Өнөөдрийн Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар 16 яамнаас 12 яамны төрийн нарийн бичгийн даргыг түр томиллоо. Үлдсэн дөрвөн яамны төрийн нарийн бичгийн дарга нарыг эвслийн намуудтай зөвшилцөн энэ долоо хоногт багтаан томилох юм байна. 1. Жамсрангийн Батболд – Байгаль орчин, ногоон хөгжлийн яам
2. Жигжиддашийн Баярцэцэг – Хууль зүйн яамны
· 3. Равжихын Эрдэнэбүрэн – Барилга, хот байгуулалтын яамны
· 4. Шагдарсүрэнгийн Булга-Эрдэнэ – Боловсрол, шинжлэх ухааны яамны
· 5. Баасандоржийн Батзаяа – Зам, тээврийн яамны
· 6. Пүрэвийн Алтангэрэл – Соёл, спорт, аялал жуулчлалын яамны
· 7. Рэнцэндоогийн Жигжид – Уул уурхайн яамны
· 8. Хадбаатарын Золжаргал – Үйлдвэр, хөдөө аж ахуйн яамны
· 9. Баасанжавын Ганцэцэг – Хөдөлмөрийн яамны
· 10. Баасанжавын Отгонжаргал – Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яамны
· 11. Бэгзсүрэнгийн Шинэбаатар – Эдийн засгийн хөгжлийн яамны
· 12. Даваадоржийн Дэлгэрцогт – Эрчим хүчний яамны Төрийн нарийн бичгийн даргын үүргийг тус тус түр орлон гүйцэтгэхээр боллоо..




















































