Өнгөрсөн зургадугаар сарын 7-нд Сүхбаатар дүүргийн шүүхээс ЦЕГ-ын үүрэг
гүйцэтгэгч, хошууч генерал Ч.Амарболд, хурандаа О.Зоригт, Ш.Батсүх нарт
2.6-3.6 жилийн хорих ял оноож, хурандаа Г.Ганбаатарыг “Өршөөл үзүүлэх
тухай хууль”-д хамруулан сулласан.

Өнгөрсөн зургадугаар сарын 7-нд Сүхбаатар дүүргийн шүүхээс ЦЕГ-ын үүрэг гүйцэтгэгч, хошууч генерал Ч.Амарболд, хурандаа О.Зоригт, Ш.Батсүх нарт 2.6-3.6 жилийн хорих ял оноож, хурандаа Г.Ганбаатарыг “Өршөөл үзүүлэх тухай хууль”-д хамруулан сулласан. Тэд анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж, давж заалдах шатны шүүхэд гомдлоо өнгөрсөн долдугаар сарын 20-нд Сүхбаатар дүүргийн шүүхэд хүргүүлсэн юм. Сүхбаатар дүүргийн шүүх хэргийг хянаад, өнгөрсөн наймдугаар сарын 6-нд Нийслэлийн шүүхэд хүргүүлсэн билээ.
Хуулиндаа Нийслэлийн шүүх өргөдлийг хүлээн авснаас 30 хоногийн дотор шүүх хурлын зарыг товлох ёстой. Харин уг хэргийн хуулийн хугацаа энэ сарын 14-нд дуусгавар болох юм.
Цагдаагийн экс дарга нарт холбогдох хэрэг нь олон хавтастай, олон оролцогчтой учир шүүгч хэргийн материалтай танилцаж байгаа аж. Мөн Ч.Амарболд нь өмгөөлөгчөөр Н.Мөнхбатыг, О.Зоригт нь өмгөөлөгчөөр Ж.Энхчулууныг нэмж авчээ.
Б.Чимэг