
Индонезийн Ерөнхийлөгч Др.Сусило Бамбанг Юдоёоно өнөөдөр Монголд айлчилж байгаатай холбоотойгоор хотын төв замыг түр хугацаагаар хаах гэж байна. Индонезийн ерөнхийлөгч "Буян-Ухаа" нисэх буудлаас Төрийн ордонд айлчлах тул энэ хоорондох замыг хаах аж. Тиймээс хотын төвийн бусад замын ачаалал ихсэх магадлалтай байна. Одоогоор "Буянт-Ухаа"-гаас хотын төв хүртэлх замд цагдаагийн хамгаалалт гараад байгаа юм.