
Ж.Булган-Эрдэнэ, Т.Анхбаяр, Б.Нямхүү нарын хамтран байгуулсан “Пароди” хамтлаг сүүлийн үед нэлээд эрэлт ихтэй байх болжээ.

Ж.Булган-Эрдэнэ, Т.Анхбаяр, Б.Нямхүү нарын хамтран байгуулсан “Пароди” хамтлаг сүүлийн үед нэлээд эрэлт ихтэй байх болжээ. Хуриманд ирсэн зочдод урлаг соёлын оддыг нэг дор уулзуулан хөгжөөж байгаа тэдэнд хүмүүс ам сайтай явна. Тэд ирэх сард анхны бие даасан тоглолтоо үзэгчдэд толилуулахаар болжээ. Уг тоглолт дан элэглэлээс бүтсэн бөгөөд УИХ-ын гишүүн Э.Бат-Үүл, “Камертон” хамтлагийн дуучин Д.Болд, дуучин Ноён Бондгор, “Хип хоп” холбооны тэргүүн Баавар зэрэг олон олны танил хүмүүсийг дууриан элэглэх аж.
Д.Ундрах 24tsag.mn