлалт өгөөд, буруу агуулгатай Т-тест гэгч app-аар бэлдэж 34 хүн саяны ерөнхий шалгалтад оруулаад 3 нь тэнцсэн гэсэн
    2019 оны 12 сарын 22 | Хариулах
  • Нийслэл хүү (66.181.166.127)
    Энэ Чадраабал гэдэг Монгол Улсын гавьяат хуульч бол Төрийн албаны зөвлөлд насаараа ажиллаж өндөр насны тэтгэвэрт гараад Мэргэн түшээ гэдэг Төрийн албаны шалгалтад бэлтгэгчдэд зориулсан сургалтын төв ажиллуулж байгаа хүн дээ.
    2019 оны 12 сарын 22 | Хариулах
    • Шинэхүү
      Юу хийж байсан юм энэ өвгөн
      2019 оны 12 сарын 22
  • зочин (103.229.120.78)
    news.zindaa.mn/2zcn энэ хүний ярилцлага үнэн бол арай ч дээ л гэмээр байна
    2019 оны 12 сарын 22 | Хариулах
  • irgen, (31.165.215.122)
    er ni bol ynen chiglel chigleleer chadaltai hymyys ajild oroh bolomjtoi baih estoi, uls tor hiih ch bolomjtoi baih estoi Mongol odoo ene hozrogdson toriin albanii shalgalt gej demii umaa bolih heregtei,,,,ali ch orond ajild orson hoinoo mergejlee deeshlyyleed l yavdag ….surgalt seminaraa hiigeed hyssen hymyys ni…hogjson orond ch iim um baidaggui, ajliin sadaa ariin haalganii gol eh yysver , neg toriin ajiltan bolj avaad l tag suuchihdag avilga ariin ajlaa hiigeed eheldeg …!!!
    2019 оны 12 сарын 21 | Хариулах
  • Зочин (66.181.161.18)
    ene chadraabal ooroo yamar hun yum bee
    2019 оны 12 сарын 21 | Хариулах
    • Нийслэл хүү
      "Мэргэн түшээ" гэдэг төрийн албаны шалгалтад бэлтгэдэг сургалтын төвийн эзэн.Т-тест гаргасан Төрийн албаны зөвлөлд насаар ажилласан хүн дээ.
      2019 оны 12 сарын 21
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Нийслэлийн цэцэрлэгийн хоёрдугаар шатны бүртгэл пүрэв гарагт эхэлнэ
    11 мин
  • Б.Уянга: "Мандала Турс" компанид хулхидуулсан хүмүүс хамтдаа тэмцмээр байна
    47 мин
  • Дуудлага худалдаагаар Шуудангийн 24 дүгээр салбар байрлаж байсан барилгыг 1.6 тэрбум төгрөгөөр зарлаа
    1 цаг 14 мин
  • Манай улсын 17 аймгийн 137 сум ТАРВАГАН ТАХАЛ өвчний байгалийн голомттой
    1 цаг 33 мин
  • Монгол-Хятадын 5 дахь удаагийн экспод монголын 350 гаруй ААН оролцож байна
    1 цаг 57 мин
  • Голуудын усны түвшин өмнөх өдрийнхөөс 5-30 см нэмэгдсэн байна
    2 цаг 3 мин
  • Маргаашаас тэгш, сондгойгоор зорчино
    3 цаг 16 мин
  • "The Beatles"-ийн ард байсан хүн
    3 цаг 34 мин
  • Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
    3 цаг 38 мин
  • Ирэх оноос тохижилт, хог тээврийн үйл ажиллагааг хороодод бүрэн хариуцуулна
    3 цаг 47 мин
  • Малчны хүүхэд ХААИС-д үнэ төлбөргүй суралцахын тулд ямар шаардлагыг хангасан байх ёстой вэ?
    3 цаг 52 мин
  • Хичээл орохоос өмнө амжуулах хэрэгтэй ЗҮЙЛС
    4 цаг 27 мин
  • 2024–2025 оны хичээлийн жилд боловсрол нөхөн олгох сургалтад нийт 5251 хүн хамрагджээ
    4 цаг 28 мин
  • Хоёрдугаар тойрог замын ТЭЗҮ боловсруулах ажил 70 хувьтай үргэлжилж байна
    4 цаг 41 мин
  • Есдүгээр сарын цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
    4 цаг 42 мин
  • Ерөнхий сайд Г.Занданшатар КОЙКА-ын ерөнхийлөгчтэй уулзав
    4 цаг 43 мин
  • ӨНӨӨДӨР: Дэлхийн бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн чуулга уулзалт үргэлжилж байна
    4 цаг 46 мин
  • Зурхай: Удирдлагын суудалд суухад сайн өдөр
    4 цаг 50 мин
  • Улаанбаатарт 23 градус дулаан байна
    4 цаг 58 мин
  • Х.Нямбаатар: Бүгдэд хошуу дэвсээд, чимээгүй өнгөрөөгөөд байх юм бол би энд Хотын дарга хийгээд ч хэрэггүй
    20 цаг 10 мин
  • Найранд дуулахад "хамгийн сайхан" 24 дуу
  • МУГТ Н.Нандинхүсэлийг орлох Амари Робинсон гэж хэн бэ?
  • UFC-ийн дэвжээнд ГАНГАН байгаа Т.Нямжаргалын тухай 12 баримт
  • “T-ARA”-гийн таны мэдэхгүй байж мэдэх БАРИМТУУД
  • "The Mongolz" багийн тухай таны мэдэх ёстой баримтууд
  • Борооны тухай тунгалаг мөртүүд
  • Rokit Bay: Өөрийгөө хамгаалж эхэлье дээ, энэ чинь одоо...
  • Victoria Danny: Би ирээдүйд илүү олон гоо бүсгүйн тэмцээнд оролцож, алдартай болохыг хүсдэг
  • Танилц: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд
  • Г.Занданшатар: Засгийн газрын хэмнэлтийн бодлогод төрийн өмчит компаниуд манлайлал үзүүлэх ёстой
  • Удтал “сураг алдарсан” Ч.Улаан гарч ирэв
  • Энэ сарын 25-наас тэгш, сондгой дугаарын хязгаарлалт үйлчилнэ
  • Бороотой өдрийн банштай цайны ЖОР
  • Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайханы өгсөн үүрэг даалгаврын хүрээнд бүх шатны онцгой комисс өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байна
  • Үер, усны аюулаас сэрэмжлүүлж байна
  • Улаанбаатар ногоон орон сууц төслийн эхний ээлжийн 220 айлын орон сууцны барилга угсралтын ажил дууслаа
  • Энэ долоо хоногт хийгдэх цахилгаан засварын хуваарь
  • Монгол бахархал: “MONGOLZ”-ын 12 жил
  • Т.Нямжаргалтай өнөөдөр UFC-ийн дэвжээнд тулах “буруу эргэлт” хочит Терранс Саетерн гэж хэн бэ?
  • “Мандал турс” аяллын компани Жининь-Датон-Хөх хотын аялалд явсан аялагчдаа замын дундаас хаяжээ
  • Найранд дуулахад "хамгийн сайхан" 24 дуу
  • UFC-ийн дэвжээнд ГАНГАН байгаа Т.Нямжаргалын тухай 12 баримт
  • МУГТ Н.Нандинхүсэлийг орлох Амари Робинсон гэж хэн бэ?
  • Г.Занданшатар: Засгийн газрын хэмнэлтийн бодлогод төрийн өмчит компаниуд манлайлал үзүүлэх ёстой
  • Удтал “сураг алдарсан” Ч.Улаан гарч ирэв
  • “T-ARA”-гийн таны мэдэхгүй байж мэдэх БАРИМТУУД
  • Нүглийн нүдийг гурилаар хуурсаар удав!
  • Х.Нямбаатар: Бүгдэд хошуу дэвсээд, чимээгүй өнгөрөөгөөд байх юм бол би энд Хотын дарга хийгээд ч хэрэггүй
  • Victoria Danny: Би ирээдүйд илүү олон гоо бүсгүйн тэмцээнд оролцож, алдартай болохыг хүсдэг
  • Улаанбаатар ногоон орон сууц төслийн эхний ээлжийн 220 айлын орон сууцны барилга угсралтын ажил дууслаа
  • Энэ долоо хоногт хийгдэх цахилгаан засварын хуваарь
  • Энэ сарын 25-наас тэгш, сондгой дугаарын хязгаарлалт үйлчилнэ
  • Rokit Bay: Өөрийгөө хамгаалж эхэлье дээ, энэ чинь одоо...
  • Роботууд "найз охид"-ыг орлох цаг ОЙРТСООР...
  • Дэлхийн 25 орны бизнес эрхлэгч эмэгтэйчүүд Улаанбаатар хотноо чуулж байна
  • Борооны тухай тунгалаг мөртүүд
  • Үер, усны аюулаас сэрэмжлүүлж байна
  • Бороотой өдрийн банштай цайны ЖОР
  • Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайханы өгсөн үүрэг даалгаврын хүрээнд бүх шатны онцгой комисс өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байна
  • Танилц: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд
24 баримт
  • "The Mongolz" багийн тухай таны мэдэх ёстой баримтууд
  • “T-ARA”-гийн таны мэдэхгүй байж мэдэх БАРИМТУУД
  • UFC-ийн дэвжээнд ГАНГАН байгаа Т.Нямжаргалын тухай 12 баримт
  • МУГТ Н.Нандинхүсэлийг орлох Амари Робинсон гэж хэн бэ?
  • 2026 оны төсвийн төсөлд ИРГЭД хэрхэн саналаа өгсөн бэ?
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото Элчин сайд ярьж байна Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК